KIX Coordinator

KIX Coordinator

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from KIX Coordinator, Public & Government Service, Ulaanbaatar.

Knowledge Innovation Exchange (KIX)
Боловсролын мэдлэг, инновацын солилцооны төлөөх дэлхийн түншлэл (GPE KIX) байгууллагын үйл ажиллагаа\төслүүд \ гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл-зарууд Knowledge Innovation Exchange (KIX)
Боловсролын мэдлэг, инновацын солилцооны төлөөх дэлхийн түншлэл (GPE KIX) байгууллага\
#Монгол_улсад_зарлагдажбуй_бүх_#тэтгэлгүүдийг_эндээс_үзэжтанилцах_боло

13/06/2026

: Отгонтэнгэр хайрхны тахилга болох газрын ойролцоо 4 ортой нэг гэр 2 хоногийн үнэ 1.2 сая төгрөг гэж байна.

❌ Хоолгүй
❌ Цагаан хэрэглэлгүй
❌ Боловсон ариун цэврийн байгууламжгүй
❌ Зочид буудлын наад захын стандарт ч хангахгүй

Ийм нөхцөлд хоёрхон хонуулахын төлөө 1.2 сая төгрөг авч байна.

Үнэндээ энэ мөнгөөр аялал жуулчлал өндөр хөгжсөн олон оронд хүн хангалттай тав тухтай байрлаж, хооллож, аялж, бүтэн долоо хоног амрах боломжтой.

Бид аялал жуулчлалаа хөгжүүлье гэж ярьдаг мөртлөө үйлчилгээ, стандарт, ариун цэвэр, үнэ чанарын харьцаагаа огт ярьдаггүй.

Жуулчид Монголын байгальд дурлаж ирдэг байж болно.
Харин тэднийг дахин ирүүлэх зүйл нь байгаль биш, үйлчилгээ байдаг.

Үнэ нь Дэлхийн түвшинд хүрчихсэн атлаа үйлчилгээ нь өнөөдөр ч гадаа модон жорлон, нийтийн угаалгын өрөө, стандартгүй байрлал дээрээ гацсан хэвээр байвал Монголын аялал жуулчлал хэзээ ч өрсөлдөх чадвартай болохгүй.

12/06/2026

Өөрийгөө аймар сайн хүн гэж андуурч явах хамгийн аюултай. Учир нь тэр үед хүн өөрийгөө хөгжүүлэхээ больж, алдаагаа харахаа больдог.

Бусдын сул талыг олж харах амархан ч өөрийнхөө дутагдалтай нүүр тулах зориг хүн бүрт байдаггүй. Өөрийгөө зөвтгөж амьдрах нь төлөвшил биш, харин өөрийгөө танихаас зугтаж буй хэлбэр.

Хайртай гэж хэлэх амархан, харин хайр мэдрүүлэх хэцүү. “Чиний төлөө” гэж ярьдаг мөртлөө шийдвэр бүр нь зөвхөн өөртөө ашигтай байдаг хүмүүс ч бий. Ашиг сонирхлоор дотносож, хэрэгтэй үедээ л саймширдаг харилцаа ч бий.

Мөн наанаа инээж, бүх зүйл сайхан мэт харагдавч дотроо чимээгүйхэн нурж яваа хүмүүс олон. Тиймээс хүнийг зөвхөн үгээр нь биш, үйлдлээр нь инээмсэглэлээр нь биш, туулж буй замаар нь ойлгох хэрэгтэй.

Эцэст нь хүн төгс болохдоо биш, өөрийнхөө гэрэл сүүдрийг хоёуланг нь хүлээн зөвшөөрч сурсан үедээ л жинхэнэ утгаараа төлөвшиж эхэлдэг. 🌱

Би алдаатай байж болно
Би суралцаж болно
Би алдаж болно
Би амжилтгүй ч байж болно

Хамгийн гол нь өөрийн үнэнг танилгүй явах нь л харамсмаар хожим нь үнэн илүү удаан хугацаанд дулаацуулдаг.

Муу муухайгаа харах нь хамгийн том ололт юм...
Copy

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 05:00
Tuesday 10:00 - 05:00
Wednesday 10:00 - 06:00
Thursday 10:00 - 05:00
Friday 10:00 - 05:00