30/04/2025
“Tuv+cup” 2025🤔
ТӨВ АЙМГИЙН ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ
30/04/2025
“Tuv+cup” 2025🤔
22/02/2025
Төв Эрдэнэ Оюутан хөгжлийн зөвлөл-ийн оюутнуудад амжилт хүсье💯👍
23/12/2024
Шинэ долоо хоногийн мэнд хүргэе😃
Оюутнууд та бүхнийг "Movie Night"-д хүрэлцэн ирж шинэ жилийн баяртай холбоотой кино үзэхийн зэрэгцээ, Хамдаа өнгөрөөсөн хамгийн нандин болон хөгжилтэй дурсамжаа хуваалцахыг хүсэж байна❤️
📍Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн урд байрлах "Боргул" кофе шоп... / https://shorturl.at/ygsn3 /
22/10/2024
“ТӨВ+100” ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА. 😲
“Залуучуудын манлайлал-Гэр бүлийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд “ТӨВ+100” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж байна.
Тус тэтгэлэгт хөтөлбөрийг Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатартай Төв аймгийн “Оюутны хөгжлийн зөвлөл” хамтарч ажиллах санамж бичгийн хүрээнд гэрээ байгуулж байсан юм.
📝Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутан дараах QR кодыг уншуулан тэтгэлэгт хөтөлбөрийн журамтай танилцах боломжтой юм.
⏳Хугацаа: 2024.10.21-с 11 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл [email protected] хаягаар болон Аймгийн Засаг даргын Тамгын газрын №101 тоот өрөөнд цаасан хэлбэрийн аль нэгээр ирүүлнэ үү.
Холбогдох утасны дугаар: 99015998, 98985598
Нийт оюутнууддаа амжилт хүсье!
Шинэ санаачилга, Хамтын ажиллагаа, Бодит үр дүн✅
09/09/2024
2023.10.16-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “Оюутны хөгжлийн зөвлөл” ажлын тайлангаа танилцуулж байна.
25/08/2024
Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “Оюутны хөгжлийн зөвлөл”-өөс нийт Төв аймгийнхаа оюутан залуучуудад Монголын залуучуудын баярын мэнд дэвшүүлье!🤩
“Залуучуудын манлайлал, Гэр бүлийн хөгжлийн дэмжих” урианы жилийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Tuv+Ted” youth tour арга хэмжээнд оюутнуудын төлөөлөл болон оролцохоор хөдөллөө.
✅Шинэ санаачилга, Хамтын ажиллагаа, Бодит үр дүн💯
17/07/2024
13/05/2024
✔️Төв аймгийн Засаг даргын дэргэдэх “Оюутны хөгжлийн зөвлөл” Аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатарын дэмжлэгтэйгээр “Tuv+Cup”2024 анхдугаар спортын тэмцээнийг зохион байгууллаа👏🏻
Тус тэмцээнд 2-өдрийн турш 27-сумын 65-баг 490 гаруй тамирчид оролцож хурд хүч, авхаалж салбаагаа сорилоо💯
🏀Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөлд:
-Зуунмод сумын “3030” баг тэргүүн байр
-Бүрэн сумын “Бүрэн” баг дэд байр
-Зуунмод сумын “Шонхрууд” баг гутгаар байранд орлоо.
🏀Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд:
-Зуунмод сумын 1-р баг тэргүүн байр
-Баян сумын “Нүүдэлчин” баг дэд байр
-Батсүмбэр сумын баг тамирчид гутгаар байранд орлоо.
🏐Волейболын эрэгтэй төрөлд:
-Батсүмбэр сумын баг тамирчид Тэргүүн байр
-Заамар сумын баг тамирчид Дэд байр
-Зуунмод сумын баг тамирчид гутгаар байранд орлоо.
🏐Волейболын эмэгтэй төрөлд:
-Зуунмод сумын 1-р баг Тэргүүн байр
-Угтаалцайдам сумын баг тамирчид Дэд байр
-Эрдэнэ сумын баг тамирчид гутгаар байранд орлоо.
🏆Тэмцээний шилдэг үнэ цэнтэй тоглогчоор:
Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрөлд
-Бүрэн сумын тоглогч Эрдэнэбаатар болон Зуунмод сумын А. Анужин нар тодорч
Волейболын эрэгтэй, эмэгтэй төрөлд
-Батсүмбэр сумын Гансүх болон Зуунмод сумын А.
Мөнхцэцэг тодорлоо.
Тэмцээний нийлбэр дүнгээр Зуунмод сумын баг тамирчид тодорч Шилжин явах цомын хүртлээ.🏆
/Баг, тамирчид тэмцээний зургийг доорх линкээр орж авна уу/
https://drive.google.com/drive/folders/1vDXsP3OGbLyF-Jw-gqOiC6-w6Peuq8vr
Шинэ санаачилга, Хамтын ажиллагаа, Бодит үр дүн💯
07/05/2024
Ээе залуусаа та бидний хүсэн хүлээсэн Төв аймгийн оюутан залуучуудын TUV+CUP-27 анхдугаар тэмцээн зохион байгуулагдахаар боллоо шүү оюутнуудаа🔥🔥🔥🔥