Харилцаа холбооны зохицуулах хороо

Харилцаа холбооны зохицуулах хороо

Share

Communications Regulatory
Commission of Mongolia

01/06/2026

🎈"ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР"-ИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!🎈

Хүүхэд бүр аз жаргалтай, аюулгүй орчинд өсөж хөгжих эрхтэй. Томчууд бид хүүхдээ эрүүл, аз жаргалтай өсгөж хүмүүжүүлэхийн зэрэгцээ цахим орчны эрсдэлээс хамгаалах нь чухал юм.
Хүүхдийн зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллийг цахим орчинд нийтлэхдээ хүүхэд болон эцэг эх, асран хамгаалагчаас нь зөвшөөрөл авч, хариуцлагатай цахим хэрэглээг төлөвшүүлэх нь хүүхдийн эрхийг хүндэтгэж, хамгаалж буй чухал алхам билээ.

🌐 Цахим орчинд хүүхэд хамгаалах талаар дэлгэрэнгүй мэдээ мэмдээллийг www.ekids.mn цахим хуудаснаас аваарай.

30/05/2026
Photos from Харилцаа холбооны зохицуулах хороо's post 29/05/2026

🚀 "BU-2026" ЭЙР ШОУ
Нисэх хүчин үүсэж хөгжсөний түүхт 101 жилийн ойн хүрээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Буянт-Ухаа” Эйр Шоу 2026 арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

• Агаарын үзүүлбэр, сонирхолтой шоу
• Олон улсын тэмцээн, уралдаан
• Дрон болон нисэхийн технологийн үзэсгэлэн
• Гэр бүл, хүүхэд залууст зориулсан тусгай хөтөлбөр
• Урлаг соёл, энтертайнмент, амралтын бүс

📌 ХЭЗЭЭ:
2026.05.30 – 05.31 өдрүүдэд

📌 БАЙРШИЛ:
Buyant-Ukhaa International Airport

28/05/2026

🚀 DRONECON–2026 🚀

⏰ 2026.05.30 – 05.31 өдрүүдэд
📌 Буянт-Ухаа Олон улсын нисэх буудал

Photos from Харилцаа холбооны зохицуулах хороо's post 27/05/2026

📣 “МОНГОЛЫН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ 2026 – СӨРӨН ТЭСВЭРЛЭХ ЧАДАВХ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЛОО

✅ “Монголын мэдээллийн технологи-2026” XIII дахь удаагийн эрдэм шинжилгээний хурлыг “Сөрөн тэсвэрлэх чадавх” сэдвийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зохион байгууллаа.

✅ Хуралд нийт 8 их, дээд сургууль, төрийн болон хувийн хэвшлийн 10 гаруй байгууллагын 200 орчим эрдэмтэн, судлаач, профессор багш, инженер, мэргэжилтэн, оюутан, залуус оролцож, мэдээллийн технологийн салбарын тулгамдсан асуудал, инновацын шийдэл, хөгжлийн чиг хандлагын талаар санал солилцсон юм. Нийт найман салбар хуралдааны хүрээнд нийт 50 аман илтгэл, 53 үзүүлэн илтгэл хэлэлцүүлсэн.
✅ Үндсэн хуралдаанд дотоод, гадаадын нэр хүндтэй эрдэмтэн, судлаачид зочин илтгэгчээр оролцож, орчин үеийн технологи, кибер аюулгүй байдал, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхын чиглэлээр ач холбогдол бүхий илтгэлүүдийг танилцуулаа.
✅ Мөн хурлын хүрээнд шилдэг өгүүллийг шалгаруулж, Харилцаа холбооны зохицуулах хорооны нэрэмжит “ШИЛДЭГ СУДЛААЧ” шагналыг гардуулдаг. Энэ жил “Хиймэл оюун, өндөр технологи батлан хамгаалах салбарт” өгүүлэл шалгарч, “ҮБХИС-ийн судлаачдын хамтарсан баг “ШИЛДЭГ СУДЛААЧ” цом, мөнгөн шагнал, өргөмжлөлийг гардан авлаа.

Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.crc.gov.mn/posts/mongolyn-medeelliin-texnologi-2026-soron-tesverlex-cadavx-erdem-sinzilgeenii-xural-bolloo холбоосоор хүлээн авна уу.

