02/04/2026
ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Палеозоологийн салбарын судлаачид 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр "Эрдмийн Гүүр Элит Сургууль”-ийн 1-7р ангийн нийт 46 сурагчдад зориулан палеонтологийн шинжлэх ухааны танин мэдэхүйн сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтын гол зорилго нь сурагчдад палеонтологийн шинжлэх ухааны үндсэн ойлголтыг өгөх, Монгол орноос олдсон Цэрдийн галавын (145-66 сая жил) хосгүй үнэт олдворуудад тулгуурлан шинжлэх ухаанч мэдлэг олгоход чиглэв.
Сургалтаар дамжуулан:
• Байгалийн ухааны суурь мэдлэгийг бодит олдворын жишээн дээр бататгаж,
• Эртний амьтдын хувьсал, үлэг гүрвэлийн амьдралын хэв маяг (үржил, идэш тэжээл)-ийн талаар тайлбарлан,
• Соёлын болон байгалийн өвийг хайрлан хамгаалах зөв хандлагыг төлөвшүүлэхийг зорьсон юм.
🔬 Сурагчид олон сая жилийн өмнөх үлэг гүрвэлийн ертөнцөөр аялан, палеонтологич мэргэжлийн онцлогийг сонирхон танилцсан үр өгөөжтэй өдөр болж өнгөрлөө.
#палеонтологи
#Боловсрол
#цэрд
#шинжлэхухаан
#танинмэдэхүйнсургалт
16/03/2026
🖋️🖋️🖋️ ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Биостратиграфийн салбарын Эрдэм шинжилгээний ажилтан Б.Мөрөн нарын хамтарсан өгүүлэл Alcheringa: An Australasian Journal of Palaeontology сэтгүүлд хэвлэгдлээ.
🖊️🖊️🖊️ Энэхүү судлагааны өгүүллээр Катийн үе (Ордовикийн хожуу, ~445 сая жилийн өмнө) нь брахиоподын олон янз байдал эрчимтэй хөгжиж, бүс нутгийн ялгаа тодорхой болсон чухал үе байв. Судалгаагаар Баянхонгор аймгийн нутгаас олдсон Salairella latecostellata брахиоподыг дахин судалж, дотоод бүтцийг нь илрүүлж систематик ангиллыг шинэчлэн тодорхойллоо.
Энэхүү төрөл зүйл нь Алтайн нуруу, Сибирь, Монголын нутагт хязгаарлагдмал тархалттай байсан бөгөөд тухайн цаг үедээ зэрэгцэн амьдарч байсан гүехэн усны Altaethyrella фаунаас эрс ялгаатай байв.
Палеобиогеографийн энэхүү ялгаа нь Катийн Прото-Тетис (Proto-Tethys-Эртний томоохон далай) далай доторх өргөргийн градиентаас үүдэлтэй брахиоподын эндемизм (тодорхой бүс нутагт нутагших шинж)-ийг харуулж байна. Үүний үр дүнд Алтайн Уулсын бүс нутаг нь Хожуу Ордовикийн үеийн их мөхөл (LOME)-өөс өмнөх Rhynchonellide төрлийн брахиоподуудын хувьсал өөрчлөлтийн голомт болон шилжилтийн бүс болохыг харуулж байна.
The Late Ordovician (Katian) Salairella latecostellata (Brachiopoda) in central Mongolia: taxonomy and evolutionary implications
The Katian (Late Ordovician) represents a critical phase of the Great Ordovician Biodiversification Event (GOBE), and was marked by the diversification and pronounced provincialism of brachiopods a...
13/03/2026
МОНГОЛ УЛСЫН ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН, ЯПОНЫ ОКАЯМА ХОТЫН ОКАЯМАГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛАВ.
-ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал доктор З.Бадамхатан, Палеозоологийн салбарын эрхлэгч Б.Майнбаяр нар Окаяма хотын Шинжлэх ухааны Их сургуулийн урилгаар 2026 оны 3-р сарын 12-ны өдөр зочлон, хоёр талын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны өнөөгийн байдал болон цаашдын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хэлэлцэн тохиролцож хоёр тал хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа болов. Энэхүү гэрээнд Окаямагийн Шинжлэх ухааны их сургуулийн ерөнхийлөгч, Мамору Какэй, Дэд ерөнхийлөгч Хироюки Хирано нар болон бусад хүндэт зочид оролцов.
