Сүхбаатар дүүргийн 18-р хороо
khoroonii bukh irged oroh bolomjtoi
28/05/2026
📌 ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС ОЛГОХ ЖИЖИГ ЗЭЭЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
✅Жижиг зээлийг банкаар дамжуулан олгох үйл ажиллагаанд сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк, Төрийн банк шалгарлаа.
✅Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржан, Хөдөлмөрийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Батмагнай болон холбогдох албан хаагчид Хаан банк, Төрийн банкны төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, гэрээний нөхцөл, хэрэгжилтийн талаар санал солилцон, хамтран ажиллах гэрээг байгууллаа.
✅ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох жижиг зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгоно.
🔹 Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн, малчинд – 20 хүртэл сая төгрөг
🔹 Нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн, гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд–40 хүртэл сая төгрөг
🔹 Бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид – 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгоно.
✅“Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд малын гаралтай түүхий эд арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд анхаарч ажиллана.
✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох, орон нутгийн эдийн засгийг дэмжих бодит хөрөнгө оруулалт юм.
28/05/2026
📲 ЭМД-ын шимтгэлээ байгаа газраасаа хялбархан төлөөрэй!
Та Эрүүл мэндийн даатгалаа яаж төлөхөө мэдэхгүй байна уу?
Тэгвэл танд дараах 4 сувгийг санал болгож байна.👇👇👇
✅ eDaatgal аппликэйшн: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх
✅ E-Barimt аппликэйшн: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх
✅ E-Mongolia аппликэйшн: Өөрийн шимтгэлийг шалгах, төлөх
✅ www.ebarimt.mn вэбсайт: Өөрийн болон бусдын шимтгэлийг шалгах, төлөх
Таны төлсөн шимтгэл 5-10 минутад эрүүл мэндийн цахим системд баталгаажна
28/05/2026
МЭНДЧИЛГЭЭ
"Алдарт-Эх"-ийн одонгоор шагнагдаж байгаа эхчүүдэдээ баяр хүргэе. 2026.05.26-ны өдөр 41 ээж шагнагдлаа. Монголын үрс маш олон болтугай.
Хүндэтгэсэн:
Засаг дарга Ц.Цогт-Од
13/05/2026
Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2026 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 96 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 44.9 хувь нь гэмт хэргийн шинжтэй байх бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байна. Өмнөх хугацааны үлдэгдэл болон шинээр нэмэгдсэн нийт 341 өргөдөл, гомдлын 79-ийг шийдвэрлэж, хариуг холбогдох этгээдэд хүргүүлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 1-110 тусгай дугаараар 96 дуудлага хүлээн авав.
https://iaac.mn/3605/nitem
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
SBD 18 Dugaar Horoo
Ulaanbaatar
