Баясгалан Амартүвшин

Баясгалан Амартүвшин

Share

tech Welcome my Page

23/04/2026

Сербүүд ингэж хэлдэг, хэрэв та :
- 300 евро хүртэл цалинтай бол - үндсэрхэг үзэл, дайн, газар шорооны тухай ярина,
- 500 еврогоос дээш цалинтай бол -кафе, шар айраг ярина,
- 1000 еврогоос дээш цалинтай бол - эрүүл хооллолт, амралт
- 2000 еврогоос дээш цалинтай бол зөвхөн хайр, цаг агаарын тухай ярьдаг болно.

Гашуун үнэн бол энэ.
Бүх юм амьдралд нь хүрэлцээтэй бол хүн зөвхөн бие биенээ хайрлах, өнөөдрийн цаг агаар ямар байх тухай л бодно.
Харин бид 300 дээр л хэрэлдээд явж байнадаа.

11/04/2026

Өнөөдөр фронтын шугам дээрээс ирж буй дүрс бичлэгүүдийг харахад Оросын цэргүүд яг л "хөөцөлдөж тоглож" байгаад дэлбэрч үхэж буй мэт аймшигтай харагдаж байна. Дээрээс нь хянаж буй FPV дрон гэдэг энэ бяцхан төхөөрөмж хүний амийг ямар ч үнэ цэнгүй, ердөө л нэг "бай" болгож хувиргажээ.

Цэрэг нь биш "тоо" нь чухал болсон төр
Эртний монголчууд, Чингис хаан цэргээ маш их хайрлаж, нэг ч болов хүний амийг үнэ цэнтэй гэж үздэг байсан бол өнөөгийн Оросын удирдлагад ийм "мэдрэмж" огт алга. Тэдэнд цэрэг нь хүн биш, ердөө л нөөцлөх боломжтой материал шиг харагддаг болж. Өмнө нь сар бүр 30 мянган цэрэг фронт руу илгээдэг байсан бол одоо энэ тоог 50 мянга болгож нэмсэн нь үүний тод жишээ. Хүний амиар "махан дайралт" хийж, тоогоор далайлгах энэ арга барил нь Орос улс иргэнээ хэзээ ч боддоггүйг л баталж байна.

Вакуум доторх "амгалан" амьдрал
Орост Instagram, Facebook гээд сошиал ертөнц хаалттай байгаа нь тэндхийн иргэдийг нэг талдаа "амар тайван" байлгаж байгаа мэт боловч нөгөө талдаа тэднийг бодит байдлаас бүрэн тасалж байна. Хүүхдүүд, залуус нь фронт дээр ямар амархан, ямар арчаагүйгээр үхэж байгааг тэд харахгүй байна. Мэдээллийн ийм вакуумд орсон нийгэм аажмаар мэдрэмжгүй болж, бусдын зовлонг ойлгох чадвараа гээдэг. Энэ нь эргээд дарангуйллыг тэтгэж буй хамгийн том "тэжээл" болж байгаа юм.

Чимээгүй цэвэрлэгээ
Гэтэл фронтын тэргүүн эгнээнд хэн үхэж байна вэ? Москва, Санкт-Петербургийн "цагаан захтнууд" биш, харин Буриад, Тува, Дагестан зэрэг жижиг үндэстнүүдийн залуус л хамгийн ихээр хохирч байна. Орос улс дайныг далимдуулж өөрийн бүрэлдэхүүн дэх үндэстний цөөнхүүдээ "чимээгүйхэн цэвэрлэж" байна гэхэд хилсдэхгүй.
Ямар ч мэдээлэлгүй, зөвхөн төрийн суртал ухуулгаар "хооллодог" вакуумжсан нийгэмд хүний амь ердөө статистик төдий л зүйл болдог. Бусдын өвдөлтийг мэдэрдэггүй, хүний амийг тоо гэж хардаг ийм систем хөгжих бус, харин өөрийгөө дотроос нь идэж дуусдаг түүхэн жамтай.

10/04/2026
10/04/2026

Манай Замын-Үүд боомтоор нэвтэрч буй том тэрэгнүүд бүгд жолоочтойгоо рентген тоног төхөөрөмжөөр ордог. Сумын ИТХ төлөөлөгч Ж.Ган-Очир энэхүү асуудлыг дэвшүүлж шалгуулах хүсэлт гаргасан. Холбогдох байгууллагууд ирж ажилласан. Эцсийн дүгнэлт нь ямарч хор нөлөөгүй гарсан гэж танилцуулсан.Хятадууд бол мөн адил рентген тоног төхөөрөмжөөр шалгадаг тэрхүү төхөөрөмжинд хэн ч ойртдоггүй жолооч буудаг.
Дүгнэлтэнд итгэл төрөөгүй.

