04/06/2026
ЧД-ийн 5 дугаар хорооны 6 дугаар байрны урд талын блокон хашааг буулгаж, орчны цэвэрлэгээг бүрэн хийж гүйцэтгэлээ.
Иргэдийн явган зорчих хэсгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орчны өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор тухайн байршил дахь блокон хашааг буулгаж, үүссэн хог хаягдлыг бүрэн цэвэрлэлээ.
Хорооныхоо өнгө үзэмж, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
🍃 Цэвэр, аюулгүй, ая тухтай орчны төлөө хамтдаа.
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо
03/06/2026
📢 МЭДЭЭЛЭЛ
Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн эзэмшлийн талбай дахь сүүдрэвч, дасгалын төхөөрөмж эвдэрсэн талаар иргэдээс ирүүлсэн мэдээллийг хүлээн авч, холбогдох байгууллагад уламжлан засварлах асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.
Иргэд та бүхнийг засвар хийгдэх хүртэл хүүхэд багачуудыг ойртуулахгүй байх, аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна. 06-р сарын 2-ны орой 8цагт эвдэрсэн байна.
Иргэдийн санал, хүсэлт, мэдээллийг шуурхай хүлээн авч, хамтран ажиллах болно.
Чингэлтэй дүүргийн 5-р хороо. #5рХороо #ИргэдийнАюулгүйБайдал #ШуурхайАрга
01/06/2026
🎈 Хүүхдийн инээд цангинасан баярын өдөр 🎈
Чингэлтэй дүүргийн 5-р хороо хүүхдийн эрхэм баярт идэвхтэй оролцож, бяцхан үрсдээ баяр баясал, дурсамж бэлэглэлээ. Бороотой байсан ч хүүхдүүдийн инээд, иргэдийн халуун дулаан оролцоо баярын уур амьсгалыг улам гэрэлтүүлэв.
✨ Хүүхэд бүр аз жаргалтай, инээд хөөрөөр дүүрэн өсөж торних болтугай.
#Чингэлтэй5рХороо #ХүүхдийнБаяр #ХүүхэдБиднийИрээдүй #ХамтдааИнээмсэглье. Тавдугаар Хороо Иргэний Танхим Энхбат Уянга Чингэлтэй дүүрэг / Chingeltei District
30/05/2026
🎈 Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээнд урьж байна
Чингэлтэй дүүргийн хүүхэд багачууд, эцэг эхчүүд, гэр бүлүүд та бүхнийг “Оюунлаг Монгол хүүхэд – Гэр бүлээрээ баярлая 2026” нэгдсэн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📅 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдөр
⏰ 10:00–18:00 цагт
📍 Тусгаар тогтнолын талбайд
Энэ өдөр хүүхэд багачууд, гэр бүлүүдэд зориулсан урлаг, соёл, үзвэр, тоглолт, хөгжөөнт хөтөлбөрүүд нэг дор зохион байгуулагдана:
🎤 KEYK
🎤 YOUNG SUB
🎧 DJ Bayaraa
🎤 ARESO
🎤 Michidmaa
🎤 Дуучин Борхулан
🎤 Turnoon
💃 Random Dance Crew – The Core Studio
🎙️ Хөтлөгч Хангай
🎪 Циркийн үзүүлбэр
🪄 Илбийн үзүүлбэр
🤹 Алиалагчид
🧚 Үлгэрийн баатрууд
👨👩👧👦 Хүүхэд багачуудынхаа баярын өдрийг гэр бүлээрээ хамтдаа хөгжилдөж, дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй.
Чингэлтэйчүүд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна! 🎉
30/05/2026
📍 Чингэлтэй дүүргийн 5-р хороо
🌈 Аз жаргалтай хүүхэд нас – Аз жаргалтай ирээдүй!
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 5-р хорооны бяцхан үрсдээ зориулсан баярын арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Инээд хөөр, баяр баясал, дурсамжаар дүүрэн энэ өдөр хүүхэд бүрийн нүдэнд аз жаргал гэрэлтэж байлаа. 🎈🎉
Хүүхэд багачуудынхаа сайн сайхан ирээдүйн төлөө хамтран ажилласан иргэд, эцэг эхчүүд, дэмжигч байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье.
✨ Хүүхэд бүр инээж байг, мөрөөдөл бүр нь биелж байг!
#ЧингэлтэйДүүрэг #5рХороо #ХүүхдийнБаяр #АзЖаргалтайХүүхэдНас #ХүүхэдБүрИнээмсэглэе 💙💛🧡Тавдугаар Хороо Иргэний Танхим