Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Share

БОУАӨЯ-ны албан ёсны вэб хуудас: mecc.gov.mn

04/06/2026

[English below]

КОП17 бага хурлыг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн бүртгэл үргэлжилж байна. Хэрэв тухайн байгууллагаас зураглаач, сэтгүүлч бусад шаардлагатай техникийн ажилтнууд нэвтрэх бол хүн тус бүр дээр бүртгэл үүсгэх шаардлагатайг анхаарна уу.

https://indico.un.org/event/1022232/registrations/
-----------------------------------------------------------

Media accreditation for journalists and media organizations covering UNCCD COP17 is currently underway.Please note that journalists, photographers, camera operators, and other media personnel must each complete a separate registration.

Register here:
https://indico.un.org/event/1022232/registrations/

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 02/06/2026

БАЯНХОНГОР АЙМАГТ ЗӨРЧИЛ ГАРГАСАН УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

• Уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн албан даалгаврын хүрээнд Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын болон бичил уурхай эрхлэгчдийн үйл ажиллагаанд АҮЭБЯ, орон нутгийн БОГ, Бөөцагаан-Орог нуурын сав газрын захиргааны хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
• Шалгалтаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Одод гоулд” ХХК нь эрх бүхий байгууллагаар баталгаажсан ТЭЗҮ, 2026 оны уулын ажлын төлөвлөгөөнд тусгагдсан техникийн хүчин чадлыг хэтрүүлж ажилласан тул техник, тоног төхөөрөмжийг лацдаж, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд хэсэгчлэн зогсоолоо.
• Бууцагаан сумын 4 дүгээр баг Баянбүрд гэх газарт Задгай улаан зохион байгуулалттай нөхөрлөл нь Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 296 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын техникийн хүчин чадлыг хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан тул техник, тоног төхөөрөмжийг лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.
• Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд заасан шаардлагыг биелүүлээгүй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 3 хуулийн этгээдэд зөрчлийн тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна.

02/06/2026

[English Below]
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулга:
Ашиглагч нь хамгаалагч, нөхөн сэргээгч байна.
----
Revised Law on Forests:
Users will also be protectors and restorers of the forest.

#ойнхууль #ҮндэснийХэлэлцүүлэг #Чөлөөлье

02/06/2026

[Enlish below]
Монгол Улсаа төлөөлж КOП17 бага хурлын сайн дурын идэвхтнээр нэгдээрэй. Бүртгэл 2026 оны 6-р сарын 5-нд хаагдана.

🔗 Бүртгүүлэх: https://unccdcop17.org/volunteer

---------------------------------
Represent Mongolia and join COP17 as a volunteer.
⏳ Registration closes on 5 June 2026.

🔗 Register here: https://unccdcop17.org/volunteer

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 01/06/2026

ЭЙЧ ЭС ЭЙЧ ЭС ХХК, АТИЛЛА ГОУЛД ХХК, ИРМҮҮН БОСГО ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООЛОО.

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эйч эс Эйч эс ХХК, Атилла гоулд ХХК, Ирмүүн босго ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Усны тухай хууль, Хог хаягдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдлоо.

Шалгалтаар дараах зөрчил, дутагдлууд илэрсэн байна. Үүнд:
➡️Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
➡️ Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
➡️Ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөл аваагүй, гэрээ байгуулаагүй;
➡️ Хаягдал усыг зохих зөвшөөрөлгүйгээр байгаль орчинд нийлүүлсэн;
➡️ Аюултай хог хаягдлыг эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй, эх үүсвэр дээр нь хадгалсан;
➡️ Үйл ажиллагаандаа дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлээгүй.

Илэрсэн зөрчил, дутагдалд үндэслэн дээрх аж ахуйн нэгжүүдийн техник, тоног төхөөрөмжийг лацдан, үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоолоо.

Мөн зөрчлийн үр дагаврыг арилгуулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор холбогдох хяналт шалгалтын байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лацыг хөндөх, эсхүл хууль бусаар тоног төхөөрөмж ажиллуулсан тохиолдолд тухайн компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, эрх бүхий албан тушаалтнуудад анхаарууллаа.
Төв аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй байгаль орчны хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 01/06/2026

ЗААМАРТ БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛЭЭР ХИЙЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахалсан ажлын хэсэг Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу хэрэгжүүлж буй энэхүү хяналт шалгалтын хүрээнд уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны багц хууль тогтоомжийн хэрэгжилт, техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлын явц, уурхайн ашиглалтын улмаас эвдэрч орхигдсон талбай, ил задгай цооногийн нөхцөл байдалд газар дээр нь үнэлгээ хийж байна.