Энэ удаагийн уулзалт, хурал, танилцах арга хэмжээ нь олон жилийн өмнөөс тус их сургуулийн багш судлаачдын төлөөлөл хувь судлаачийн үүднээс Монгол улсад хамтарсан төслийн хүрээнд палеонтологи, соёлын өвийн судалгааны төслийн бүрэлдэхүүнд ажиллаж ирсэн уламжлалыг залган, илүү өргөн, шинэ түвшинд байгууллага хоорондын албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлж буйгаараа онцлог бөгөөд чухал ач холбогдолтой боллоо.
09/03/2026
📣📝🖋️ ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн Биостратиграфийн салбарын эрхлэгч, доктор Б.Ууганцэцэг нарын хамтарсан өгүүлэл The Paleontological Society -ийн Journal of Paleontology сэтгүүлд хэвлэгдлээ.
📖📖📖 Энэхүү судалгааны өгүүллээр Монгол орны зүүн өмнөд бүсэд орших Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг дахь доод пермийн настай Харнүдэн формацын хурдаснаас илрүүлсэн хүйтэн усны мөрхөлтний аймгийг нарийвчлан судалж эртний орчин, эртний биогазарзүйн талаарх шинэлэг үр дүнг хэвлүүлжээ. Ангилал зүйн судалгаагаар 28 төрөлд хамаарах нийт 40 зүйлийн мөрхөлтөн тодорхойлсон бөгөөд үүнээс гурван зүйлийг шинээр шинжлэх ухаанд нэршүүлсэн байна. Үүнд: Paramarginifera pentagona n. sp., Linoproductus planiconvexus n. sp., болон Jilinmartinia hovsugolensis n. sp.
📖📖📖 Өгүүллийн дэлгэрэнгүйг доорх холбоосоор дарж үзнэ үү.
Sun Y., Xu H., Li W., Ya A., Yuan D., Byambajav U., Zhang H., Shi G., and Shen S.-z. 2026. A cold-water brachiopod fauna from the upper Cisuralian (lower Permian) Kharnuden Formation at the Hovsugol section, southeastern Mongolia: systematic description and biogeographical implications. Journal of Paleontology, 1–48 https://doi.org/10.1017/jpa.2025.10209
https://www.cambridge.org/core/journals/journal-of-paleontology/article/abs/coldwater-brachiopod-fauna-from-the-upper-cisuralian-lower-permian-kharnuden-formation-at-the-hovsugol-section-southeastern-mongolia-systematic-description-and-biogeographical-implications/6916126D2DA97B3466428B33FB84D639
A cold-water brachiopod fauna from the upper Cisuralian (lower Permian) Kharnuden Formation at the Hovsugol section, southeastern Mongolia: systematic description and biogeographical implications | Journal of Paleontology | Cambridge Core
A cold-water brachiopod fauna from the upper Cisuralian (lower Permian) Kharnuden Formation at the Hovsugol section, southeastern Mongolia: systematic description and biogeographical implications
16/01/2026
Ажлын байранд урьж байна.
31/12/2025
"Оюу толгой” компанийн санхүүжилтээр Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнтэй хамтран авран хамгаалсан дээж нь 70 сая жилийн настай шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдээгүй, шувуутай төстэй, хоёр сарвуутай шинэ төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан сарвуу байсан нь баталгаажин, "Duonychus tsogtbaatari" нэртэйгээр албан ёсоор бүртгэгдлээ.
***
In collaboration with the Institute of Paleontology and Geology at the Mongolian Academy of Sciences, Oyu Tolgoi funded the rescue, preservation and study of a fossilized claw. The discovery was later confirmed to belong to a previously unknown bird-like dinosaur species dating back 70 million years. This species has been officially named Duonychus Tsogtbaatari.