24/04/2026
Тахь, бөхөн, чацарганы шугуй сэргэсэн Хомын талд малчдын орлого ч өсжээ | Peak News
Тахийн сүрэг нэгэн цагт дураараа давхиж явсан уугуул нутаг Хомын талдаа эргэн ирээд өдгөө 20 гаруй жилийг үдэж байна. Гэвч энэ түүх тийм ч дардан эхлээгүй нь үнэн. Ан...
23/04/2026
МӨСТЛӨГИЙН ҮЕИЙГ ДАВСАН "МОНГОЛ БӨХӨН"
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 23 бол "Монгол бөхөнгийн өдөр".
Монгол бөхөн бол мөстлөгийн үеийг давж чадсан нэн эртний түүхтэй амьтан юм. Монгол орны говийн экосистемийн шүхэр зүйлүүд болох тахь, хавтгай, мазаалай, хулан, хар сүүлт зээрийн адил говийн гайхамшигт зургаан амьтдын нэг. Говь тал нутгийн экосистемийн эрүүл байдлыг илтгэн идэш ууштай бэлчээрээ сонгон идээшилж, хол нүүдэллэхгүй ойр ойрхон сэлгэн нутагшдаг. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг.
Олон улсын үнэлгээгээр “Ховордож болзошгүй” (NT), бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” (EN) ангилалд байдаг. Хомын талаар 140 гаруй бөхөн нутаглаж байна.
Зургийг: Bayanmunkh Dashnyam / МӨР төсөл
21/04/2026
ИРЭЭДҮЙН СҮРГИЙН ЭЗЭН – ЭР УНАГА МЭНДЭЛЛЭЭ
2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Хомын Талын хаврын салхи шинэ амьдрал тээж ирлээ. Сарны гэрэл азраганы сүрэг дэх Сайга гүүнээс бяцхан эр унага гарч хомын талын хамгийн том сүрэг боллоо. Өнгөрсөн жилийн анхны унага мөн Сарны гэрлийн сүргээс гарч байсан билээ.
THE FUTURE LEADER OF A GREAT HERD – A FOAL IS BORN
On April 20, 2026, the spring wind of Khomyn Tal brought new life.
From Saiga mare in the herd of Sarnii Gerel stallion, a small foal was born and it became the largest herd in Khomyn Tal. Last year’s first foal was also born from the Sarnii Gerel herd.
09/04/2026
Нутаг орныг унаган төрхөөр нь хадгалах, цаашлаад аялал жуулчлал, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдолтой гэсэн газар нутгуудыг Байгалийн цогцолбор газрын /БЦГ/ ангиллаар улсын тусгай хамгаалалтад хамруулдаг.
Хомын Талын Байгалийн Цогцолборт Газар
Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь | Peak News
Завхан голыг дагасан сайхан үнэрт чацарганы шугуй, түүний эргэн тойронд цэлийсэн өргөн тал хээр үргэлжилнэ. Энэ бол манай peak.mn сайтын сурвалжлах багийн зорин очиж ....