ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн

ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн

Share

ШУА-ийн Физик, технологийн хүрээлэн
Institute of Physics and Technology,
Mongolian Academy of Sciences
#ipt #mas

02/06/2026

🧪 MONGOLIA - CERN LHCb 2026 WORKSHOP SCHEDULE

📅 2026.06.08–09
📍 МУИС-ийн дугуй заал

🔹 6-р сарын 08
• Нээлтийн үйл ажиллагаа
• Хэлэлцүүлэг #1
• Хэлэлцүүлэг #2

🔹 6-р сарын 09
• Хэлэлцүүлэг #3
• Хэлэлцүүлэг #4
• Олон нийтэд нээлттэй лекц: 📍Улаанбаатар зочид буудал

CNBC CHANGEMAKERS SCIENCE 2026

Энэхүү арга хэмжээ нь шинжлэх ухааныг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, боловсролын зорилгоор зохион байгуулагдаж байна. Байгууллагуудын нэр, лого ашигласан нь илтгэгчдийн харьяалал, мэргэжлийн холбоог танилцуулах зорилготой бөгөөд аливаа арилжааны дэмжлэг, сурталчилгааг илэрхийлэхгүй болно.

02/06/2026

ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн 2025 оны 9 дүгээр сарын 18-нд CERN-ийн LHCb хамтын ажиллагааны хамтрагч гишүүнээр албан ёсоор элссэн билээ. Тус хамтын ажиллагааны хүрээнд "Mongolia-CERN LHCb 2026" сэдэвт олон улсын хурлыг Физик, технологийн хүрээлэн 2026 оны 06 дугаар сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Хурлын үйл ажиллагаа:
📅 2026 оны 6-р сарын 08-аас 09-ний өдрүүдэд
📍МУИС-ийн дугуй заал: Хэлэлцүүлэг
📅 2026 оны 6-р сарын 09-нд
📍Улаанбаатар зочид буудал: Олон нийтэд нээлттэй лекц

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна

Бидний шууд ажиглаж, мэддэг ертөнц орчлонгийн ердөө 5 орчим хувийг эзэлдэг. Харин үлдсэн 95% нь өнөөдөр ч шинжлэх ухааны хамгийн том нууцуудын нэг хэвээр байна.

Энэ нууцыг тайлахын төлөө ажилладаг дэлхийн тэргүүлэх судалгааны төвүүдийн нэг CERN-ийн LHCb хамтын ажиллагааны эрдэмтэд Монгол Улсад хүрэлцэн ирж, эгэл бөөм, их энергийн физик, матери ба антиматерийн ялгаа, орчлон ертөнцийн үүсэл, шинэ физикийн эрэл хайгуулын талаар олон нийтэд танилцуулах гэж байна.

🇮🇹 Prof. Vincenzo Vagnoni
Италийн INFN Bologna-ийн профессор, LHCb хамтын ажиллагааны тэргүүлэгч. B-мезоны физик болон ховор задралын судалгааны чиглэлээр мэргэшсэн.

🇬🇧Prof. Tim Gershon
Их Британийн Варвикийн их сургуулийн профессор. LHCb хамтын ажиллагааны тэргүүлэгч. CP тэгш хэмийн зөрчил болон матери–антиматерийн ялгааны судалгааны тэргүүлэх мэргэжилтэн.

🇨🇳Prof. Jianchun Wang
БНХАУ-ын ШУА-ийн харьяа, Бээжингийн Их энергийн физикийн хүрээлэнгийн профессор, LHCb судалгааны багийн ахлагч. Детекторын системийн боловсруулалт болон физикийн шинжилгээний чиглэлд тэргүүлэгч судлаач.

