ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань нар БНХАУ-ын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжсэн “Ногоон нуур-1008 айлын орон сууцны хороолол” төслийн хүлээлцэх актаа баталгаажууллаа.
Тус төсөл нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчныг сайжруулах, эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна. Уулзалтын үеэр төслийг зориулалтын дагуу үр ашигтай ашиглахтай холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох дүүргүүдтэй хамтран Улаанбаатар хотын гэр хорооллын 5-6 байршлыг сонгон, газар чөлөөлөлтийн ажлыг үе шаттайгаар эхлүүлэхээр төлөвлөж байгааг танилцууллаа.
ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ, уг ажлыг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын гэр хорооллыг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, иргэдийн тав тухтай, эрүүл амьдрах орчныг бүрдүүлсэн орон сууцны хотхон, хороолол болгон хөгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ дахин төлөвлөлтийн тогтолцооны анхны механизмыг бий болгоход чухал ач холбогдолтойг онцолсон юм.
“Ногоон нуур-1008 айлын орон сууцны хороолол” төслийн хүрээнд энэ онд айл өрхүүдийг үе шаттайгаар оруулж эхлэх бөгөөд цаашид Монгол, Хятадын талууд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны албан ёсны цахим хуудас
04/06/2026
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА М.БАЯРАА БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН ДЭД САЙД В.БАРТОСЗЕВСКИ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Уулзалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын Нөхцөлт зээлийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй төслүүдийн явц, тулгамдсан асуудал, цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов. Тухайлбал, Баян-Өлгий, Говьсүмбэр, Завхан, Увс, Дорнод аймагт хэрэгжиж буй бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төслийн нийт хэрэгжилт 84.6 хувьтай байгааг Монголын талаас мэдээлэв. Мөн Увс аймаг дахь төслийн хүрээнд гадна шугам сүлжээний нэмэлт ажлыг хэрэгжүүлэхээр тендер зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсныг дурдаад, хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлт баталгаажсанаар тус байгууламжийг 2026 оны хоёрдугаар хагаст байнгын ашиглалтад оруулах боломж бүрдэхийг онцлов.
Түүнчлэн, Монгол, Польшийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит гуравдугаар хуралдааныг 2026 оны хоёрдугаар хагаст зохион байгуулахаар төлөвлөж буй бөгөөд тус хуралдааны хүрээнд хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, барилга, байгаль орчин, нийтийн аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бодит агуулгаар өргөжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэй бизнес форум зохион байгуулах асуудлаар мэдээлэл солилцсон.
Уулзалтын төгсгөлд талууд улс төр, эдийн засаг, хот байгуулалт, дэд бүтэц, байгаль орчин, нийтийн аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” төрийн бус байгууллагад ажиллалаа. Энэ үеэр салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал болон төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцсон юм.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
✅Засгийн газрын хуралдаанаар Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай анхдагч хуулийн төсөл, Орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.
✅УИХ-д өргөн мэдүүлнэ.
✅Орон сууцжуулалтын банк нь төрөлжсөн тусгай зориулалтын учраас арилжааны банкнуудтай өрсөлдөхгүй.
✅Төрөлжсөн банк нь гадаад, дотоод бонд босгож эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
✅3 саяас доош орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадаагүй байна. Тиймээс ипотекийн зээлийг зорилтот бүлэг рүү чиглүүлж ажиллана.
03/06/2026
Э.Бат-Амгалан: Орон сууцны үнэ өсөх эрсдэлийг бууруулах, нийлүүлэлтийг дэмжих үүднээс Орон сууцжуулалтын тухай хуулийг боловсруулсан.
03/06/2026
Э.Бат-Амгалан: Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд дээр давхардсан тоогоор 47 мянган зээл хүсэгчийн 6.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай байна. Одоогийн санхүүжилтийн тогтолцоогоор явбал энэ дараалал 3-4 жил үргэлжлэхээр байгаа тул Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкаар дамжуулж эх үүсвэр бүрдүүлж дээрх асуудлыг шийдвэрлэнэ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Орон сууцжуулалтын тухай хууль, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулиудыг хэлэлцүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Бидний бахархал
🇲🇳Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Н.Тогтохтой ярилцлаа. Тэрбээр барилгын салбарын шинжлэх ухааны хөгжил, үндэсний норм нормативын баримт бичгүүдийг батлуулж байсан түүхийн талаар ийнхүү дурслаа.
29/05/2026
“Дэвшилтэт технологи, шийдэл” танилцах аялал зохион байгууллаа
“Технологийн 7 хоног”-ийн хүрээнд Монголын барилгын салбарын өнөөгийн технологийн түвшинг тодорхойлох томоохон бүтээн байгуулалт болох "NEOCITY" болон "SKY PARK" төслүүдийн барилга угсралтын явц, тэдгээрт ашиглагдаж буй орчин үеийн дэвшилтэт техник, технологийн шийдэлтэй газар дээр нь танилцаж, туршлага солилцох аяллыг зохион
байгууллаа. Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүрээнд “Технологийн 7 хоног” арга хэмжээг зохион байгуулж бөгөөд энэхүү аялал төлөвлөгдсөн нэг ажил юм.
Аяллын эхний танилцсан төсөл бол Тесо пропертис группийн хэрэгжүүлж буй “Скай парк” төсөл юм. Төсөл нь 91 айлын тасаг зэрэглэлийн орон сууц болон sky park mall, office гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Өндөр зэрэглэлийн орон сууц учир чанарыг эрхэмлэн орчин үеийн технологийн шийдлийг нэвтрүүлж байна. Тухайлбал 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй ган төмөр бетон хийцлэл, 3 давхар шилтэй битүүмж болон дулаан тусгаарлалт сайтай Unitized Curtainwall буюу өлгөмөл шилэн фасадны технологийг ашиглаж байгаа юм.
Аяллын баг Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд хэрэгжиж буй “Неосити” төсөлтэй мөн танилцсан. Оршин суугчдадаа ээлтэй шийдлийг нэвтрүүлэхээр зорьж буй төсөл юм. Мөн төслийн нэг гол давуу тал нь бие даасан ус, дулаан дамжуулах төв буюу ЦТП болон Heat pump, айл бүрийг цэвэр агаараар хангах ухаалаг агааржуулалтын систем юм. Эхний ээлжийн дөрвөн блок барилга ашиглалтад ороод байгаа бол үлдсэн дөрвөн блок барилга энэ оны 9 дүгээр сард ашиглалтад орох юм.
Энэхүү аяллыг ХББОСЯ, Барилгын хөгжлийн ТӨҮГ, Монголын барилгын гүйцэтгэгч байгууллагуудын холбооноос хамтран зохион байгуулсан. Оролцогчдын зүгээс барилгын салбарт ашиглаж буй орчин үеийн технологиудтай танилцах, туршлага судлах боломж олгосон чухал аялал болсон гэдгийг онцоллоо.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Засгийн газрын 12-р байр, Чингэлтэй дүүрэг
Ulaanbaatar
