Westmn

Westmn

Share

630 айлын орон сууцны төсөл

“Бренд групп” ХХК нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байх өөрийн эзэмшлийн газарт Монгол улсын Засгийн газрын Бүтээн байгуулалтын бодлого, компанийн зорилгод нийцүүлэн 5 блок 15 давхар үйлчилгээ, орон сууц, хүүхдийн цэцэрлэг, автомашины гражын цогцолбор бүхий барилга, байгууламжыг төлөвлөн өөрийн хөрөнгө оруулалтаар 2016 оны 4-р улиралд эхлүүлээд байна.
Энэхүү байрши

Барилга Орон Сууц Үзэсгэлэн 07/04/2016
Photos from Westmn's post 07/04/2016
Photos 07/04/2016
Өрөөний Зохион Байгуулатын Зурагууд 07/04/2016
Photos 10/08/2015

Вакум цонхны ач холбогдол.
1. Дулааны хэмнэлт гаргах. Вакум цонх хаалга нь дуу чимээ сайн тусгаарладаг ба дулааныг сайн хадгалдаг тул манай орон шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай улсад нэн тохиромжтой юм. Хүйтнээс хамгаалах гүүрэн тусгаарлагчтай, гадна дотно орчныг вакумжуулсан орон зайгаар тусгаарладаг тул тасалгааны дулааныг сайн барьдаг. Үүгээрээ халаалтын зардал мэдэгдэхүйц хэмнэдэг. (жилд дунджаар 15-30 % хэмнэлт )
2. Хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх. Вакум цонх нь гадаад үзэмж сайтай, бөгөөд өгөрч ялзардаггүй тул арчилгаа бага шаардана. Арчилж цэвэрлэхэд хялбар бөгөөд ердийн цонхноос тоос шороо бага нэвтрүүлдэг тул таны цаг завыг хэмнэнэ.
3. Эдийн засгийн хэмнэлт. Ердийн цонхыг бодвол эхлээд гарах зардал өндөр боловч удаан эдэлгээтэй учир эдийн засгийн хувьд арвилан хэмнэлттэй. (дунджаар 10-20 жилийн эдэлгээтэй)
4. Эрүүл ахуй болон тав тухыг мэдрүүлнэ. Дуу чимээнээс сайн тусгаарлана, тоос шороо, ус үл нэвтрүүлнэ, борооны ус зайлуулагч хоолойтой, агааржуулалтын системтэй ( эрүүл ахуйн шаардлага хангана) Өвлийн цагт цантаж мөстөхгүй галд тэсвэртэй, бат бөх чанартай.

Photos 10/08/2015

Архитектурын гол зэвсэг нь өнгө юм.

Тэгвэл архитекторуудын гарын авлага болохуйц мэдлэг мэдээллийг агуулсан DETAIL Practise “Colour” номыг Аксел Буэтер гаргажээ. Тус ном нь дизайны үйл явц дахь өнгийг зөв хослуулах санаануудыг хөгжүүлэхийн тулд өнгөний онол, өнгөний үндсэн ойлголтоор дамжуулан өнгөний нийлэмжийн хуулийг гаргаж буй архитекторуудын бүтээл нэг бүрт хийсэн дүгнэлт, туршлагын талаар өгүүлдэг аж.
Номны онолын хэсэгт дэлхийн улс ба хотууд дахь өнгө, өнгөний соёлын талаарх түүхэн ажиглалт, өнгөний гол ач холбогдол, өнгө төлөвлөлт болон өнгөний тогтолцооны талаар багтаасан байна. Олон улсын хэмжээний томоохон төслүүдийн интерьер ба экстерьер дэх өнгө ашиглалтын хэд хэдэн жишээгээр өнгөний дизайны амжилттай хийгдсэн тохиолдлуудыг тодотгон харуулж, уншигчдын бүтээлд дэмжлэг үзүүлэх нь уг номны гол зорилго гэдгийг зохиогч нь онцолсон байна.
Дизайны зарчим
Өнгөний дизайны ойлголт
Саруулхан орчныг хэрхэн бүтээх
Харааны холбоо гэх мэт ойлголтын талаар тус номонд дэлгэрэнгүй тусгажээ.
Өнгөний талаарх мэдлэгээ дээшлүүлж, судалгаа хийхийг хүссэн архитеторчдод хандан мэдэгдэхэд, DETAIL Practise “Colour” номыг захиалахыг хүсэгчид дараах мэдээллийг ашиглах боломжтой аж.
Author: Axel Buether
August 2014
120 pages with numerous drawings and photos
Format 21 x 29,7 cm
ISBN 978-3-95553-208-6

Photos from Westmn's post 03/08/2015

Ирээдүйн Capsule байшин.Энэ нь ойролцоогоор 11 мкв талбайтай 2 хүний багтаамжтай юм. Уг сууц нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллаж, борооны усыг тосч цэвэршүүлэн ашиглах шийдэлтэй.

Photos from Westmn's post 29/07/2015

Жижиг зүйлс ч интерьерт нөлөөлдөг.

29/07/2015

Ta байр авах гэж байна уу? Тэгвэл танд байр авахад дараах 10 зөвлөмжийг сонордуулъя....
1. Мэдээлэл цуглуул. Ямар процессоор явагддагийг мэдэхийн тулд саяхан байшин, орон сууц худалдаж авсан хvмvvсээс асууж зөвлө. Мэргэжлийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудаас зөвлөгөө ав. Тэд танд хэрэгцээ шаардлагад тань тохирсон газар хаана байгааг, үнэ ханш зэргийг хамгийн сайн мэддэг хvмvvс байдаг. Тиймээс сайн мэргэжилтэн бол таныг хамаагvй их vнэ төлж байр худалдаж авах, бусдад залилуулахаас сэргийлж чадна.
2. Байрныхаа орчин тойрныг судал. Та байрныхаа ойр хавийг судалж таны хvсэл, хэрэгцээнд тохирох эсэхийг шалга. Сургууль, цэцэрлэг, дэлгүүр, буудал зэргээс хир зайтай байна. Орчны тохижилт, тоглоомын талбай, машины зогсоол, гаражтай эсэхийг судал. Орчин бол барилгын үнэ цэнийг нэмэгдүүлдэг чухал хүчин зүйл.
3. Байраа судал. Өвлийн цагт халаалт сайн эсэх, агааржуулагч ажиллаж буй эсэх, усны цоргоноос зэвтэй ус гарч байгаа эсэх, вакум цонхны хийц жийрэг түгжээ сайн эсэх, дээврээс дусаал гоожиж байгаа эсэх, хана цантаж хөлөрч байгаа эсэх, урьд нь ямар айл амьдарч байсан зэргийг мэдэх. Ямар нэгэн асуудалтай эсвэл сүнстэй гэгдэх байрууд маш хямд байдаг. Оршин суугчид, жижүүрээс асууж болно. Мөн СӨХ, контор, цахилгаан, кабель, интернет, утас зэргийн төлбөр зэрэг ямар нэгэн өртэй эсэхийг мэдэхэд илүүдэхгүй.
4. Сонирхож буй байраа шинж. Мэргэжлийн шинжээчээр байрaa шалгуулж болно. Тухайн байрныхаа цахилгаан , сантехникийн холболт, хийц талаас нь мэргэжлийн хvнээр шалгуулаарай. Барилгын нас, эдэлгээний хугацаа, засвар хийх шаардлагатай үгүйг мэдэх нь чухал
5. Шинэ орон сууц захиалах бол. Захиалга авч байгаа компанийн тухай мэдээлэл, туршлага зэргийг лавла. Урьд нь хаана ямар барилга орон сууц ашиглалтанд оруулж байсныг асуу. Хаалга, цонх, сантехник, засал чимэглэлийн материалыг үзэж шалгахад илүүдэхгүй.
6. Ашиглалтын зардлыг мэд. Шинэ байрнуудын СӨХ, ашиглалтын зардлууд хуучин байрнаас нилээд өндөр гарах болсон. Хуучин байрнууд коридор, гал тогоо, банны өрөөны талбайг оролцуулалгүй дулааны төлбөр тооцдог бол шинэ байр бүх талбайг тооцож авдаг.
7. Зээлээр авах бол урьдчилгаа төлбөрөө цуглуул. Зээлээр авах гэж байгаа бол байшингийнхаа vнээс аль болох ахиуг урьдчилгаанд төлөхийг бод. Урьдчилгаа төлбөр тань их байх тусам таны орон сууцны зээлийн нөхцөл танд ашигтай байх болно.
8. Орон сууцны зээлийн төрлөө сонго. Орон сууцны зээл авахдаа хүүгийн нөхцөл, ямар валютаар авахаа сонгоно. Гадаад валютын зээл хүү багатай ч ханшны эрсдэлтэй байдаг.
9. Ямар vнэтэй байшин худалдаж авах боломжтойгоо мэдэх. Банкны зээлийн мэргэжилтэн таныг ямар vнэтэй орон сууц худалдаж авах боломжтойг таны орлогын мэдээллийг vндэслэн хэлж өгнө.
10. Бусад зардлыг тооцоол. Зээлээр байшин, орон сууц худалдан авахад өөрийн vнээс гадна бусад төлбөр шимтгэлvvдийг (материал бvрдvvлэх, үйлчилгээний хураамж, татвар, даатгал зэрэг зардал гэх мэт) тооцож vзэх хэрэгтэй.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar