05/06/2026
Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Алба хаагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах II” хөтөлбөр, Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний 2.2 дахь заалтын хүрээнд “ХАЙРЫН БАТАЛГАА” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 5 алба хаагчийн гэрлэлтийг албан ёсоор баталж, гэрлэлтийн гэрчилгээ гардуулан хүндэтгэл үзүүлэн Жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлөөс хосууддаа дурсгалын зүйл гардуулж, гэр бүл, үр хүүхдүүдийг нь ажлын байртай танилцуулсан. Түүнчлэн гэр бүл судлаач, доктор Ж.Баясгалан тус төвийн 68 алба хаагчид “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвээр сургалт зохион байгуулж, “Сүлд чуулга”-ын дуучин ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн онцлог үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсынхаа гал голомтыг бадрааж, амьдралынхаа хамгийн нандин, дурсамжтай мөчийг бүтээсэн алба хаагчид болон тэдний гэр бүлд халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе❤️
03/06/2026
“Жанжин Зэв"-ийн нэрэмжит Гардан тулааны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 05 дугаар сарын 29, 30-ны өдөр зохион байгуулагдлаа.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс нэг алба хаагч оролцож, “Залуучууд” ангиллын 53 кг-ийн жинд Тэргүүн байр (алт), “Насанд хүрэгчид” ангиллын тулааны төрөлд Гутгаар байр (хүрэл) эзэлж, хос медаль хүртлээ.
https://www.facebook.com/share/p/1D6rrHt2pN/?mibextid=wwXIfr
03/06/2026
Цахим орчинд худалдан авч буй 3 бараа тутмын 1 нь залилан байх магадлалтай!
01/06/2026
🌎Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе🧸🎈
27/05/2026
“ИНЖЕНЕРҮҮДИЙН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР”-ЫН ЦОГЦОЛБОР ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн инженер, техникийн алба хаагчдын онолын мэдлэг, практик ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцож, багаар ажиллах чадварыг бэхжүүлэх зорилгоор энэ оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Мэргэжлийн ур чадвар”-ын цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа.
Уг тэмцээнийг жагсаалын үзлэг, мэдээллийн технологи, гадаад хэл, хууль эрх зүйн мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилт болон инженерийн практик даалгавар гүйцэтгэлийн хүрээнд дүгнэж, мэргэжил нэгтнүүдээ хошуучлан тэргүүн байранд шалгарсан 3 алба хаагчийг шалгаруулж, “БАТЛАМЖ” гардууллаа.