03/10/2025
Манай байгууллага Монгол-Японы төвөөс хэрэгжүүлдэг “Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх төсөл”-д шалгарсан бөгөөд 2025 оны 10 дугаар сарын 2-ны өдөр зохион байгуулагдсан эхний танилцуулга уулзалтад амжилттай оролцлоо.
Энэхүү төсөл нь байгууллагын үйл ажиллагааг олон улсын туршлага, менежментийн шилдэг аргачлалаар шинэ шатанд гаргах зорилготой юм. Манай хамт олон энэхүү төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, байгууллагынхаа цаашдын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
📸 Арга хэмжээний үеийн онцлох мөчүүдээс хүргэе.
30/09/2025
“Иргэн та хөгжүүлэгч – Алслагдсан сумаас дэлхийн тавцан руу”
Байгууллага өөрсдөө шийдлээ хөгжүүлснээр цаг, зардлаа хэмнээд зогсохгүй ажлын үр дүнгээ шууд нэмэгдүүлж чаддаг
ТЭСО групп,
Мэдээлэл технологийн газар, ERP хэлтсийн ахлах менежер,
Б.Аззаяа Veritech Platform дээр ажилласан туршлагаа хуваалцлаа.
Та ч энэ боломжийг ашиглаж болно. 🚀
Бидэнтэй холбогдоорой
📞 7777-8282 (2) | 🌐 www.interactive.mn
26/09/2025
Их, дээд сургуулиуд хөтөлбөртөө Veritech Platform–Citizen Developer-ийг албан ёсоор нэвтрүүлж эхэллээ
СЭЗИС-ийн Мэдээллийн системийн менежментийн тэнхим 2024–2025 оны хичээлийн жилээс Veritech Platform–Citizen Developer концепцыг сургалтын хөтөлбөрт албан ёсоор орууллаа.
Бид сүүлийн 5 жилийн хугацаанд их, дээд сургууль болон дунд сургуулиудтай хамтран ажиллаж, оюутан, сурагчдын ажлын байран дээр хэрэгжиж буй дижитал ур чадварыг хөгжүүлэх, тэднийг дэлхийн технологийн хөгжлөөс хоцрохгүй алхах боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь илүү үр дүнтэй байхын тулд бид СЭЗИС-ийн Мэдээллийн системийн менежментийн хамт олондоо гүн талархал илэрхийлье.
Цаашид бид залуусын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, илүү өргөн цар хүрээнд хамтран ажиллахад идэвхитэй оролцож, ирээдүйд технологийн дэвшлийг түүчээлэх шинэ боломжуудыг бий болгохоор зорьж байна.
Та ч энэ боломжийг ашиглаж болно. 🚀
Бидэнтэй холбогдоорой
📞 7777-8282 (2) | 🌐 www.veritech.mn
24/09/2025
Tech Week 2025-ийн хүрээнд Интерактив ХХК “Иргэн та хөгжүүлэгч – Алслагдсан сумаас дэлхийн тавцан руу” арга хэмжээг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө! ✨
Өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж идэвхтэй оролцсон төрийн болон бизнесийн байгууллагууд, их дээд сургуулиуд, аймаг сумдын төлөөлөл болон бүх зочдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү өдөрлөгийн үеэр бид Citizen Developer хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн туршлага, мэдлэг мэдээллээ хуваалцаж, шинэ хамтын ажиллагааны боломжуудыг ярилцан, олон талт харилцан яриа өрнүүлсэн нь хамгийн онцлох үр дүн байлаа.
Та бүхний идэвхтэй оролцоо, дэмжлэгийн ачаар энэхүү арга хэмжээ маань үр өгөөжтэй, амжилттай болж өндөрлөснийг баяртайгаар хуваалцаж байна.
Доорх зургаас арга хэмжээний онцлох мөчүүдийг хүлээн авна уу.
22/09/2025
Энэ жилийн Tech Week 2025 арга хэмжээнд Интерактив компани Citizen Developer хөтөлбөрөө танилцуулах арга хэмжээг 9 сарын 24-нд зохион байгуулах гэж байна. 🚀
Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон бүртгүүлэхийг хүсвэл доорх линкээр хандаарай. Суудлын тоо хязгаартай шүү
https://veritech.mn/techweek-citizen
12/09/2025
🎉 Программистуудын өдөр – 2025 🎉
Өнөөдөр бидний өдөр!
Кодын мөрүүдийн цаанаас ирээдүйг бүтээж, хүндрэл бүрийг боломж болгон хувиргаж яваа бүх салбар нэгт нөхдөдөө баярын мэнд хүргэе.
Алдаа бүр биднийг ухааруулж,
Шийдэл бүр биднийг урагшлуулдаг.
Happy Programmer’s Day 2025!