Мөн орхигдсон талбай, ил задгай цооногийг аюулгүй болгох, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдэд үүрэг, зөвлөмж өгч, шаардлагатай арга хэмжээг газар дээр нь авч хэрэгжүүлж байгаа юм.

Шалгалтын явцад илэрсэн зөрчил, дутагдалд холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахын зэрэгцээ байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ хариуцлагатай хэрэгжүүлж, нөхөн сэргээлтийн ажлыг үр дүнтэй зохион байгуулж буй сайн туршлагуудыг онцлон ажиллаж байна.

Тухайлбал, “Монполимет” ХХК, “Заамар Өгөөмөр хайрхан” ХХК, “Топ ган дриллинг” ХХК, “Хаанбулаг интернэшнл” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж, эвдэрсэн газрыг үе шаттайгаар сэргээжээ.

Хяналт шалгалт нь зөвхөн зөрчил илрүүлэх бус, хууль тогтоомжоо мөрдөн ажиллаж, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй аж ахуйн нэгжүүдийг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байна.

Мөн хяналт шалгалтын үр дүнд эрсдэлийн үнэлгээгээр бага эрсдэлтэй гэж үнэлэгдсэн аж ахуйн нэгжүүд төлөвлөгөөт хяналт шалгалтын давтамжаас чөлөөлөгдөх боломж бүрдэх бөгөөд энэ нь байгаль орчны хариуцлагатай менежментийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 31/05/2026

“ШИЖИР АРАНЖИН” ХХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОГСООЛОО

Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт байрлах “Шижир Аранжин” ХХК-ийн MV-012665 дугаартай “Замын булгийн орд” алтны шороон ордын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд уурхай дээр байх ёстой бичиг баримтын бүрдэл хангагдаагүй байна. Тухайлбал:

📍 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тодотгол хийлгээгүй;
📍 Тухайн жилийн Байгаль менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй;
📍 Ашиглалтын үеийн хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулаагүй;
📍 Ажлын байрны аюулгүй ажиллагаа, тэмдэг тэмдэглэгээ, хаалт хашилт хангалтгүй;
📍Уул уурхайн эвдэрсэн газрын техникийн нөхөн сэргээлтийн ажил хангалтгүй зэрэг зөрчил дутагдал тус тус илэрсэн тул Шижир Аранжин ХХК-ийн МV-012665 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн үйл ажиллагааг илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах хүртэл хугацаанд улсын байцаагчийн акт үйлдэн зогсоож, лацдав.

Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн тавьсан лац, ломбыг хөндөж, хууль бусаар тоног төхөөрөмжийг ажиллуулах, эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг шаардлагын түвшинд хүртэл хийгээгүй тохиолдолд тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг тус компанийн Гүйцэтгэл захирал Д.Даариймаа болон холбогдох хүмүүст анхаарууллаа.
Мөн эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хяналт, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

31/05/2026

Б.МӨНХТАМИР: ОЛБОРЛОЛТ ХИЙСЭН Л БОЛ НӨХӨН СЭРГЭЭЛТ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ

БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамираар ахлуулсан БОУАӨЯ, АҮЭБЯ, АМГТГ, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын холбогдох улсын байцаагч, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн талбайд хийж байгаа төлөвлөгөөт бус хяналт, шалгалт үргэлжилж байна.

Баянхонгор аймгийн хэмжээнд нийт нутгийн 4,2 хувь буюу 484.9 мян.га талбайд 150 ААН-д хайгуул, ашиглалтын лиценз олгогдсон байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 15 компани байгаа аж.
Төлөвлөгөөт бус шалгалтын хүрээнд ажлын хэсэг дээрх компаниудын үйл ажиллагааг газар дээр нь шалгаж, гарсан зөрчил дутагдалд тохирсон арга хэмжээг авч ажиллаж байна.

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 30/05/2026

БОУАӨЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА УУЛ УУРХАЙН КОМПАНИУДАД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас уул уурхайн салбар дахь байгаль орчны менежментийг сайжруулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, байгаль орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор төлөвлөгөөт бус хамтарсан хяналт шалгалт зохион байгуулах Салбарын улсын ерөнхий байцаагчийн Удирдамжийн батлан хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсгүүд гурван бүсэд ажиллаж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаярын ахалсан хамтарсан хяналт шалгалтын ажлын хэсэг Дорноговь аймгийн Даланжаргалан суманд ажиллаж байна. Хамтарсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ц.Өнөрнасан болон холбогдох байгууллагуудын албан хаагчид багтсан бөгөөд ашигт малтмалын хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна.

Өнөөдрийн байдлаар Даланжаргалан суманд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч 75, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг.