🇺🇸Prof. Tomasz Skwarnicki
АНУ-ын Сиракузын их сургуулийн профессор, LHCb-ийн гишүүн. Экзотик адрон болон спектроскопийн тэргүүлэх эрдэмтэн бөгөөд пентакваркийн нээлтэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

📅 2026 оны 6-р сарын 08-аас 09-ний өдрүүдэд
📍МУИС-ийн дугуй заал: Хэлэлцүүлэг

📅 2026 оны 6-р сарын 09-нд
📍Улаанбаатар зочид буудал: Олон нийтэд нээлттэй лекц

Photos from ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн's post 02/06/2026

Залуу судлаачдын семинарын зарлал

02/06/2026

Залуу судлаачдын семинарын зарлал

Photos from ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн's post 01/06/2026

2026 оны 5 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан “ЦШНИ-ийн Их энергийн физикийн лабораторид гарган авсан Релятив Цөмийн Физикийн Судалгааны Үр Дүн” олон улсын эрдэм шинжилгээний уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтаар релятив цөмийн физик, их энергийн физик болон холбогдох чиглэлээр ажилладаг эрдэмтэн, судлаачид сүүлийн үеийн судалгааны үр дүнгээ танилцуулж, эгэл бөөмийн физикийн шинжлэх ухааны тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн, цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцов.
Уулзалтын хүрээнд олон сонирхолтой илтгэлүүд тавигдаж, хэлэлцүүлгүүд өрнөсөн бөгөөд Монгол Улс болон Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)-ийн эрдэмтдийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа. Энэхүү уулзалтаар бий болсон шинэ санаа, хамтын ажиллагааны чиглэлүүд нь цаашдын судалгаа, шинжилгээний ололт амжилтад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Уулзалтыг амжилттай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажилласан МУ-ын “Шинжлэх Ухааны Академи” болон МУ-ын “Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан”-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, дараагийн уулзалтуудаар дахин уулзахыг хүсэн ерөөе.

The international scientific meeting “The Results of Investigation in Relativistic Nuclear Physics at JINR LHEP”, held in Ulaanbaatar, Mongolia, from May 25–29, 2026, was successfully completed.
During the meeting, scientists and researchers working in the fields of relativistic nuclear physics, high-energy physics, and related disciplines presented their latest research results, discussed current challenges in elementary particle physics, and exchanged views on opportunities for future collaboration.
The meeting featured many interesting presentations and fruitful discussions, making an important contribution to strengthening scientific cooperation between Mongolia and the Joint Institute for Nuclear Research (JINR). We are confident that the new ideas and collaborative directions established during this meeting will contribute significantly to future research achievements and scientific progress.
We would like to express our sincere gratitude to the Mongolian Academy of Sciences and the National Science and Technology Foundation of Mongolia for their valuable support in the successful organization of this meeting.
We look forward to further expanding our scientific cooperation and meeting again at future scientific events.

26/05/2026
Photos from ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэн's post 24/05/2026

УРИЛГА

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид, багш оюутнууд Та бүхнийг ШУА-ийн Физик, Технологийн Хүрээлэнгээс 2026 оны 05 дугаар сарын 25–29-ний өдрүүдэд зохион байгуулах

“ЦШНИ-ийн ИЭФЛ-д гарган авсан Релятив Цөмийн Физикийн Судалгааны Үр Дүн”

сэдэвт эрдэм шинжилгээний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Энэ уулзалт нь Монгол Улсын судлаачид ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институтын (ЦШНИ, JINR) судалгаанд оролцож эхэлсний 70 жилийн ойд зориулан ЦШНИ-тэй хамтран зохион байгуулагдаж байна.

📅 Хугацаа:
2026 оны 05 дугаар сарын 25–29

📍 Байршил:
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи, Mongolian Academy of Sciences
Улаанбаатар хот, Монгол Улс

🏛 Хамтран зохион байгуулагч:
• Монгол Улсын Шинжлэх Ухааны Академи (ШУА)
• Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт (ЦШНИ)
• Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан (ҮШУТСан)

Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Institute Of Physics And Technology, Mongolian Academy Of Sciences, Police Academy Avenue , 12th Khoroo, Bayanzurkh District
Ulaanbaatar
13260

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30