Сүхбаатарын Эрдэнэбат

Сүхбаатарын Эрдэнэбат

Share

Хөдөлмөрийн хүний төлөө

05/06/2026

Махны үнийг малчид өсгөөгүй. Тэд намар 10 мянга хавьцаа л махаа өгсөн. Харин Ченжүүд, Экспорт өссөн зэрэгтэй холбоотой. Цаашид малчнаас шууд хэрэглэгч мах худалдааг жаахан ойртуулмаар байна.

Photos from Сүхбаатарын Эрдэнэбат's post 05/06/2026

УИХ аас замын хөдөлгөөний дүрмийн тухай хуулиар Явган хүний замаар скүүтер мобед дугуйг явахыг хориглосон бөгөөд торгуультай. Дугуй мопед скүүтэр явах замыг бэлтгэх шаардлагатай.

04/06/2026

УИХ ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүдээс Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих орлогыг нэмэгдүүлэх хөшүүрэг болгож Тэтгэврээ нэгэнт тогтоолгосон ахмадууд нас үл харгалзан дахин ажил хөдөлмөр эрхэлж цалин хөлснөөсөө өөрөө хүсвэл тэтгэврийн даатгалын шимтгэл дахин төлөхгүй байх эрхийг нээж өгөх хуулийн төсөл өргөн барилаа.

04/06/2026

Тэтгэврээ нэгэнт тогтоолгосон бол дахин хөдөлмөр эрхлэхдээ тэтгэврийн даатгалын шимтгэлээ өөрөө хүсвэл төлөхгүй байж болох хуулийн төсөл өргөн барьсан.

03/06/2026

ЭМДҮЗ ажил сайжирч байгаа нь сайшаалтай. Алдаа ч байна. Өнгөрсөн 7 хоногт түүхэндээ анх удаа олон нийтэд нээлттэй хуралдлаа.
Иргэдийн эрүүл мэндийн санхүүгийн эрсдэл хэрхэн буурсанаар ЭМД ын үр дүн хэмжигдэнэ. Жишээ нь Ахмадууд гэхэд эм тариа авах, эмчилгээ сувилгаандаа нийт 37 хувийг зарцуулж байгаа нь өндөр байна. Арга буюу зээл авч эмчилгээ сувилгаанд явж байна.
Төсвийн хэмнэлт нэрээр иргэдэд ачаа үүрүүлбэл даатгал утгаа алдана.

Photos from Сүхбаатарын Эрдэнэбат's post 02/06/2026

Эрүүл мэндийн даатгалын үндсэн зорилго бол иргэдийн эрүүл мэндийн санхүүгийн дарамт ачааллыг бууруулах юм. Ахмадууд гэхэд дунджаар тэтгэврийнхээ 37 % ийг эм тариа, эмчилгээ сувилгаанд зарцуулж байгаа нь зохистой түвшнээс өндөр байгаа… ЭМД ын санг цалин авч ажил хийж байгаа хэд л авч явж байна. Малчид оюутнуудын ЭМД төлөлт хангалтгүй байна.
ЭМДҮЗ нээлттэй хуралддаг болж, зарим ажил сайжирсан үзүүлэлтүүд байгаа ч хийх ажил их байна.
Хүндхэн өвдсөн хүмүүс гадаад дотоодгүй явж санхүүгийн хувьд сүйрэх эрсдэл байсаар байна.
ЭМДҮЗ ийн тайланг УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо р хэлэлцлээ…

01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийн өдрийн мэндийг хүргэе.
Happy international childrens day👼👫Эрүүл аюулгүй орчны төлөө хандлагаа эерэгээр өөрчилье.

31/05/2026

Эх үрсийн баярын өдөр угтаж бидний хэдэн гишүүд нэгдэж чухал хууль санаачилж батлууллаа. 10 сар тээж төрүүлээд харамсалтайгаар 1 нас хүргэлгүй үрээ алдсан эхчүүдийн сэтгэлийн зовлон шаналалыг бага ч гэсэн аниулах нийгмийн захиалгат хууль юм. 27 мянган ээж алдарт эх хэмээх эрхэм хүндлэлийг хүртэх, урамшуулал авах боломж нээгдэж байна.
Цаашид эх хүүхдийн эрүүл аюулгүйн төлөө олон хууль тогтоомж бодлогод идэвхтэй оролцож ажиллах болно. Хүүхэд тээж төрүүлсэн ээж бүр ачтай алдартай шүү. 😇🙏
Хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг УИХ, ЗГ т талархая.

31/05/2026

Бурхан багшийн их дүйчин өдөр мэнд хүргэе. Байгаль дэлхий өнгөө дэлгэсэн сайхан өдөр байна. 🙏🙏🙏
Шунал нүглийг тэвчиж, бие хэл сэтгэлийн хорыг цайлган Эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд үйлдсэн буян бүр мянга түмээр үржихийн ерөөл өргөе.

Photos from Сүхбаатарын Эрдэнэбат's post 30/05/2026

Орчны аюулгүй байдал эрүүл ахуй… ⁉️
Эргэн тойрноо нэг анзаарч хараарай, хэн хийх ёстой хэн анхааруулах ёстой вэ? Аюул осол отож байдаг.
Аюул ослыг мэдээлэх хянах зайлуулах урамшуулах, хариуцлага тооцох систем хийе…
Хүүхдийн анги танхим будаг шохой, агааржуулалтаас эхлээд гэрээсээ гараад эргээд эсэн мэнд байх баталгаа байна уу?
Би үүнийг чуулганы танхим дээрээс олон удаа хэлж байсан. Хөдөлмөр аюулгүй байдалд хуулинд заасны дагуу хөрөнгө мөнгө тавь, байгууллага бүр эргэн тойрны аюул ослыг үнэл, иргэн бүрийн оролцоог ханга хариуцлага үр дүнг тооц… Хүний амь нас эрүүл мэндээс илүү бизнес эрх ашиг гэж юу байдаг юм…

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын талбай
Ulaanbaatar