02/06/2026
”ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Энэ жилийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээ “Эв нэгдлийг билэгдсэн олон улсын хүүхдийн баяр” бөгөөд “Нөхөрлөе, хамтдаа хөгжье” гэсэн уриатайгаар зохион байгуулагдлаа.
Нийслэлийн хүүхэд багачууд Нийслэл хотын билэг тэмдэг ХАКИ найзтайгаа танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, Хаки ба түүний найзуудын нээлтийн маскоттой баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтыг тус тус үзэж сонирхлоо.
“ХАКИ” хүүхдийн баярын урлагийн тоглолтыг ND FILM продакшны ерөнхий найруулагч Б.Нямдаваа, найруулж, хөтлөгчөөр МУГЖ Ж.Отгонбат, Н.Барсмаа, Б.Түшиг, А.Билгүүнсайхан, М.Дөргэнэ нар ажиллаж, дуучин Urankholboo, Michelle, Enkhgerel, 5 AM, Enkhe & Erkhem, рэппер Young Mo’G, Wasabies хамтлаг, The Colors хамтлаг, Michidmaa, Uyangadari, DJ Amarmend, Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид, “Мөнх Тунх” зэрэг уран бүтээлчид оролцож Нийслэл Улаанбаатар хотын бяцхан үрс, хүүхэд багачууд, өсвөр үеийнхэнд ая дуугаа өргөн барилаа.
”ХАКИ” хүүхдийн баярын нэгдсэн үйл ажиллагааны нээлт, соёл, урлагийн хөтөлбөрийн мэдээ, мэдээллийг 4 телевизийн шууд дамжуулалтаар 5400,000 гаруй хүн үзэж, Д.Сүхбаатарын талбайд давхардсан тоогоор 10,000 гаруй үзэгч, хүүхэд, багачууд, эцэг эхчүүд хүрэлцэн ирсэн байна.
01/06/2026
Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Тус арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож хүүхдүүдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
https://ulaanbaatar.mn/news/22886
31/05/2026
🎈🎊“Хаки” хүүхдийн баяр 2026 🎈 🎊
🥳 ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН ХӨТЛӨГЧИДТЭЙ ТАНИЛЦАНА УУ 🤩
🗓️Хэзээ: 2026.06.01
📍Хаана: Д.Сүхбаатарын талбайд
☎️Утас: 77711-0805
31/05/2026
ЯМАР БАЙХ ВЭ?😊🌧️
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачууддаа зориулан бэлтгэсэн “ХАКИ” баярын нэгдсэн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас нээлтээ хийж, 19:30 цаг хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
Тус өдөр +9 градус дулаан, 60%-ийн бороо орох магадлалтай байна.
Эрхэм нийслэлчүүд та бүхэн бяцхан үрсээ дагуулан ирж өргөнөөр оролцохыг урьж байна.
30/05/2026
“ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН ХӨТӨЛБӨР
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг олон гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, даган дуулж бүжиглэж, хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглээрэй.
Д.Сүхбаатарын талбайн хөтөлбөр ⬇️
10:30 - 11:00 Хүндэтгэлийн парад
11:00 - 11:30 Албан ёсны нээлт
11:30 - 12:00 Хаки - мюзикл жүжиг
12:00 - 13:00 Уран бүтээлчдийн тоглолт
13:00 - 14:00 Оролцооны байгууллагуудын цаг
14:00 - 14:30 Ивээн тэтгэгчидийн цаг
14:30 - 15:30 Энтертайнмэнт цаг
15:30 - 16:00 Хаки хөтөлбөрийн цаг
16:00 - 17:00 Уран бүтээлчдийн тоглолт
17:00 - 18:30 Хаалтын тоглолт
🗓️Хэзээ: 2026.06.01
📍Хаана: Д.Сүхбаатарын талбайд
☎️Утас: 77711-0805
30/05/2026
"ХАКИ" ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ 06 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДӨР ТӨВ ТАЛБАЙД БОЛНО
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Д.Сүхбаатарын талбайд 11:00-19:30 цагуудын хороонд зохион байгуулагдах "Хаки" хүүхдийн баярын арга хэмжээнд YouTuber Tushig, дуучин Уранхолбоо, Michelle, Enkhgerel, 5 AM, Enkhe & Erkhem, рэппер Young Mo’G, Wasabies хамтлаг, The Colors хамтлаг, Мичидмаа, Уянгадарь, DJ Amarmend, Монголын Хүүхдийн ордны дугуйлангийн сурагчид, “Мөнх Тунх” зэрэг уран бүтээлчид оролцоно.
🗓️Хэзээ: 2026.06.01
📍Хаана: Д.Сүхбаатарын талбайд
☎️Утас: 77711-0805
29/05/2026
Зургаадугаар сарын 1-нд зарим авто замыг хаана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг зургаадугаар сарын 1-ний өдрийн 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Арга хэмжээтэй холбоотойгоор дараах авто замуудыг түр хугацаанд хаана.
https://ulaanbaatar.mn/news/22881
28/05/2026
“ХАКИ” ХҮҮХДИЙН БАЯРЫН НЭГДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛНО
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, Нийслэлийн 20 гаруй оролцооны байгууллагуудын хамтаар зохион байгуулж буй “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.
Та бүхнийг гэр бүл, найзуудаараа хүрэлцэн ирж соёл, урлагийн олон талт хөтөлбөрүүдийг үзэж сонирхож, Нийслэл хотын билэг тэмдэг ХАКИ-тай танилцан, цоо шинэ найруулга бүхий мюзикл жүжиг, баярын парад, хүүхэд багачуудын үлгэр дууриал болсон олны танил уран бүтээлчдийн тоглолтыг үзэж, баярын өдрөө дурсамж дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэхийг урьж байна.
Нийт 9 төрлийн өөрийн онцлог зүйлийг шингээсэн өртөөчилсөн зоонуудаар дамжин, олон төрлийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан, эмчийн үзлэгт хамрагдан, эх хүүхдийн амрах хэсэгт тухлан саатаж, олон гайхалтай уран бүтээлчдийн тоглолтыг үзэж даган дуулж бүжиглэж, Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг хамгийн гоё дурсамжтайгаар тэмдэглээрэй.