💕 ДҮЙЧИН ӨДРИЙН ГЭРЭЛД — ЭХИЙН АЧИЙГ САНАЯ
Бурхан багшийн энэ их дүйчин өдөр эхийн ачийг санан хүндэтгэхийн утга учрыг улам тод сануулдаг өдөр билээ.
❤️ Эхийн сэтгэл далай мэт уужим, нар мэт дулаан билээ. Бурхан багшийн сургааль хүн бүхэнд энэрэл, ухаарал, зөв амьдрахын гэрэл гэгээг түгээдэг.
Энэ гэгээн өдөр ээжийнхээ ачийг санан хүндэтгэж, амьд бүхэнд хайр энэрэл түгээж, сайн үйлсийг дэлгэрүүлэх болтугай.
#ЭэждээИрсээн
#ДүйчинӨдөр
#ЭнэрэлНигүүсэл
Gangamurun Ganbaatar
Gangamurun Ganbaatar
29/05/2026
🏘️ СЭЛБЭ ХОТ ОРОН СУУЦЖУУЛАХ ТӨСӨЛ 32,6% ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА.
Нийслэлийн удирдлагуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдаж байна. Хуралдаанаар:
✅COP17 Олон Улсын арга хэмжээний бэлтгэл ажлын танилцуулга
✅Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бизнес эрхлэгчдийг аливаа хүнд суртлаас чөлөөлж, үйлчилгээний стандарт хангуулж, дэмжиж ажиллах
✅ Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлэх
✅Нийслэлийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд анхаарч ажиллах
✅ Нийгмийн салбарт хийж хэрэгжүүлж буй ажлуудын хүрээг илүү тодорхой болгох, тухайлбал яамтай давхцуулахгүй чиг үүргийн дагуу ажиллах
✅ УБ хотын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн талаарх одоогийн нөхцөл байдал
✅”Хүрээ цам” даншиг наадмыг өндөр зохион байгуулалттай хийж хэрэгжүүлэх
✅ Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн бэлтгэл ажлын танилцуулга болон бусад асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг даалгаврууд өгөгдлөө.
27/05/2026
🌸 “БҮТЭЭЖ, МАНЛАЙЛЖ, ХӨГЖҮҮЛНЭ” АРГА ХЭМЖЭЭ МААНЬ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ.
Сүхбаатарын талбайд 356 эмэгтэй бизнес эрхлэгч оролцсон ҮЗЭСГЭЛЭН маань өндөрлөж, 250 сая төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлж, НЭГ БАНКИР-НЭГ ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧ ЭМЭГТЭЙ арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа. Тухайлбал,
✨ ХААН банкнаас 30 эмэгтэй бизнес эрхлэгчид ЖДБизнесийн академид үнэ төлбөргүй суралцах батламж гардуулж, санхүүгийн дэмжлэг үзүүлэв.
✨ Төрийн банк “Эмэгтэй бизнес” бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ явуулын банк ажиллуулан бизнес эрхлэгчдэд санхүүгийн зөвлөгөө мэдээлэл хүргэлээ.
✨ Бичил Глобус Финанс ББСБ, Бэрс Финанс ББСБ-ууд эмэгтэйчүүдэд 5 хүртэлх сая төгрөгийн барьцаагүй зээлийн үйлчилгээг газар дээр нь шийдвэрлэлээ.
✨ Голомт банк, ХААН банк, Капитрон банк эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, санхүүгийн боломжуудыг танилцуулж, туршлага хуваалцав.
Мөн урлагийн тоглолт, үзэсгэлэн худалдаа, бизнесийн туршлага солилцох уулзалтууд зохион байгуулагдаж, оролцогчдод урам зориг, шинэ боломжийг нээсэн онцлог арга хэмжээ боллоо.
☕ “Саахалт” брэнд хүрэлцэн ирсэн зочид, оролцогчдод халуун цай, өрөм, боорцоор үнэ төлбөргүй үйлчилж, арга хэмжээний уур амьсгалыг улам дулаацууллаа.
👏 Эмэгтэйчүүдийн хөдөлмөр, манлайлал, бизнесийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлсэн СДМЭХ болон нийт оролцогчиддоо талархал илэрхийлж, ажлын амжилт ерөөе!
25/05/2026
🙋🏻♀️ ШИНЭ 7 ХОНОГИЙН МЭНД ЭЭ
Зуны тэргүүн сарын шинийн есний билэгт сайн өдөр тохиож байна. Энэ өдөр тэнгэрийн цэлмэг хаяа уужран тэлж, газрын шим арвижин, хүний сэтгэлийн гэгээ ч мөн адил дэлгэрэх болтугай!
Хүн бүрийн дотор заримдаа үгээр хэлж барамгүй гуниг, харагдаж үл мэдэгдэх шарх, инээмсэглэлийн цаана нуусан шаналал байдаг. Харин цаг хугацаа бол бүхнийг зөөлөн эдгээдэг тэнгэрийн үл үзэгдэх гар билээ.
