22/05/2026
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай.
Насан өөд болсон Тэрбишийн хойтын буянд зориулан үр хүүхдүүдээс нь төвийн “Халуун хоол” төслийн хүүхдүүдэд нэг өдөр амттай сайхан хоол өргөлөө.
Олон хүүхдийг хооллож буян хураасанд гялайлаа.
Энэхүү буяны үрээр үр хойч нь үргэлжид өөдрөг сайхан явах болтугай
19/05/2026
Асрал төв ТББ нь жил бүр эрсдэлтэй, хүнд нөхцөл байдалд амьдарч байгаа хүүхдүүдийн боловсрол эрүүл мэндийг дэмжин амьдралд хөлөө олоход нь туслахаар ажилладаг. 2026 онд 6 төрлийн төслүүдэд 230 гаруй хүүхдүүд хамрагдаж байна.
Хүүхэд бүрийн ард байдаг түүхийг мартан нэг өдрийг инээд баясал дүүргэх хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр, хүндэтгэлийн арга хэмжээг бидэнтэй хамтдаа зохион байгуулж, оролцох хүсэлтэй хандивлагч нарыг урьж байна.
Баярлалаа та бүхэндээ.
Хандив өргөх данс
Банк: Голомт банк
Дансны нэр: Асрал төв
Iban: 92001500
Дансны дугаар: 1102664265
Хэзээ: 2025 оны 05 дугаар сарын 30-ний бямба гаригт
Хэдэн цагт: 13.00 цагт
Холбогдох утас: 95952272
Байршил:
Asral NGO Center · Ard Ayush Ave 31 9th horoo, AOS-1, BGD - 9 khoroo, Ulaanbaatar 16093, Mongolia
★★★★★ · Non-governmental organization
18/05/2026
ТАЛАРХАЛ🧡
Асрал төвд хүүхдийн хувцас хандивласан Баянжаргалдаа баярлалаа🧡
Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй явах болтугай
18/05/2026
ТАЛАРХАЛ💛
Асрал төвд хүнс, хувцас хэрэглэл хандивласан Хандхүү, Оюунцэцэг нартаа баярлалаа💛
Ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй явах болтугай☘️
16/05/2026
💙 Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан 💙
“Гэр бүлийн харилцаа ба үнэ цэнэ” сэдэвт сургалтыг Насан туршийн суралцахуйн төвийн багш Байгаль 9-р хороотой хамтран амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар гэр бүлийн халуун дулаан харилцаа, харилцан хүндлэл, зөв ойлголцлын үнэ цэнийн талаар ярилцаж, оролцогчид идэвхтэй хамрагдлаа.
Хамтран ажилласан 9-р хороо болон оролцсон иргэддээ талархал илэрхийлье
15/05/2026
Ирланд багштай англи хэлний хичээл орсоор байна🥰
Амжилт хүсье
Thank you Una
14/05/2026
Хамаг амьтан амгалан хийгээд амгалангийн шалтгаан лугаа төгөлдөр болтугай.
Насан өөд болсон Даваадоржийн хойтын буянд зориулан гэр бүлээс нь төвийн “Халуун хоол” төслийн хүүхдүүдэд амттай жигнэмэг, жүүсээр хандив өргөлөө.
Олон хүүхдийг хооллож буян хураасанд гялайлаа.
Энэхүү буяны үрээр үр хойч нь үргэлжид өөдрөг сайхан явах болтугай.
12/05/2026
Асрал төвийн хүүхдүүдэд жигнэмэг хандивласан РМТ компанийн хамт олонд баярлалаа.
Та бүхний дэмжлэг хүүхдүүдэд их тус нэмэр болдог шүү.
Цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.
#ТАЛАРХАЛ #асралтөв #рмт
12/05/2026
Дүфрэснэ Готьерын Сангийн төсөлд хамрагддаг байгууллагуудын уулзалт боллоо.