04/06/2026
ИРГЭДИЙН САНАЛ, САНААЧИЛГЫГ ХҮЛЭЭН АВАХ E-ZASAG.MN ЦАХИМ ТАЛБАР АЖИЛЛАЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын бодлого, шийдвэр, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах талаарх иргэдийн санал, санаачилгыг https://e-zasag.mn/ цахим системээр авч эхэллээ. Иргэн та тус цахим системээр дамжуулан Засгийн газрын бүрэн эрхийн хүрээнд хамаарах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар:
• Өөрийн санал, санаачилгыг илгээх
• Бусад иргэдийн гаргасан санаачилгыг дэмжих, санал өгөх замаар төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд шууд оролцох боломжтой юм.
Иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагч та бүхэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын веб сайтаас "E-Zasag" цэсээр дамжин өөрийн дуу хоолойг Засгийн газарт хүргэх боломжтой.
02/06/2026
КАПИТАЛ БАНК БОЛОН ЧИНГИС ХААН БАНКАНД БАЙРШУУЛЖ АЛДСАН МӨНГӨНӨӨС 79.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТӨЛҮҮЛЛЭЭ
Нийгмийн даатгалын байгууллага нь байршуулаад алдсан нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хоёр банкнаас авах өр төлбөрийг төлүүлэх ажлын хүрээнд хууль, хяналтын болон бусад байгууллагатай хамтран ажилласнаар 79.5 тэрбум төгрөгийг төлүүлээд байна.
02/06/2026
📊 Багануур дүүргийн Нийгмийн даатгалын газар
2026 оны 05 дугаар сарын тэтгэмжийн зардал
🤒 Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж
116 Даатгуулагч — 87,075,266 ₮
🤰 Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
37 Даатгуулагч — 188,248,156 ₮
💼 Ажилгүйдлийн тэтгэмж
56 Даатгуулагч — 88,210,099 ₮
🕯️ Нас барсан даатгуулагчийн ар гэрт олгох тэтгэмж
12 Даатгуулагч — 36,000,000 ₮
🏥 ҮОМШӨ-н даатгалын сангаас олгосон зардал, тэтгэмж, төлбөр
64 Даатгуулагч — 83,842,000 ₮
🤝 Нийт
285 Даатгуулагч — 483,375,521 ₮