Амьдралын замд бүдэрч сөхөрсөн нь өндийн босож, уйлж явсан нь инээмсэглэлээ эргэн олж, алдаж төөрсөн нь гэрэлтэй зүгээ олог. Сэтгэлийн шаналал бүхэн салхинд хийсэх үүл мэт замхарч, зүрхний гүнд нуугдсан итгэл найдвар дахин дэлгэрэх болтугай ✨
24/05/2026
🙋🏻♀️ БИЗНЕС ЭРХЛЭГЧ 300 ЭМЭГТЭЙГ ОЛОН ТАЛТ ХЭЛБЭРЭЭР ДЭМЖИНЭ.
👭 СДМЭХ-оос санаачлан хэрэгжүүлж буй дараагийн арга хэмжээ болох “БҮТЭЭЖ, МАНЛАЙЛЖ, ХӨГЖҮҮЛНЭ” үзэсгэлэн, хамтын ажиллагаа нь үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэн эмэгтэй бизнес эрхлэгчдээ дэмжиж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэй банкирууд болон банк-санхүүгийн байгууллагуудтай хамтран бизнес эрхлэгчдээ урт хугацаанд бодитой дэмжих, санхүүжилт, сургалт, хөгжлийн хөтөлбөрүүдтэй холбох зорилгын дор зохион байгуулагдаж байна.
🎊 Эх үрсийн баяр болон Тулгар төрийн их баяр Наадмаараа өмсөх үндэсний хувцас, гоёл зүүсгэл, ур ухаан шингэсэн бүтээлүүдээ сонгох онцгой боломж Та бүхнийг Сүхбаатарын талбай дахь ТОМ ЦАГААН АСАРТ хүлээж байна ✨
🤍 Үндэсний өв соёлоо түгээе
🤍 Эмэгтэйчүүдээ дэмжье
🤍 Хөгжлийн боломжийг хамтдаа бүтээе!
#СДМЭХ
#БүтээжМанлайлжХөгжүүлнэ
18/05/2026
🌍🇲🇳 МОНГОЛ БҮСГҮЙЧҮҮДИЙН ХИЛ ДАМНАСАН МАНЛАЙЛАЛ
Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн холбооны 10 жилийн ойн арга хэмжээнд Дублин хотноо оролцох завшаан тохиолоо. Энэхүү арга хэмжээ нь Дэлхийн Олон Улс оронд ажиллаж, амьдарч буй Монгол эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагаа, түншлэлийн үнэ цэнийг илэрхийлсэн өргөн цар хүрээтэй уулзалт болж чадлаа.
Европын холбоо болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс зэрэг улс орнуудаас 200 гаруй бүсгүйчүүд нэг дор цуглаж, “Уур амьсгалын өөрчлөлт ба NET ZERO зорилтод эмэгтэйчүүдийн манлайлал, хиймэл оюун ухааны хэрэглээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв. Миний хувьд эхний хэлэлцүүлгийн панелистаар оролцож, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, тогтвортой хөгжил болон технологийн шинэ шийдлүүдийн талаар санал бодлоо хуваалцсан нь мэдлэг, туршлага солилцсон үнэ цэнтэй мөч байлаа. 🌿
Арга хэмжээний ач холбогдлыг улам тодотгосон зүйл нь төр, бодлого боловсруулалт, олон улсын байгууллага, нийгмийн манлайлагчдын өргөн оролцоо байв. Тухайлбал, Дублин хотын орлогч Лорд мэр, Дублин хотын зөвлөлийн болон Европын Бүс нутгийн хорооны гишүүн Эмма Блэйн, Уур амьсгал, эрчим хүч болон байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга Оона Бакли, Хаан III Чарльзын Буяны сангийн Засаглал, үйл ажиллагаа хариуцсан газрын дарга Ивонн Абба-Опоку зэрэг нэр хүндтэй төлөөллүүд хүрэлцэн ирсэн нь энэхүү арга хэмжээ олон улсын түвшинд чухал ач холбогдолтой болохыг харуулж байлаа.
Энэхүү үйл ажиллагааг анх санаачлан, олон жилийн турш хөдөлмөр, сэтгэлээ зориулж ирсэн хүн бол “Даян дэлхийн Монгол эмэгтэйчүүд хамтдаа” ТББ-ын Ерөнхийлөгч Д.Энхжаргал юм. Дэлхийн өнцөг булан бүрт буй монгол эмэгтэйчүүдийг холбож, улс төр, эдийн засаг, бизнесийн байгууллагуудтай хамтын ажиллагааны чухал гүүрийг бий болгосоор ирсэн танд гүн талархал илэрхийлье. 💐
Дэлхийн олон оронд амжилттай ажиллаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа монгол эмэгтэйчүүдийн мэдлэг, эв нэгдэл, нөлөөллийг харахад бахархах сэтгэл төрдөг билээ. Мөн уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг бодит хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэж, Ирландын сенаторууд, Дублин хотын Лорд мэр болон Олон Улсын байгууллагын төлөөллүүд дэмжин ажиллахаа илэрхийлсэн нь цаашдын шинэ боломжуудыг нээж өглөө.
