UB SONIN

UB SONIN

Share

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

01/06/2026

Нийслэлийнхээ хүүхэд багачуудад зориулж нэг ээлжид 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай дөрвөн улирлын хүүхдийн зусланг энэ онд эхлүүлж, 2028 онд ашиглалтад оруулна.

Photos from UB SONIN's post 01/06/2026

Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа

Ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Шударга журам медалиар шагналаа.

З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм.

Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна.

Photos from UB SONIN's post 01/06/2026

Г.Занданшатар:

Өнөөдөр уг нь хүүхдийн инээд хөөр, баяр баясгалангаар дүүрэн байх ёстой өдөр билээ. Гэвч бид нэгэн бяцхан үрээ цаг бусаар алдлаа.

Заамар суманд амиа алдсан 3 настай охины эцэг эх, ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье. Өөрийн хүүхдүүдээс ялгаагүйгээр Монголын ард түмэн сэтгэл зовниж, харуусан гашуудаж, зүрх шимширч байна.

Хүүхэд бол манай үндэстний хамгийн том үнэт зүйл байх ёстой. Хүүхдүүдээ хайрлана гэдэг аюулгүй орчныг нь бүрдүүлж, амь насыг нь хамгаалахаас эхэлнэ. Азийн шатрын тэмцээнд оролцож буй бяцхан шатарчид маань надаас "Бид яаж туслах вэ?" гэж асуулаа. Тэмцээнд ялах ухаанаас илүү бусдыг аврах гэсэн шатарчин хүүхдүүдийн минь гэгээн сэтгэл, миний сэтгэлийг их хөдөлгөлөө.

Шатарчин хүүхдүүдийнхээ санаачилгаар бид Ази тивийн шатарчидтайгаа хэлэлцэж, шийдэл эрэлхийлж Энэтхэг улсад уул уурхайн өрөмдлөгийн цооног, худаг, гүн нүхнээс хүн аврах тусгай зориулалтын төхөөрөмжийг захиалан хийлгэж байна. Төхөөрөмжийг ОБЕГ-т хүлээлгэн өгнө.

Энэхүү технологи нь 300 метр хүртэл гүнд ажиллаж, тусгай камераар хүүхдийг олж, хамгаалалтын бүсээр бэхлэн аюулгүй ажиллагааг хийх чадвартай юм.

Дахиж хэзээ ч, нэг ч гэр бүл энэ зовлонг битгий амсаасай.
Хүүхэд бүрийн аюулгүй байдал, амь нас, ирээдүйн төлөө төр, иргэн, бизнесийн байгууллага гэлтгүй хүн бүр чадах чадахаараа нэгдье! 🙏

Photos from UB SONIN's post 31/05/2026

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙНЭ” ХӨДӨЛГӨӨН ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл ээлжит бус хуралдаан үргэлжилж байна.

Өнгөрсөн хурлын үр дүнг хэлэлцэж, дараах үүрэг даалгаврууд өглөө.

✅️ "Хүүхдийн төлөө ЗА бол ЗААВАЛ хий" үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ. Хүүхдийн аюулгүй байдалд эрсдэл учруулж буй гудамж талбай, асуудлыг илрүүлж, бүртгэн, эрэмбэлж, үе шаттай арилгах ажил улс даяар эхэлж байна.

✅️ Хүүхдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй орчны талаарх мэдээллийг E-Mongolia платформын E-Kids цэсээр дамжуулан хүлээн авч эхэллээ.

✅️ Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхдийн ордон-2" болгосон. Засвар, тохижилтын ажил ирэх долоо хоногт эхэлнэ.

✅️ Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх ёстой. Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах үүрэг өглөө.

Ухсан нүх, хамгаалалтгүй цооног, нөхөн сэргээлт хийгдээгүй талбайгаас эхлээд тоглоомын талбай, барилга байгууламж бүр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд бодит эрсдэл учруулж байна. Тийм учраас улсын хэмжээнд үзлэг, хяналтын ажил үргэлжилсээр байна.

Хүүхдийн төлөө гаргасан шийдвэр бодит ажил болж, хүүхэд бүр аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнахыг төрийн бүх шатны байгууллагад үүрэг өглөө.

Иргэн бүр хүүхэд хамгаалагч байя
Иргэн бүр хүүхдийн төлөө ажиллая.

Photos from UB SONIN's post 30/05/2026

Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврыг холбогдох яамд, агентлаг болон аймгийн Засаг дарга нарт хүргүүлсэн.

Энэ хүрээнд Салбарын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжийн дагуу Төв, Баянхонгор, Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа эрхэлж буй уул уурхайн компаниуд холбогдох хууль, тогтоомжийг дагаж мөрдөж буй эсэхийг шалгах чиг үүрэг бүхий 3 ажлын хэсгийг Эрдэс баялаг, аж үйлдвэрийн яамтай хамтран байгууллаа.

Яг одоо БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний хэрэгжилт болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан хайгуулын цооног, ухсан нүхийг хаах, ажилгүй байдлыг хангах, нөхөн сэргээх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн эсэхийг шалгаж байна.

Тодруулбал, бага насны хүүхэд цооногт унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан Төв аймгийн Заамар сум дахь "Рэдвулкан" ХХК-ийн MV-015479 тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд БОУАӨЯ, ЭБАҮЯ-ны хамтарсан ажлын хэсэг хяналт шалгалт хийж байна.

