🏆ӨӨРИЙГӨӨ ЯЛСАН ХҮН ХАМГИЙН ТОМ ЯЛАЛТ БАЙГУУЛДАГ.
🫡Төр иргэнээ хамгаалах үүрэгтэй.
🌱 Харин хүн бүрт амьдралаа өөрчлөх боломж олгох нь нийгмийн хамгааллын тусгай төвийн бодлогын үнэ цэн юм.
🫂Нийгмийн хамгааллын тусгай төв зорилтот бүлгийн иргэдийг Цогц хөтөлбөрөөр дамжуулан нийгэмшүүлж, бие даан амьдрах чадварыг нь хөгжүүлэн, амьдралын шинэ боломж руу хөтөлж байна.
✨ Өөрийгөө ялж, амьдралаа өөрчлөхөөр тэмүүлж буй алхам бүр үнэ цэнтэй.
💙 Хамгаалал • Дэмжлэг • Боломж • Хөгжил
#НийгмийнХамгаалаллынТусгайТөв #ЦогцХөтөлбөр #ХамтдааХөгжье #ӨөрийгөөЯлъя
Нийгмийн Хамгааллын Тусгай Төв
Зорилтот бүлгийн иргэдэд нийгэмд бие даасан амьдралд шилжихэд нь дэмжин туслах үйлчилгээ үзүүлэх төв
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь анх 2003 онд Амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв нэртэйгээр байгуулагдсан бөгөөд нийслэлийн хэмжээн дэх зорилтот бүлгийн орон гэргүй иргэдтэй ажилладаг, тэдгээрийг бие даасан амьдралд шилжихэд нь дэмжин туслах төв юм.
01/06/2026
🌦️ Борооны үнэрт цээж онгойж,
😊 Бяцхан үрсийн инээдэнд сэтгэл цэлмэх сайхан өдөр…
Хаашаа л харна хайр түгээсэн ээжүүд,
Аз жаргалаар бялхсан хүүхдүүд.
Амьдралын хамгийн нандин, мартагдашгүй мөчүүдийн нэг болох хүүхэд насны гэгээн дурсамжийг сэргээх өдөр — 6-р сарын 1.
👩👧👦 Ертөнцийн бүх сайхан ээжүүддээ,
🌈 Хайр цацруулсан бүх бяцхан үрсдээ
✨ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе! ✨
Монгол Улс минь хүүхэд бүр инээмсэглэж,
Хүүхэд бүр хамгаалагдаж,
Хүүхэд бүр мөрөөдлөө биелүүлэх боломжтой,
Хүүхдэд ээлтэй, хүнлэг нийгэм байг.
💙 Нийгмийн хамгааллын тусгай
23/05/2026
🏃♂️ “Өөрийгөө сорьж, өөрийгөө ялан дийлэх нь хамгийн том АМЖИЛТ” 🏅
Өнөөдөр Улаанбаатар хот спортоор амьсгалж, эрүүл амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлсэн гайхалтай өдөр байлаа. 🌿✨
Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид “Улаанбаатар-2026” марафонд нэгдэж, 21 км болон 10 км , 5 км-ийн гүйлтэд амжилттай оролцлоо. 💪👏
“Оролцох, гүйх, барианд орох, өөрийгөө ялах мэдрэмж үнэхээр сайхан байлаа” хэмээн манай тамирчид сэтгэгдлээ хуваалцаж, сэтгэл ханамж өндөр байлаа. 🏁🔥
Хамгийн чухал нь өрсөлдөгчөө бус, өөрийгөө даван туулж чадсан мөч бүр хамгийн үнэ цэнтэй ялалт байдаг. ✨
Эрүүл амьдралыг эрхэмлэж, идэвхтэй хөдөлгөөнөөр үлгэрлэн оролцсон нийт албан хаагчдадаа баяр хүргэе! 👏🇲🇳
#ЭрүүлМонголХүн
#улаанбаатармарафон2026
20/05/2026
🫂Нийгмийн хамгааллын тусгай төв нь нийслэлийн 9 дүүрэг болон орон нутгийн харьяат иргэдийг хамруулан үйлчилгээ үзүүлсээр ирсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд ээлжит уулзалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа.
🤝Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бие даасан амьдралд шилжих үйл явцын үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд уулзалтад оролцов.✍️
Уулзалтын үеэр:
🔸Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, сэтгэл зүйн онцлог
🔸Цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
📍 Цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд илүү өргөн хүрээнд хамруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлд талууд зорилго нэгтэй хамтран ажиллахаар боллоо.
🌲💚 СЭТГЭЛ ШИНГЭСЭН НОГООН ТӨГӨЛ 💚🌲
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчин 🏡, үйлчилгээний нөхцөлийг сайжруулах, байгаль орчноо хамгаалах 🌍 зорилгоор “Хүн бүр мод тарья” 🌱 аяныг амжилттай хэрэгжүүлж байна. Тус аянд байгууллага, аж ахуйн нэгжүүд болон иргэд 🤝 нийгмийн хариуцлагынхаа хүрээнд идэвхтэй оролцож, мод хандивлан 🌲 дэмжлэг үзүүлсээр байна.
🌿 Өнгөрсөн амралтын өдөр буюу 17-ны өдөр “Сод Монгол Групп” ХХК-ийн Улаанбаатар нефть хангамжийн газрын хамт олон Нийгмийн хамгааллын тусгай төвийн Сургалт, хөгжлийн цогцолбор төвд 130 ширхэг нарс мод 🌲🌲 хандивлаж, албан хаагчид өөрсдийн гараар тарин ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ орууллаа.
