Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/

Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/

Share

ХЭЛМЭГДЭГЧДИЙГ ЦАГААТГАХ, ТЭДЭНД НӨХӨХ ОЛГОВОР ОЛГОХ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙН БУСАД ҮР ДАГАВРЫГ АРИЛГАХ

Photos from Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/'s post 19/05/2026

ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛД ЗОРИУЛАН ХЭВЛЭГДЭН ГАРСАН “НЭРГҮЙ БААТРУУД” НОМОНД ОРСОН ШҮЛЭГ, ЯРУУ НАЙРГИЙН ТҮҮВРҮҮДИЙН ДЭЭЖЭЭС ТА БҮХЭНД ЦУВРАЛААР ХҮРГЭЖ БАЙНА.
#ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН

Photos from Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 06/05/2026
Photos from Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал's post 06/05/2026
30/04/2026
Photos from Мандах сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал's post 30/04/2026

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 1926-1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн суралцагсдын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: "ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926-1930/" сэдэвт лекцийг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн.
Тус арга хэмжээ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна.
Нийслэлийн дүүрэг, 21 аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос дүүрэг, аймгийн Боловсролын газартай хамтран тус лекцийг дүүрэг, аймаг, сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээлийн хуваарьт тусган оруулснаар ЕБС-ын түүх, нийгмийн ухааны багшаар лекцийг удирдуулан явуулж улс орон дааяр амжилттай эхлүүлээд байна.

ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ
#ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН
Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/

30/04/2026

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос Улс төрийн хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах буюу хэлмэгдэгчдийн нэр төрийг сэргээж, дурсгалыг мөнхжүүлэх, соён гэгээрүүлэх ажлын хүрээнд 1926-1930 онд Герман, Франц улсад суралцаж байсан улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн суралцагсдын 100 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Герман, Франц улсад суралцсан анхны Монгол сурагчид: "ТҮҮХ ХУВЬ ЗАЯА /1926-1930/" сэдэвт лекцийг улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн.

Тус арга хэмжээ нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байна.

Нийслэлийн дүүрэг, 21 аймгийн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос дүүрэг, аймгийн Боловсролын газартай хамтран тус лекцийг дүүрэг, аймаг, сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын хичээлийн хуваарьт тусган оруулснаар ЕБС-ын түүх, нийгмийн ухааны багшаар лекцийг удирдуулан явуулж улс орон дааяр амжилттай эхлүүлээд байна.

ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ
#ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН
Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/

Photos from Монголын Үндэсний музей / National Museum of Mongolia's post 30/04/2026

“АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100” ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЭГЧДИЙН ХҮСЭЛТЭЭР СУНГАЛАА.

Монголын Үндэсний Музей "Алс газар сурахаар одогсод:100" үзэсгэлэнг 2026 оны 05 дугаар сарын 05 хүртэл сунгаж байгааг мэдэгдэхэд таатай байна. Эрхэм үзэгч Та бүхэн үзэсгэлэнг хараахан үзэж амжаагүй бол яараарай.

“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-д суралцах Монгол Улсын Их Сургуулийн оюутнууд МУИС-ийн Европ судлалын тэнхимийн ахлах багш Б.Энхболдын хамт “АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100” тусгай үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Суралцах чин хүсэл, тэмүүлэлтэй оюутан залуустаа амжилт хүсье!

Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/
Монголын Үндэсний музей
Алс газар сурахаар одогсод: 100

Photos from Цагаатгалын Улсын комисс /ЦАУЗБУК/'s post 29/04/2026

Монгол сурагч, оюутнууд Өрнөд Европод суралцаж эхэлсний 100 жилийн ой энэ онд тохиож байна.

Та бүхэнд ‘‘Баруунд анхлан суралцагсад’’-ын гашуун түүхийг цувралаар хүргэж байна.

Хорих ялаар шийтгүүлсэн суралцагсад:
Намсрайн Бат-Очирыг 25 жил, Даржаагийн Наваан-Юндэнг 20 жил, Төмөрийн Нацагдоржийг 10 жил, Самдангийн Лувсандамдин 10 жил, Донровын Намдагийг долоон жил, Бадамжавын Сэдэд арван жил, Мөнх-Очир овогтой /мэргэн гүн/ Гомбожавыг найман жил, Гэмпилийн Цэвээнийг долоон жил, Дашдоржийн Нацагдорж 1 жил тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгэсэн байдаг.

ХЭЛМЭГДЭГЧ: НАСАН-ОЧИР/СОДНОМДАРЖАА/ ДАРЖАА ОВОГТОЙ НАВААН-ЮНДЭН

1926-1930 онд Герман, Францыг зорьсон сурагчдын дунд угсаа залгамжилсан сурвалжит хошуу ноёны хэргэмтэй хоёр хүн байсан нь Дарва Бандидын хүрээний Мэргэн гүн Мөнх-Очирын Гомбожав, Хараагийн Баатар ван Н.Наваан-Юндэн нар.

Чингис хаанаас хойш 30 дахь үе, Гэрсэнз Жалайр хутагтаас (1513-1549) хойш тоолбол 15 дахь үе нь, Түшээт хан аймгийн 21 хошууны нэгэн Хараагийн Баатар вангийн хошууны хошуу ноён Баатар ван Н.Наваан-Юндэн аж.
Баатар ван Н.Наваан-Юндэнгийн харьяанд одоогийн Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Хараа, Ерөө, Шаамар, Зүүнхараа хот, Дарханы газар нутаг хамаарна. Баатар ван 1908 онд Түшээт хан аймгийн нутагт төржээ. Алс газарт сурахаар хилийн дээс алхахдаа тэрбээр 18 настай байжээ.

Наваан-Юндэнг сургуулиа төгсөж чадалгүй татагдан ирээд Ардыг Гэгээрүүлэх яамны Латин үсгийн зөвлөлд хэвлэн нийтлэх зүйлийг эрхлэх ажил хийж байхад нь 1932 оны 4-р сард “Тайж Нацагдоржийн банкет”-ийн хэргээр баривчлан хорьж, хэдэн сар мөрдөн байцаажээ. Дараа нь Москвад суралцаж байхад нь 1938 онд дахин дуудан ирүүлж баривчлаад, “Хувьсгалын эсэргүү, Японы тагнуулын хэрэг”-т буруутган хорьж, мөрдөн байцаав. Удалгүй дэлхийн II дайн эхэлмэгц Японы тагнуул биш Германы тагнуул болгохоор тулган байцаах болжээ.

Насан-Очир /Содномдаржаа/ Даржаа овогтой Наваан-Юндэн нь 1934 онд Омск, Москва хотуудад суралцаж байгаад дуудагдан ирж 1938 оны 3-р сарын 15-ны өдөр улс төрийн хэргээр баривчлагдан, 1943 оны 12-р сарын 14-нд хуралдсан таслан шийтгэх хурлын тогтоолд “Наваан-Юндэн нар нь эх орноосоо урваж, Герман улсын тагнуулын байгууллагад элсэн оржээ. Монголд ирээд Германы тагнуулын байгууллагад гишүүдийг элсүүлэх, тагнуулын харилцаа барих зэргээр хувьсгалын эсэргүү, тагнуулын ажил хийж байжээ” гээд шүүх цаазны бичгийн 43, 44-р зүйлээр хөрөнгө хурааж 20 жил хорих ялаар шийтгэжээ. Д.Наваан-Юндэнгийн хэргийг шалгаж 1958 оны 10-р сарын 24-ний өдрийн БНМАУ-ын АИХТ-чдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын хурлын 42-р тогтоолоор цагаатгасан байна.

Тэрбээр хоригдож байхдаа хилс хэрэгт шийтгүүлснээ шалгуулахаар 1945, 1946, 1956 онд Дотоод явдлын яамны сайд, зөвлөх нарт болон МАХН-ын Төв Хорооны УТТ-нд өргөдөл гаргажээ.

Түүний гэргий Германд, хожим ЗХУ-ын Омск хотод хамт суралцсан Г.Хаалаа 1938 онд түүнийг мөрдөнд хоригдож байхад өөд болжээ.

Тэрээр Сайн ноён хан Намнансүрэн, Хичээнгүй сайд Цэрэндоржийн гарын шавь, Ардын хувьсгалын нууц 2 бүлгэмийн 13 гишүүний нэгэн, 13 настай партизан, Ардын намын тамгыг сийлэлцсэн, Ардын намын тусламж бичгийн амьд гэрч, Монголын орчин цагийн уран зохиолыг үүсгэгчдийн нэг, боловсрол соёлын үрийг таригч, 1926 оноос Германд сурсан анхны 35 оюутны нэгэн, ард түмний дунд ардын дуу мэт түгсэн Баянмонгол, Соёл-Эрдэнэ, Үхэрчин хүү Цэрэндорж зэрэг дуу, зохиолын эзэн, Б. Ринченгийн хамт шоронд 12 жил сууж, хайрт хань, төрсөн дүүгээ алдаж хэлмэгдлийн зовлонг биеэрээ амссан эсэргүү нэрт, дэлхийн сонгодог зохиолоос дуун хөрвүүлэгч, монгол хэлний товч тайлбар толь, орос монгол толийг зохиоход гар бие оролцогч, хэл шинжээч , эмч, хожмоо орос, герман, манж, түвд хэлний боловсролтой , сурган хүмүүжүүлэгч, төрийн алтан аргамж баригч, төрийн түшээ, түүхч, зохиолч болоод монгол түмний сор болсон сэхээтэн.

ХАЛУУН ИТГЭЛ ЦӨХӨРСӨН
ХАТАН ЗҮРХ ШАРХИРСАН
ХАР ДАРСАН ОН ЖИЛҮҮДИЙГ
#ХАМАГ #МОНГОЛЧУУД #БҮҮ #МАРТАГТУН

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай Засгийн газрын 12-р байр 402 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30