"Рэдвулкан" ХХК нь Байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан ажлыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэгжилтийг журамд заасны дагуу дүгнүүлээгүй, ашиглалтын талбайд хайгуулын ажил гүйцэтгэхдээ холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдээгүйгээр үйл ажиллагаа явуулсан зэрэг зөрчлүүд гаргасан байна.

Мөн хайгуулын өрөмдлөгийн явцад хөдөлмөрийн аюулгүй байдлыг дагаж мөрдөөгүй, холбогдох хууль, журмын дагуу үйл ажиллагаа эрхлэх зохих зөвшөөрөл аваагүй, хайгуулын ажлын улмаас үүссэн өрөмдлөгийн нүх, цооногийг бүрэн булж битүүмжлээгүй, үүний улмаас хүний амь нас хохирох эрсдэлт нөхцөл байдлыг бий болгосон нь тогтоогдоод байна.
Хяналт шалгалтын үеэр аврах үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн талбай болон хайгуулын ажлын явцад үүссэн, нөхөн сэргээгдээгүй байсан цооногуудыг Ажлын хэсгийн бүрэлдэхүүн хааж, аюулгүй болгож болно.

Хяналт шалгалт үргэлжилж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн хүн, мал амьтан, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлөх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гарсан зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээг шат дараатай гүйцэтгэж байна.

30/05/2026

Шадар сайд Н.Номтойбаяр:
✔️Онцгой байдлын алба хаагчдын техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ 41.6 хувь байгаа. Тиймээс 5.5 их наяд төгрөгийн санхүүжилтээр техник хангамжаа 80 хувьд хүргэнэ.
✔️Онцгой байдал санхүүгийн хувьд бие даах хэрэгтэй. Санхүү мөнгө нь байхад бид хүнээ сургаж чадна. Шаардлагатай техник, тоног төхөөрөмжөө авч чадна.

30/05/2026

Шадар сайд Н.Номтойбаяр:

Хувиараа алт олборлогч "Нинжа" нарыг оруулсангүй гэж байна. Тэднийг оруулахгүй шийдвэр гаргасан онцгойгийнхны зөв.
Амь эрсэдсэн ажил. Мэргэжил, арга зүйн туршлагатай, хуулиар хүлээсэн үүрэг, хариуцлагатай хүмүүс ажилладаг алба.

30/05/2026

Шадар сайд Н.Номтойбаяр

✔️Онцгой байдлын авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд мэргэжлийн хөндлөнгийн дүгнэлт гарна.

✔️Удаан ажилладаг гэж шүүмжилж байна. Доргилт өгч болохгүй, хүчтэй нүдэж болохгүй. Хүчтэй цохихоор хөрс нурах гээд байдаг. Өөрсдөө аюулд орно. Өнгөц, зураг харчихаад шүүмжилж болохгүй. Ийм хувилбар байсаар байтал та нар буруу ажиллажээ гэж дүгнэвэл хариуцлага хүлээхэд бэлэн.

30/05/2026

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЭВ

☑️Төв аймгийн Заамар суманд өрөмдлөгийн цооногт унаж амиа алдсан охины аав ээж, ар гэрт Монгол Улсын Засгийн газрын өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

☑️Онцгой байдал, цагдаа, орон нутгийн албан хаагчид, иргэд хичээн ажилласан боловч гуравхан настай бяцхан охины амь эрсэдсэнд хүн бүрийн сэтгэл зүрх шимширч байна.

☑️Энэ хэрэг явдал бол нэг ам бүлийн хагацал төдий бус хүүхдийн амьдрах эрхийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдал, хууль стандартын сахин мөрдөх, сахилга хариуцлага суларсны үр дагавар юм.

☑️Байгаль орчны нөхөн сэргээлт, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллыг тогтолцоогоор нь өөрчлөн сайжруулах шаардлагатай байна.

☑️Иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалах нь төрийн үндсэн үүрэг мөн.

☑️Хуулиар хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, хайнга хандсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцох болно.

☑️Хайгуул, олборлолт явуулж буй бүх байршилд хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нөхөн сэргээлт дэх хуулийн хэрэгжилтэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт явуулахыг хариуцсан сайд, агентлаг, аймаг, сумын засаг дарга нарт үүрэг болгох 9 чиглэл бүхий албан даалгавар гаргаж түүний мөрөөр ажиллаж эхлээд байна.

☑️Уул уурхай, зам, барилгын ажил идэвхжиж, амралт, зугаалгын улирал эхэлж буй энэ үед хууль, стандартыг чанад мөрдөн ажиллахыг бүх шатны байгууллага, албан тушаалтанд онцлон анхааруулж байна.

☑️Хүүхдийн эрхийн өдрийг жилд нэг удаа тэмдэглэн өнгөрүүлэх нь хангалтгүй.

☑️Хүүхдийн төлөө За гэж хэлэх төдий бус заавал хийх аян өрнүүлж, сар бүрийн нэгэнд ажлын тайланг хэлэлцэж, үр дүн нэхэн, хариуцлага тооцож ажиллах болно.

Талийгаачийн аав ээж, ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье.

29/05/2026

Ерөнхий сайд Н.Учрал: 3 настай охиныг аварч ээж аавдаа тэврүүлээсэй гэж дөрвөн хүүхдийн эцэг хүний хувьд итгэж найдан хүлээж байна. Хүүхдийн баярын өмнө маш харамсалтай үйл явдал боллоо. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй бүх талбайд хяналт шалгалт хийж, нөхөн сэргээлт хийгээгүй, хууль зөрчсөн бүх үйлдэлд хариуцлага тооцно.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar
14201

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30