💚 Энэхүү сайн үйлсээрээ тэд зорилтот бүлгийн иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эко орчин 🌏 бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлээд зогсохгүй тарьсан модоо цаашид хамтран арчилж, ургуулах 🤲🌱 нөхөрсөг, тогтвортой хамтын ажиллагааны эхлэлийг тавьж байна.
🌳 Мөн Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэд энэхүү аянд нэгдэн, байгаль орчноо хамгаалсан ногоон төглийг бий болгох ✨ их үйлсийг хамтдаа эхлүүлж, гар сэтгэл нийлэн оролцож байгааг онцлох нь зүйтэй.
🤍 “Хамтдаа тарьцгаая, хамтдаа ургуулцгаая” 🌱уриан дор хэрэгжиж буй бидний аянд нэгдсэн Сод Монгол Групп / Sod Mongol Group УБНХГ-ын хамт олон болон нийт оролцож байгаа байгууллага , иргэд, хувь хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🙏
📅 “Хүн бүр мод тарья” аян 2026 оны 5 дугаар сарын 21-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд байгальд ээлтэй 🌍, ногоон орчин 🌲 бүрдүүлэх энэхүү үйлсэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага бүр нэгдэн оролцох боломжтой.
"ХҮН БҮР МОД ТАРЬЯ" АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🌳Зорилтот бүлгийн иргэдийн үйлчилгээ авдаг орчин нөхцөлийг сайжруулах нийгэмд тустай, байгаль орчноо хамгаалах "Хүн бүр мод тарья" аянд нэгдэхийг уриалж байна.
🔸️Хэрхэн оролцох вэ? Та доорх 2 хэлбэрээс сонгон аянд нэгдэх боломжтой.
🌳Модны суулгацаар нэгдэх: Мод тарих өдөрлөгт Нарс, Шинэс, Агч, Голт бор, Монос зэрэг модноос сонгон 1м-ээс багагүй өндөртэй 1ш суулгац авч ирж, Хамтдаа тарьж оролцох
💵Хандиваар нэгдэх: 10,000₮-өөр аянд нэгдэж хувь нэмрээ оруулах. Бид таны хандиваар тохирох модыг худалдан авч, тарьж, усалж, тордон ургуулнаа.
Хаан банк 5625520978 Г.Санчирмаа
🔸️Мод тарих байршил: БЗД-н 35-р хороо, Улиастайн аманд шинээр ашиглалтад орсон Нийгмийн хамгааллын тусгай төвийн салбар Сургалт хөгжлийн цогцолбор төвийн хашаанд зохион байгуулагдана.
Хамтдаа тарьцгаая, Хамтдаа ургуулцгаая.
🔸️Холбоо барих утас:80015054, 99335484
12/05/2026
🩵Хэн нэгэн өвдөж шаналсан,
хайр халамж хамгийн их хэрэгтэй тэр мөчид
хамгийн түрүүнд сувилагчид дэргэд нь байдаг.
“Өвдсөн үү, яаж байна?”
гэж зөөлөн асуух сувилагчийн дулаахан үг… 🤍
“Ядарч байна уу?”
гээд амин дэм бариад инээмсэглэн орж ирэх тэр халамж… ✨
Хэн нэгний дулаан үг,
хэн нэгний анхаарал халамж,
хэн нэгний чадвар, сэтгэл
бидний амьдралд хамгийн хэрэгтэй “цэнэг” болж ирдэг.
Тэр цэнэгийг өдөр бүр бусдад түгээж байдаг
эрхэм сувилагч танд БАЯРЛАЛАА. 💐
Эрүүл энх, амар тайван байдал бол
хүний амьдралын хамгийн ҮНЭ ЦЭНЭТЭЙ зүйл. 🩵🤍
Үйлчлүүлэгч иргэд, хамт олныхоо өмнөөс
эрхэм сувилагч нартаа
Олон улсын сувилагчдын өдрийн баярын халуун мэнд хүргэе! 🌷
#Сувилагч #Баярлалаа #БаярынМэнд #ЭрүүлМэнд
12/05/2026
11/05/2026
Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг УГТЭ -ийн мэдрэлийн тасгийн эмч, сувилагч нартаа БАЯРЛАЛАА 🫂🙏
10/05/2026
🌱🌳 “НЭГ АЛБАН ХААГЧ – ТАВАН МОД” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ 🌳🌱
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын Бямба, Ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ. 🇲🇳
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Айцын амны ойн талбайд зохион байгуулагдсан “Нэг албан хаагч – Таван мод” арга хэмжээнд Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон нэгдлээ.
👥 35 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр
🌲 175 ширхэг мод тарьж, ногоон ирээдүйн төлөө бодит хувь нэмрээ оруулан идэвхтэй оролцов.
📍Мөн 5 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт хөгжлийн цогцолбор төвийн хашаанд мод тарих өдөрлөг зохион байгуулагдана.
🌿 Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
📞 Холбоо барих: 99335484
Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулсаар байх болно. 💚
#ТэрбумМод
#НэгАлбанХаагчТаванМод
#НогоонИрээдүй
#МодТарья
#ЭхДэлхийгээХайрлая
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
СХДүүрэг 6 хороо ХМК-ын 69-01 тоот
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
