Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

Share

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

03/06/2026
03/06/2026

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулганы 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн Бүгд хуралдааны үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы дарга, орлогч дарга, хороодын дарга нар болон Товчоодын гишүүдийн сонгууль тус тус болов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы даргаар Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсын Гадаад хэргийн сайд Др. Халилур Рахман сонгогдсон бөгөөд тэрбээр НҮБ-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах, НҮБ- 80 шинэчлэлийг хэрэгжүүлэх чухал цаг үед ажиллана.

Мөн тус хуралдаанаар НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы 15 орлогч дарга нарыг сонгосон бөгөөд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр нэгээр нь сонгогдов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн орлогч дарга нь Ерөнхий Ассамблейн даргын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, зохих хуралдааныг даргалах, чуулганы ажлын хэвийн, үр дүнтэй үйл явцыг хангахад хувь нэмэр оруулах чиг үүрэгтэй. Монгол Улс Ерөнхий Ассамблейн орлогч даргаар сонгогдсоноор НҮБ-ын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, олон талт хамтын ажиллагаа, олон улсын эрх зүй, энх тайван, тогтвортой хөгжлийг дэмжих, хүний эрхийг хамгаалах чиглэлээр баримталж ирсэн байр сууриа үргэлжлүүлэн ахиулах боломж дээшилж байна.

02/06/2026

“УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ” ОЛОН УЛСЫН XI ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хурлыг Улаанбаатар хотод энэ 6 дугаар сарын 04-05-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн хуралд 30 орчим улс, олон улсын байгууллагууд, манай төрийн байгууллагуудын төлөөлөл болон эрдэмтэн, судлаач зэрэг дотоод, гадаадын нийт 250 орчим төлөөлөгч оролцох юм.

Тус бага хурлын хүрээнд таван үндсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын сорилт, боломжийн талаар ярилцаж, урьдчилан сэргийлэх дипломат ажиллагаа, зуучлалын практик, тогтвортой арга замыг эрэлхийлэн, аюулгүй байдлын шинэ сорилтууд, түүний дотор хиймэл оюун ухааны зүгээс тулгарч буй асуудлын талаар хэлэлцэх юм. Мөн Монгол Улс “уулзвар” дээр нь орших Төв Ази, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх боломж, сорилтууд болон хоёр бүс нутгийг холбох ногоон эрчим хүчний коридорын талаар ярилцаж, бодлогын асуудлуудаар зөвлөлдөх болно.

Өнгөрсөн хугацаанд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” нь Монгол Улсын олон тулгуурт гадаад бодлогын зорилтын хүрээнд энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан Зүүн хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцох уламжлалт тавцан болж хөгжсөн бөгөөд үүнд дэд бүс нутгийн төдийгүй Ази, Номхон далай, Ойрх Дорнод, Хойд Америк, Европ тивийн улс орны төлөөлөгчид оролцдог уламжлал тогтоод байна.

Photos from Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of Mongolia's post 02/06/2026
01/06/2026

Бороотой хүүхдийн баяр…

01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах онцгой энэ өдөр ирээдүй хойч үеэ анхааран хайрлахын чухлыг гүнээ ухамсарлах учиртай.

Тэднийхээ эрүүл, аюулгүй орчинд өсөн торниж, мэдлэг боловсрол эзэмшиж, эх дэлхийдээ хайртай, хариуцлагатай иргэн болж төлөвшихийг дэмжих нь нийгмийн сайн сайхан, энх тайван ирээдүйн баталгаа билээ.

Бяцхан үрс эрүүл энх, хайр дүүрэн өсөж, цовоо цолгиун дуу хоолой нь үргэлж инээд баясал, аз жаргалаар цангинан цуурайтаж байх болтугай.

Photos from Batmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг's post 31/05/2026

Эрхэм хүндэт монгол ахан дүүстээ, энэ дэлхийн нийт ариун үйлстнүүдэд Их дүйчэн өдрийн амгалан ерөөлийг дэвшүүлье. Энх тайван, энэрэл нигүүлсэл, эрдэм билиг хүн төрөлхтнийг гийгүүлэх болтугай.

***
Wishing a peaceful and blessed Vesak Day to my fellow Mongolians and Buddhists across the world. May peace, compassion, and wisdom shine upon all humanity.

Photos from Азхур номын их дэлгүүр - Azkhur Bookstore's post 29/05/2026
Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Peace Avenue 7a
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30