05/06/2026
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
https://president.mn/37737/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар / Office of the President of Mongolia
05/06/2026
Тайландын Хаант Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
https://president.mn/37737/
05/06/2026
Беларусь Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.
https://president.mn/37731/
05/06/2026
“Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилгын нээлт боллоо
Манай улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг ирэх наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Бага хурлыг угтан уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтийн эсрэг улс орнуудтай хамтран тэмцэх, дуу хоолойгоо нэгтгэх “Цөлийн дуу хоолой” олон улсын санаачилга дэвшүүллээ.
Санаачилгын нээлтэд оролцсон салбар бүрийн төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Ж.Сандагсүрэн уламжиллаа.
Ерөнхийлөгч, бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн удирдлага, байгальд суурилсан шийдэл, нөхөн сэргээлт, хөрөнгө оруулалт, орон нутгийн иргэдийн оролцоог нэгтгэсэн цогц хандлага нь цөлжилттэй тэмцэх бодлогын үндсэн чиглэл байх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Хамтын хариуцлага, ногоон итгэлцэл, бодит шийдэл бүхий “Цөлийн дуу хоолой” нь дээрх бодлогыг шинжлэх ухаан, соёл, спорт, залуучуудаар дамжуулан олон нийт, олон улс, COP17-ын түншүүдэд таниулах чухал тавцан болох юм.
Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, ногоон хөгжлийн бодлого, газрын доройтлыг бууруулах зорилтууд, байгальд суурилсан шийдлүүдийг нийтэд ойлгомжтой, олон улсад хүртээмжтэй хүргэнэ.
Санаачилга нь Монголын говь, Төв Азийн цөл, Казахстаны тал хээр, Памирын өндөрлөг, Каракум, Кызылкум зэрэг Евразийн хуурай бүс нутгийг холбосон хамтын ажиллагааны гүүр болно гэж төслийн баг үзэж байна.
Санаачилгад төр, засаг, эрдэм шинжилгээ, хэвлэл мэдээлэл, хувийн хэвшил, иргэний нийгэм, олон улсын байгууллагууд, залуучууд нэгдэж, хамтран ажиллахыг Ерөнхийлөгч уриаллаа.
04/06/2026
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын XI бага хуралд оролцож буй БНСУ-ын Нэгдлийн сайд Жон Дун Ён-ыг хүлээн авч уулзлаа.
https://president.mn/37725/
04/06/2026
Астана-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нарын харилцан тохиролцсон зүйлс бодит ажил болж байна.
Казахстаны “Scat Airlines” компанийн агаарын хөлөг 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардсанаар Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ.
Ингэснээр зорчих урсгал, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт нэмэгдэж, аялал жуулчлалын салбар хөгжих таатай орчин бүрдэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсад төрийн айлчлал хийсэн.
Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, түүний дотор иргэний нисэхийн салбарт идэвхтэй хамтрах, шууд нислэг үйлдэх талаар ярилцаж, тохиролцсон юм.
“Scat Airlines” компанийн агаарын хөлөг долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт Астана-Улаанбаатар, лхагва, бямба гарагт Улаанбаатар-Астана чиглэлд ниснэ.
Тус компани 1,300 гаруй ажилтантай, агаарын 21 хөлөгтэй. Дотооддоо 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлдэж байна.
03/06/2026
"Хүнсний хувьсгал"-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 онтой харьцуулахад 15 хувиар өсжээ.
https://president.mn/37688/
02/06/2026
Хүнсний үйлдвэрлэл, технологийн их сургууль 900 гаруй аж ахуйн нэгжийг мэргэжлийн боловсон хүчнээр хангаж байна
https://president.mn/37672/
02/06/2026
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
https://president.mn/37650/
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
Зуух, ханан пийшин хоорондох шавар холбоос нь хагарснаас найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхэн нь амиа алдах эрсдэлтэй байхад З.Эмүжин охин тэднийг сэрээж, амь насыг нь аварсан юм.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна. З.Эмүжин намайг сэрээж биднийг авраагүй бол юу болохыг төсөөлөхөд ч хэцүү, аюул болох байлаа.
01/06/2026
Нэг гэр бүлийн таван хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ангийнхаа найз охин болон гэр бүлийнх нь дөрвөн хүний амь насыг аварсан З.Эмүжинг Шударга журам медалиар шагналаа.
З.Эмүжин Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургуулийн 5б ангид суралцдаг. Тэрбээр өнгөрсөн 04 дүгээр сарын 23-ны өглөө найз Б.Ариунзаяа болон түүний гэр бүлийнхний амь насыг аварсан юм.
Түүнийг “Эрдмийн баяр”-ынх нь өдөр Монголын сурагчдын холбоо “Тэргүүний сурагч” алтан медалиар шагнасан байна.
Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Ган-Утас: Хоёр хүүхэд маань нэгдүгээр ангиасаа найзалж, нөхөрлөж байна. Ийм сайхан сэтгэлтэй, үерхэлдээ үнэнч хүүхэд олон байгаасай. Бидний амийг аварсан З.Эмүжиндээ, охиноо зөв хүмүүжүүлсэн аав, ээжид нь талархаад баршгүй. Үнэхээр их баярлаж байна.