24/05/2024
✈ МОНГОЛ УЛСАД НИСЭХ ХҮЧИН ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 99 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
📍 Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 99 жилийн ой, Агаарын тээвэрлэгчдийн өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн нийт хамт олон баярын хурлаа хийж, ололт амжилтаа хэлэлцэн, ажил үйлсээрээ хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа. Тус арга хэмжээнд ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон ИНЕГ-ын үе үеийн дарга, удирдлагуудын төлөөлөл оролцов.
📍 ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа иргэний нисэхийн салбарын нийт хамт олондоо баярын мэнд хүргээд “Бид 99 жилийн ойгоо ололт амжилт арвин угтаж байна. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Иргэний нисэхийн тухай хуулиа шинэчлэн батлуулж, олон улсын 3 гэрээ, конвенцод нэгдэн орлоо. Мөн 5 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулж, 3 улстай нислэгийн багтаамж, давтамжаа нэмэгдүүллээ. Орон нутгийн нислэгийг сэргээж, тийзийн үнийг бууруулсан. Мөн олон улс болон орон нутагт нислэг үйлдэх агаарын хөлгийн тоог нэмэгдүүлсэн гээд амжилт арвинтай сайхан жил байлаа. Энэ бүгд салбарын нийт хамт олон та бүхний минь хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр шим юм” гэлээ.
📍 Энэ үеэр Иргэний агаарын тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган, хамт олноо манлайлсан ажилтнуудад төрийн болон салбарын шагнал гардууллаа.
📍 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор Нисэхийн сургалтын төвийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн багшлах мэргэжилтэн Б.Амарсайхан, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны ашиглалтын инженер Л.Энхбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны нийтийн тээврийн жолооч Ц.Энхболд нарыг шагнаж урамшууллаа.
📍 Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр НААХЗА-ны Агаарын навигацийн хяналтын хэлтсийн Хэрэглэлийн нислэгийн журам хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Ю.Золзаяа, ИНҮТ-ийн СЭЗТГ-ын эдийн засагч Д.Баярбаясгалан, ИНЕГ-ын өндөр настан Л.Батцэцэг нарын 20 хүнийг, Авто тээврийн тэргүүний ажилтан цол тэмдгээр ИНЕГ-ын өндөр настан Д.Баярхүүг, “Онц тээвэрчин” хүндэт тэмдгээр МИАТ ТӨХК-ийн жолооч З.Наранбаатарыг тус тус шагналаа.
📍 ЗТХЯ-ны “Жуух бичиг”-ээр ИНҮТ-ийн Үйлдвэрлэл үйлчилгээний газрын Эдийн засгийн төлөвлөлт, судалгаа хариуцсан эдийн засагч Л.Цэнгэлбаяр, НХНАА-ны Шуурхай ажиллагааны хэсгийн ээлжийн ахлагч инженер Б.Ернар, ББАА-ны Дулаан сантехник, агааржуулалтын хэсгийн хөргөлтийн инженер Н.Цогбаяр нарын 10 хүнийг, ИНЕГ-ын “Жуух бичиг”-ээр ИНЕГ-ын БХХ-ийн Аюулгүй байдал, хялбаршуулалт хариуцсан мэргэжилтэн П.Золзаяа, ИНҮТ-ийн ХНУГ-ын Хуулийн хэлтсийн дарга Б.Хүсэлт нарын 18 хүнийг, ИНЕГ-ын “Баярын бичиг”-ээр ИНЕГ-ын ГХАХ-ийн Агаарын тээврийн статистик хариуцсан мэргэжилтэн С.Эрхэмбаяр, “Жаргалант” сэргээн засах амралтын тогооч Н.Мягмарсүрэн нарын 18 хүнийг тус тус шагнаж урамшууллаа.
30/01/2024
НИСЭХ ХҮЧНИЙ 100 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН БҮТЭЭХ ОЛОН АНГИТ КИНОНД ТА ӨӨРИЙН ТҮҮХ, ДУРСАМЖАА БАГТААХ БОЛОМЖТОЙ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг угтан нисэхийн салбарын тухай өгүүлэх олон ангит кино хийхээр бэлтгэж байгаа билээ. Тэгвэл энэ кино зохиолд таны эргэн тойронд болж өрнөсөн сонирхолтой үйл явдлууд, түүх, дурсамжаасаа багтаах боломж нээгдлээ.