20/05/2026

Сүүлийн үед нэр бүхий банкнуудын нэрийг ашигласан хуурамч вэбсайт, мессежүүд олширч, иргэдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг авах зорилготой фишинг халдлагууд нэмэгдэж байна.
📩 “Дансаа баталгаажуулна уу”, “Холбоосоор нэвтэрнэ үү” зэрэг агуулгатай мессеж, линкээр дамжуулан хэрэглэгчдийг хуурамч сайт руу хандуулан мэдээлэл хулгайлах оролдлого түгээмэл гарч байгаа тул иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байна уу.

Фишинг халдлагаас сэргийлэхийн тулд:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт болон аппликэйшн ашиглах
🔹 Танихгүй, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
🔹 Банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
🔹 Хувийн мэдээллээ хуурамч сайтад оруулахгүй байх

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ

🛡️ Иргэд, хэрэглэгчдэд учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор манай байгууллагаас холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, фишинг халдлагад ашиглагдаж байсан нийт 138 домэйн нэрийн хандалтыг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран Монгол Улсаас хязгаарлалаа.

Фишинг халдлагаас сэргийлэхийн тулд:
🔹 Зөвхөн албан ёсны вэбсайт болон аппликэйшн ашиглах
🔹 Танихгүй, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх
🔹 Банкны мэдээлэл, нууц үг, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
🔹 Хувийн мэдээллээ хуурамч сайтад оруулахгүй байх

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

#КиберАюулгүйБайдал #Фишинг #ЦахимАюулгүйБайдал #МэдээллийнАюулгүйБайдал

20/05/2026

“ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” АЯН ЭХЭЛЛЭЭ
Цахим орчин дахь залилан, хуурамч мэдээлэл, кибер эрсдэлээс өөрийгөө болон байгууллагаа хамгаалахыг уриалж байна.
🔐 Нууц үг, банкны мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх
📱 Сэжигтэй линк, хуурамч сайт, аппликейшнээр нэвтрэхгүй байх
🛡️ Хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа тогтмол хамгаалах
⚠️ Баталгаагүй эх сурвалжаас ирсэн мэдээллийг нягталж хэвших
Цахим орчинд сонор сэрэмжтэй байж, цахим залилангаас хамтдаа сэргийлье.

🚨 “ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЬЕ” ҮНДЭСНИЙ АЯН ЭХЭЛЛЭЭ

Цахим орчин дахь залилан, хуурамч мэдээлэл, кибер эрсдэлээс өөрийгөө болон байгууллагаа хамгаалахыг уриалж байна.

🔐 Нууц үг, банкны мэдээлэл, нэг удаагийн баталгаажуулах кодоо бусдад дамжуулахгүй байх

📱 Сэжигтэй линк, хуурамч сайт, аппликейшнээр нэвтрэхгүй байх

🛡️ Хувийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлаа тогтмол хамгаалах

⚠️ Баталгаагүй эх сурвалжаас ирсэн мэдээллийг нягталж хэвших

Цахим орчинд сонор сэрэмжтэй байж, цахим залилангаас хамтдаа сэргийлье.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Харилцаа холбооны зохицуулах хороо

Photos from Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам's post 19/05/2026

“Цахим залилангаас сэргийлье” аяныг орон даяар зохион байгуулж эхэллээ

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын банкны холбоо, ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран “Цахим залилангаас сэргийлье” аяныг эхлүүллээ.

Үндэсний хэмжээнд нэг сарын хугацаанд зохион байгуулах энэхүү аянаар цахим залилангийн нийтлэг арга, хэлбэрүүдийг олон нийтэд таниулан, урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг тогтмол хүргэх юм.

Мөн цахим орчны аюулгүй байдлын мэдлэгийг дээшлүүлэх чиглэлд банкны нэр, нууц үгээ бусдад дамжуулахгүй байх, хувийн мэдээллээ хамгаалах дадлыг хэвшүүлэх хүрээнд нийт 25 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

19/05/2026

#ЦахимЗалилангаасСэргийлье

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address

Amarsanaa Street/26
Ulaanbaatar
SUKHBAATARDISTRICT,6KHOROO,METROBUSINESSCENTER,5THFLOOR

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30