Хяналт шалгалтын эхэнд ашигт малтмалын хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Хасрич” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Шалгалтаар уурхайн талбайд хамгаалалтын хашаа, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг бүрэн байрлуулаагүй, аюулгүй ажиллагааны шаардлага хангалтгүй байгаа зэрэг зөрчил илэрсэн. Тус компани 2026 оны дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд уурхайн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудад бүрэн танилцуулаагүй.

Мөн ажиллах хүчний бүтцэд гадаад ажилчдын эзлэх хувь өндөр байна. Иймээс хөдөлмөр эрхлэлт, гадаад ажиллах хүчинтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг холбогдох байгууллагуудтай хамтран нягтлан шалгаж байна.

Түүнчлэн уурхайн талбай улсын чанартай авто замд ойр байрлаж байгаа нь аюулгүй ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж үзэн шаардлагатай нэмэлт арга хэмжээ авах чиглэл өглөө.

Шалгалтын үеэр тус компани хайгуулын ажлын хүрээнд нийт 300 тууш метр өрөмдлөг хийж, дөрвөн цооног гаргасныг, эдгээр цооногт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийснийг танилцуулсан юм. Харин уулын ажлын төлөвлөгөөтэй холбоотой зарим баримт бичгийн бүрдэл дутуу байсныг тогтоож, хугацаатай үүрэг даалгавар өгч, тэмдэглэл үйлдлээ.

Үүний дараа ажлын хэсэг “Гүн Орд” ХХК-ийн нөхөн сэргээлт хийж буй талбайд ажиллав. Тус талбай нь өмнө нь бичил уурхайчдын үйл ажиллагааны улмаас эвдэрч доройтсон бөгөөд нийт 4.3 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөжээ. Гэвч нөхөн сэргээлтийн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зарим баримт бичгийн бүрдэл хангалтгүй байсан тул холбогдох баримт бичгийг бүрдүүлэх чиглэл өглөө.
Даланжаргалан сумаас ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 14 талбайд нөхөн сэргээлт хийх албан шаардлага хүргүүлснээс дөрвөн ААН төлөвлөгөө ирүүлж нөхөн сэргээлтийн ажлыг эхлүүлээд байгаагийн нэг нь "Гүн орд" юм.

Үргэлжлүүлэн Ажлын хэсэг “Ундармал хүдэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. Нийт 1400 га талбайд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нэмэлт хайгуулын ажлын төлөвлөгөө батлуулан хайгуулын ажил хийж байна. Уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий талбайд байрлах биет бус соёлын өвд хамаарах 14 булшийг хамгаалалтын бүс тогтоон хашиж хамгаалсан бөгөөд археологи, палеонтологийн судалгааг хийлгэж байгаа талаар аймгийн Байгаль орчны байцаагч мэдээллээ.

Хяналт шалгалтын үеэр БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр аймгийн Байгаль орчны улсын байцаагчдад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хууль тогтоомж, байгаль орчны зөвшөөрлийн нөхцөл, шаардлага, стандартын хэрэгжилтэд тавих хяналтыг эрчимжүүлж, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулан ажиллахыг үүрэг болголоо. Мөн зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэн, хүний эрүүл мэнд, байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлж ажиллахыг чиглэл болгосон юм.

Шалгалтын дүнг нэгтгэн холбогдох байгууллагуудад танилцуулж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулан ажиллах юм.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт 14 хоног үргэлжилнэ.

Photos from Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам's post 30/05/2026

ДЭД САЙД Б. МӨНХТАМИРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ БАЯНХОНГОР АЙМАГТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БУЙ УУЛ УУРХАЙН ААН-ҮҮДЭД ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ХИЙЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхий сайдын “Уул уурхайн үйл ажиллагаанд байгаль орчин, хүний аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 дугаар албан даалгавар гарсан.
Энэхүү албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамираар ахлуулсан БОУАӨЯ, АҮЭБЯ, АМГТГ, Баянхонгор аймгийн Байгаль орчны газар, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын холбогдох улсын байцаагч, албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагууд болон бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг эхлүүлээд байна.
Тус хяналт шалгалтаар Төрийн хяналт шалгалтын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай, Ашигт малтмалын тухай, Газрын хэвлийн тухай, Усны тухай, Ус бохирдуулсны төлбөрийн тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомж, дүрэм журам, стандартын хэрэгжилтийг хангуулах, уул уурхайн олборлолтын улмаас эвдрэлд оруулсан газруудын техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндэд учирч болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, шаардлагатай арга хэмжээг авах зорилготой ажиллаж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байр
Ulaanbaatar
15160УТАС:51261966

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 09:00 - 17:00