Та бүхний илгээсэн түүхээс кино зохиолд орохоор шалгарсан түүхүүдэд Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын нэрэмжит шагнал гардуулна.
Нисэх хүчин үүсэж хөгжсөн түүхт 100 жилийн ойд зориулсан кинонд өөрийн хувь нэмрээ оруулан, сонирхолтой түүхүүдээсээ та доорх постер дээр байрлах утас, имэйл хаягаар холбогдон хуваалцаарай.
Хугацаа: 2024.01.25-ны өдрөөс 2024.01.31-ны өдөр хүртэл хүлээн авна.
Холбоо барих:
86063636 (Б.Алтанзул) - [email protected]
99931267 (Ч.Энхжаргал) - [email protected]
89117531 (Б.Пүрэвсүрэн) - [email protected]
30/01/2024
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ 2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
www.mcaa.gov.mn
16/10/2023
Монголчууд хамгийн ихээр оршин сууж буй улс орнуудын нэг болох Австрали улстай OPEN SKY хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.
АВСТРАЛИ УЛС РУУ ШУУД НИСЛЭГТЭЙ БОЛНО
Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан олон улсын болон дотоодын нислэгийн чиглэл, давтамжийг эрс нэмэгдүүллэ...
16/10/2023
Олон улсын иргэний нисэхийн байгууллага болон Катар Улсын засгийн газрын хооронд байгуулсан санамж бичгийн хүрээнд хөгжиж буй орнуудаас нийт 5 (тав) суралцагчийг Катар Улсад хоёр жилийн тэтгэлэгт дипломын сургалтад хамруулах сонгон шалгаруулалтыг ИКАО-аас зарласан. Уг тэтгэлэгт хөтөлбөрт ИНЕГ-аас нэгдсэн журмаар тодорхойлж, сонгон шалгаруулалтад оролцох боломжийг олгох зорилгоор та бүхэнд энэхүү зарыг хүргүүлж байна
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД ХАМРАГДАХ НЭР ДЭВШИГЧДИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗАРЛАЖ БАЙНА
ТЭТГЭЛЭГТ СУРГАЛТАД НЭР ДЭВШИГЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ Олон улсын ир
06/08/2023
Улаанбаатар хотод 2-3 цагийн дараа дуу цахилгаантай аадар бороо орно гэж мэргэжлийн байгууллагаас (НОБГ) мэдээллэж байна. Иймд:
📌Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах.
📌 Орон сууцны хорооллын граж, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хаалт хамгаалалт татах.
📌Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих.
📌Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх.
📌Гол, мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх.
📌Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.
17/05/2023
Иргэний нисэхийн салбарт өнгөрч буй долоо хоногт болж өрнөсөн мэдээ мэдээллээс тоймлон хүргэдэг Aviation weekly-г хүргэж байна.
Энэ удаагийн дугаараас та:
– ИНЕГ “ЖАЙКА”-ийн сургалт төгсөгчдийн холбоотой урт хугацаанд хамтран ажиллана
– “Хаан шонхор-2023” хэсэгчилсэн дадлага сургуулилт зохион байгууллаа
– НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн хариу арга хэмжээний төв байгуулах талаар уулзалт боллоо
– Орон нутгийн нисэх буудлын ажилтнууд сургалтад хамрагдаж байна зэрэг болон бусад мэдээллийн дэлгэрэнгүйг хүлээн авч үзээрэй.
Aviation weekly 2023.05.15
17/05/2023
Сонгон шалгаруултад оролцогчид материалаа /PDF өргөтгөлтэй/ 2023.05.22-ны өдрийн 10:00 цагаас өмнө [email protected] цахим хаягаар ирүүлнэ үү.
Харилцах утас: 71282248, 71282252,99231003
09/05/2023
All great journeys begin with a single step.
02/08/2022
АЖЛЫН ЦАГИЙН ХУВААРЬТ ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО
Хан-Уул дүүрэг, Яармагийн замд явган хүний нүхэн гарц барьж байгуулах ажил эхэлж, авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааснаас үүдэн ажил эхлэх, тарах цагт тухайн за....