31/05/2026
💡 “Эрүүл хүнс – Эрүүл хүн”
Хүнсний чанар, аюулгүй байдлын нөлөөллийн аян
(Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэл)
Нийтээр үйлчлэх хоол үйлдвэрлэлийн салбарын бизнес эрхлэгчид, удирдлага, мэргэжилтнүүдэд зориулсан мэдлэг, туршлага хуваалцах өдөрлөгт урьж байна.
🎤 Илтгэгч: Д.Лхамсүрэн
ХАБҮЛЛ-ийн микробиологийн лабораторийн эрхлэгч
📌 Сэдэв: "ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ”
🗓 Хэзээ: 2026 оны 6 дугаар сарын 05
🕘 Цаг: 09:00–17:00
📍 Хаана: НҮБ-ийн байр, 3 давхар Хурлын танхим
👉ОРОЛЦОГЧИЙН БҮРТГЭЛИЙН ХОЛБООС:
https://shorturl.at/CgaIL
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл: 9139 3414, 8006 0860, 7270 8169
📧 Имэйл: [email protected]
✨ Эрүүл, аюулгүй хүнс – Хариуцлагатай бизнесийн үндэс.
22/05/2026
Дараах ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.
12/05/2026
“АСУУДЛААС ШИЙДЭЛ РҮҮ – ХҮН БҮРД АЮУЛГҮЙ ХҮНС” СЭДЭВТ ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААН
Дэлхийн Хүнсний Аюулгүй Байдлын Өдрийг тохиолдуулан их, дээд сургуулийн оюутнуудын дунд хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, шинэ санаачилга, бүтээлч санал дэвшүүлэх, эрүүл зөв дадал хэвшилтэй иргэн төлөвшүүлэх зорилгоор эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж байна.
Их, дээд сургуулийн бакалавр болон магистрын түвшний оюутан та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
📌 Бүтээл хүлээн авах хугацаа:
2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл
📧 Бүтээл хүлээн авах цахим хаяг:
[email protected]
11/05/2026
☘️🔬ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ ТЭРБУМ МОД ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
🔹Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд хаврын мод тарих өдөрлөг зохион байгуулагдсан бөгөөд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн алба хаагчид оролцлоо.
🌍Ногоон ирээдүйн төлөө хамтдаа!
08/05/2026
🇲🇳🇯🇵Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын төлөөлөл Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид хүрэлцэн ирж, байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
🔹Уулзалтад Жайка-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газраас Хөдөө аж ахуй, Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хариуцсан суурин төлөөлөгч Икараши Саори, Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын хөтөлбөрийн ажилтан П.Алтанхуяг, Төслийн зохицуулагч Акико Тэрасава нар оролцов.
📌Талууд лабораторийн үйл ажиллагаа, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, хүний нөөцийг чадавхжуулах, мэргэжилтнүүдийг сургах чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.🤝
07/05/2026
БИЧИЛ БИЕТНИЙ ТЭСВЭРЖИЛТ
🔹Эдийн засаг, хөгжлийн яам, Эрүүл мэндийн яам, Food and Agriculture Organization of the United Nations, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтран зохион байгуулж буй “Бичил биетний тэсвэржилттэй тэмцэх: Шинжлэх ухаан ба шийдэл” салбар дундын эрдэм шинжилгээний бага хуралд Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори “Хүнсний бүтээгдэхүүн дэх бичил биетний тэсвэржилт” сэдвээр илтгэл тавьж оролцож байна.
📌Тус хуралд мал эмнэлэг, эрүүл мэнд, хүнс, микробиологи, ургамал хамгаалал, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн, судлаачид оролцож, Монгол улсад бичил биетний тэсвэржилтийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлууд цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, салбар дундын хамтын ажиллагааны талаар санал солилцон хэлэлцэж байна.
01/05/2026
📌 ЛАБОРАТОРИЙН ТОГТОЛЦОО ШИНЭ ШАТАНД ГАРНА
“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралдлаа. Энэхүү хуулиар Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Лабораториудын эрх зүйн зохицуулалтыг илүү боловсронгуй болгохоор зорьж байна.
🔍 Юу өөрчлөгдөх вэ?
1. Шаталсан тогтолцоо: Лабораториудыг чиг үүрэг, чадамж, маргаан шийдвэрлэх байдлаар нь эрэмбэлж, лабораторийн сүлжээг бүсчилсэн байдлаарр хөгжүүлэх боломжоор хангана.
2. Салбар хоорондын уялдаа: Өөр өөр салбарт (хүнс, орчин, уул уурхай, эрүүл мэнд г.м) –ийн өөр өөр хуулиар зохицуулагддаг лабораториудыг уялдаа холбоотой хамтран ажиллах эрх зүйн орчныг бий болгоно.
3. Маргаан таслах чадвар: Шинжилгээний хариу зөрсөн тохиолдолд хэрхэн шийдвэрлэх механизм тодорхой болж, хэрэглэгч болон бизнес эрхлэгчдийн эрх ашиг хамгаалагдана.
4. Хараат бус байдал: Лавлагаа лабораториудын удирдлагын болон санхүүгийн бие даасан байдлыг бий болгох, шинжилгээний дүн гарах явцад хараат бус байдлыг нэмэгдүүлнэ.
✅ Энэхүү шинэчлэл нь Монгол Улсын лабораторийн сорилтын дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдөх, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх суурь болох юм.