08/04/2026

Зөвхөн ДЦС-3 арилжааны банкинд 30.0 гаруй тэрбум төгрөгийн өртэй, эрчим хүчний салбарын их ба урсгал засварт 600.0 гаруй тэрбум төгрөгийн эх үүсвэр хэрэгтэй, эрүүл мэндийн даатгалын сан доголдолтой, ихээхэн өртэй, боловсрол, эрүүл мэндийн салбарт олгож чадаагүй их хэмжээний цалингийн сангийн дутагдалтай!😳🤔
Гэсэн атлаа гадаад орноос их хэмжээний өр үүсгээд том төсөл хэрэгжүүлж байгаа гэх!☝️
Манай улсад санхүүгийн удирдлага менежмент гэдэг зүйл байна уу, огт байгаагүй юм уу!😠

07/04/2026

СУН ГУАНЧЕН ГУАЙН ГЭРИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭР ХУРААН АВСАН ТУЛ ТҮҮНИЙГ ГУДАМЖИНД ХӨӨЖ ГАРГАХААР БОЛЖЭЭ

БНХАУ-ын иргэн Сун Гуанчен хэмээх энэ хөгшин эр амьдралынхаа сүүлийн 25 жилийг Монгол Улсад автозам тавих ажилд зориулсан юм.

Яармагийн зам, Завханы Сонгино сумаас Улаангом хот хүртэлх бүх зам, Улаангом хот доторх зам, Ховдын Булганаас Ярантын боомт хүртэлх зам гэх мэт хамаг л өнгөтэй өөдтэй, чанартай 860 км замыг энэ өвгөн тавьсан.

Гэвч тэрбээр өөрийн бүх хөрөнгөө банкны барьцаанд тавьж, Сонгино сумаас Хяргас нуурын зүүн хаяа хүртэлх 136.7 км замыг тавьж ашиглалтад оруулсан боловч өөрт ноогдох мөнгөө Бадамдоржийн Пунсалмаа, түүний эр нөхөр Раашийн Батбаяр гэх шунаг хомхой бузрын амьтдад булаалгаснаас болоод бүрэн дампуураад байгаа юм.

Түүнээс цалингаа нэхсэн ажилчид, мөнгөө нэхсэн компаниуд өдөр бүр гэрийн үүдийг нь нүдэж зовоодог байсан бол өнөөдөр ШШГЕГ-ынхан түүнийг сүүлийн хоргодох оромжноос нь эмгэнийх нь хамт өршөөлгүйгээр чирч гаргахаар ажиллаж байна.

Миний бэлтгэсэн НУУЦ МАТЕРИАЛУУД: МЭХЛЭГЧ нэвтрүүлгийн эхэнд энэ өвгөний хань ижил “Монгол Улсын дарга нараа та бүхнээс гуйж байна. М-Ойл компанийн бидэнд төлөх ёстой төлүүлж өгөөч, гуйж байна. Шинжиан Шинфа компанийг минь авраач, бидэнд амьдрах амьсгалах боломж байхгүй боллоо” гэж хэлээд асгарах нулимсаа арчин цурхиртал уйлахыг үзсэн л байх.

Хүний нутагт хамаг хөрөнгөө улстөрчдөд нь дээрэмдүүлээд орох орон, ойчих аягагүй болохын зовлонг үзсэн хүн үүнийг ойлгох байх.

Энэ хоёр хөгшин өнөөдөр үхлийн муугаар үхэж болноо. Харин ийм аймшигтай нүгэл үйлдсэн үйлээ Б.Пунсалмаа, түүний эр нөхөр Р.Батбаяр нар даах болов уу даа.

Гудамжинд хаягдаж буй өвгөнд ядаж л толгой хорогдох оромж өгөх хүн чанаргүй адгууснууд бололтой юм шиг байна билээ.

Гэснээс энэ жил БНХАУ-ын дарга Ши Жинпин Монгол Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийх юм гэнэ лээ. Тэр том айлчлалын өмнө танай хууль хүчнийхэн, улс төрчид чинь үгсэн хуйвалдаж манай улсын иргэн аж ахуйн нэгжийг илт цагаан дээрэмдсэн байна билээ. Та нар ийм шившигтэй улс байж бидэнтэй яаж том төсөл хөтөлбөр хамтарч хэрэгжүүлье хэмээн хэлж чадаж байнаа гэдэг асуудлыг гэнэт тавьж нүүрийг чинь түлэх вий Монгол Улсын Засгийн газар

Khurelsukh Ukhnaa ерөнхийлөгчөө🙏

Хууль биш хулгайчид засагладаг улс орон болоод байна шүү.

02/04/2026

Нөгөө Нямаа даргын асуудаг ЧатЖипиТи нь ингэж хө. Хамгийн хүнд нөхцөлтэй хэцүү зам тавихад 1км 10-15 тэрбум болдог гэнэ. Тэгтэл манайх 70 тэрбумаар тавина гэнэ. Үүнийг татвар төлөгч төлнө. Тэгснээ дахиад 5000₮ авна гэнэ. Ямар нэгэн юм бодогдохгүй байна уу?

01/04/2026

2.5 саяын цалинтай бол сард 809 мянга, жилд 9.700.000 төгрөг улс татдаг. 10 жил ажил хийсэн хүн 97 сая буюу 1 өрөө байр улсад тушаана гэсэн үг.

Гэтэл 22-той сургууль төгсөөд ажилд орсон залуу 32 хүрэхдээ дөнгөн данган байрны урьдчилгаа хийдэг ба үлдэгдэл мөнгөө банкнаас зээлдэг.

Банктай 20 жилийн зээлийн гэрээ хийх ба авсан зээлээ нугалж төлнө. Энэ хооронд дахиад 1 өрөө байр авах мөнгө улсад өгнө.

НӨАТ, автомашины, замын, агаарын бохирдлын, хотын гээд татвар, шимтгэлийг оруулж тооцоогүй болно!

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar