Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Public & Government Service, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж 7/2, Ulaanbaatar.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийг шинжлэх ухаанч нотолгоонд суурилан үндэсний түвшинд хэрэгжүүлж, ажил, хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалан хөдөлмөрийн бүтээмжийг нь дэмжинэ. Монгол Улсад мэргэжлийн өвчин судлалын эмнэлэг анх 1967 онд МАХН-ын Төв хороо, сайд нарын зөвлөлийн 1966 оны 90/99 дүгээр тогтоолыг үндэслэн Эрүүлийг хамгаалах яам
13/06/2026
📌"Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлтийн цогц аян-2026" Өмнөговь аймагт үргэлжилж байна.
📍Аяны үйл ажиллагаа маргааш буюу 2026 оны 6 дугаар сарын сарын 14-ний өдөр Цогтцэций суманд болно.
13/06/2026
12/06/2026
📍ХАБЭМ-ИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭЛТИЙН ЦОГЦ АЯН-2026 ӨМНӨГОВЬ АЙМАГТ
🗓️Цогц аян 6-р сарын 13-16-ны хооронд тус аймагт үргэлжилнэ.
12/06/2026
📌ХҮҮХДҮҮДЭД ТЭГШ БОЛОМЖ, НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨР
🗓️Жил бүрийн 6 дугаар сарын 12-нд тэмдэглэдэг Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг энэ жил “Хүүхдүүдэд тэгш боломж, Насанд хүрэгчдэд зохистой хөдөлмөр” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж, “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье” улаан картыг өргөж байна.
🔻Энэхүү өдрийг Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас санаачлан 2002 оноос хойш зохион байгуулж ирсэн бөгөөд Монгол Улс 2005 оноос нэгдэн тэмдэглэж байна.
🟥Хууль тогтоомжийн дагуу хүүхдийн нас, бие бялдар, сэтгэлзүйн хөгжилд сөрөг нөлөөтэй, эрсдэлтэй ажилд хүүхэд ажиллуулахыг хориглодог. Харин хүүхдийн сурч боловсрох, хөгжих, аюулгүй орчинд өсөх эрхийг хамгаалах нь төр, ажил олгогч, эцэг эх, иргэн бүрийн хамтын үүрэг юм.
12/06/2026
⚖ГЭР БҮЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ АНХДАГЧ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА
Гэр бүл бол улсын хамгийн чухал нэгж. Монгол Улс анх удаагаа гэр бүлийн хөгжлийг дэмжих эрх зүйн зохицуулалттай болох гэж байна.
Манай яамнаас боловсруулсан энэхүү хууль нь гэр бүлийн сайн сайханд чиглэсэн, хүн амын өсөлтийн бодлогоо дэмжсэн, хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсөн торних эрхийг анхаарсан, гэр бүлийн гишүүн бүрийн хөгжлийг чухалчилсан, өөрөөр хэлвэл иргэн бүрд хамгийн ээлтэй хууль юм.
Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Гэр бүлийн тухай хуулийн төсөл нь гэр бүлийн харилцаатай холбоотой зөрчлийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой гэдгээрээ манай хуулийн төслөөс ялгаатай.
Гэр бүлийн хөгжлийг дараах байдлаар дэмжинэ.
✅Гэр бүлд орон сууцны дэмжлэг үзүүлэх,
✅Ажил, амьдралын тэнцвэрийг хангах,
✅Гэр бүлийн боловсрол, эрүүл мэндийг дэмжих,
✅Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх,
✅Хүн амын бүлэгт чиглэсэн хөтөлбөрт үйлчилгээ үзүүлэх,
✅Гэр бүлийн өдрийг тэмдэглэхтэй холбоотой зохицуулалтууд
12/06/2026
🟥ДЭЛХИЙ НИЙТЭЭРЭЭ “ХҮҮХДИЙН ХӨДӨЛМӨРТ ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЬЕ” УЛААН КАРТ ӨРГӨЖ БАЙНА
🌐Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2002 оноос жил бүрийн 6 дугаар сарын 12-ны өдрийг хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр болгон тэмдэглэж байна.
🟥Энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг “Хүүхдүүдэд тэгш боломж. Насанд хүрэгчдэд зохистой хөдөлмөр” уриан дор дэлхий нийтээр тэмдэглэж, “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлье!” улаан картыг өргөж байна.
Манай улс 2005 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд өнгөрсөн жил “Ахиц гарсан ч ахиад урагшлахад хүчээ нэмье” уриан дор бодлогын зөвлөгөөн хийж, хүүхдийн хөдөлмөр дэх хяналтын тогтолцоог сайжруулахад анхаарч ажилласан юм.
🚫Хүүхдийн бие бялдар, физиологийн чадавхаас давсан ачаалал шаардсан, эсвэл амь нас, эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, цаашлаад оюун ухаан, сэтгэлзүй, хүмүүжил, хөгжлийн хэвийн үйл явцад сөргөөр нөлөөлөх ажлын байруудад хүүхэд ажиллуулахыг Хөдөлмөрийн тухай хуулиар хориглосон.
👨👩👧👦 Хүүхдийн хөдөлмөр эрхлэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, хөгжлийг хамгаалах нь хэн бүхний үүрэг юм.
✅Хүүхдийн хөдөлмөрт ҮГҮЙ гэж хэлье
✅Хүүхдийн сурч, боловсрох, хөгжих, тоглох эрхийг хангая
✅Хүүхэд бол эрхэм хэрэглэгч
✅Хүүхдийг эрсдэл аюулаас хамгаалъя
✅Хүүхдийн хөдөлмөрийг устгахад хүн бүрийн оролцоо чухал!
Олон улсын хөдөлмөрийн байгууллага - International Labour Organization
Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо
Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн Холбоо
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Төмөрчний гудамж 7/2
Ulaanbaatar
17042