Эмэгтэйчүүдийн манлайлал гэдэг бол бусдад боломж нээх, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, ирээдүйг хамтдаа бүтээх хүч юм.
Монгол бүсгүйчүүдийн эв нэгдэл, мэдлэг, манлайлал хил хязгаараар хэмжигдэхгүй. 🌿✨
15/05/2026
🇮🇪🇲🇳 SEAI (Sustainable Energy Authority of Ireland) БАЙГУУЛЛАГАТАЙ УУЛЗАЖ, ГЭР ХОРООЛЛЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖ ЭРЭЛХИЙЛЛЭЭ.
Ирланд Улсын тогтвортой эрчим хүч, эрчим хүчний үр ашгийг дэмждэг үндэсний төрийн байгууллага болох SEAI нь айл өрх, бизнес, орон нутгийн хамт олон болон Засгийн газартайгаа хамтран нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, цэвэр эрчим хүч рүү шилжих ажлыг зохион байгуулдаг юм байна. SEAI нь 2002 онд Ирландын тогтвортой эрчим хүчний тухай хуулийн дагуу байгуулагдсан бөгөөд эрчим хүчний хэрэглээг бууруулах, Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх, Ирландын нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, Иргэдийн эрчим хүчний зардлыг багасгах, Улсын уур амьсгалын зорилтыг хэрэгжүүлэхэд туслах зорилготой аж. Тус байгууллага нь:
✅ Гэр ахуйн тэтгэлэг (Home Energy Grants) буюу Ирландын хамгийн алдартай ажил болон байшингийн дулаалгат зориулсан тэтгэлэг олгодог байна. Тухайлбал, Дээврийн дулаалга, Ханын дулаалга, Нарны хавтан (Solar PV), Heat Pump суурилуулалт, Цонх-хаалга шинэчлэх зэрэгт дэмжлэг үзүүлдэг юм байна.
✅ BER үнэлгээ (Building Energy Rating) буюу байрны эрчим хүчний үнэлгээг удирддаг.
A1 → хамгийн хэмнэлттэй
G → хамгийн муу гэх мэтээр үнэлгээ хийсний дараа санхүүжилт, тэтгэлэг олгодог байна.
✅ Компаниудад бизнесийн дэмжлэгийг үзүүлдэг байна.
✅ Renewable Energy буюу Сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, ус, геотермал, био энерги, далайн эрчим хүч) зэрэгт санхүүжилт олгож байна.
🇲🇳 Монгол Улсын хувьд гэр хорооллын бүсийн эрчим хүчний хэрэглээ, дулааны алдагдал, агаарын бохирдол, эрчим хүчний үр ашиг зэрэг асуудал нь хөгжлийн томоохон сорилтын нэг хэвээр байгаа тул SEAI-ийн хэрэгжүүлж буй айл өрхийн дулаалга, эрчим хүчний шинэчлэлийн тэтгэлэг, барилгын эрчим хүчний үнэлгээ (BER), сэргээгдэх эрчим хүчний дэмжлэгийн тогтолцоо нь Монголд, ялангуяа Нийслэлийн гэр хорооллын шинэчлэл, дулаан алдагдлыг бууруулах бодлоготой уялдах боломжтой санагдлаа. Цаашид барилгын эрчим хүчний үнэлгээний тогтолцоо, иргэдэд чиглэсэн тэтгэлэг, урамшууллын загварыг Монголын нөхцөлд нутагшуулах нь агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн авчрах боломжтой гэж үзлээ.
14/05/2026
🇪🇺🇲🇳 ЕВРОПЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКНЫ УДИРДЛАГЫН БАГТ ИЛТГЭЛ ТАНИЛЦУУЛЛАА
🤝 Европын Хөрөнгө Оруулалтын Банк (European Investment Bank-EIB)-ны төв байр болох Люксембург хотод ажиллаж, тус банкны дэд Ерөнхийлөгч Марек Мора болон удирдлагын багийн төлөөлөлтэй уулзан хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцлоо
🌏 EIB нь энгийн арилжааны банк биш бөгөөд Европын Холбооны 27 улсын хамтын эзэмшлийн, дэлхийн хамгийн том хөгжлийн санхүүгийн байгууллагуудын нэг юм.
🏦 Тус банк нь Сэргээгдэх эрчим хүч, Дэд бүтэц, Ногоон хөгжил, уур амьсгалын төсөл, Хот байгуулалт-орон сууц, Инноваци-шинэ технологи, Боловсрол-эрүүл мэнд, Усны нөөц хамгаалал зэрэг чиглэлд урт хугацааны санхүүжилт олгодог. AAA зэрэглэлтэй учраас Олон Улсын зах зээлээс хамгийн бага өртгөөр хөрөнгө татаж, томоохон төслүүдийг дэмждэг онцлогтой.
🌿 Мөн 2030 он хүртэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг төслүүдэд олон талт их хэмжээний санхүүжилт, хөрөнгө оруулалт хийхээр ажиллаж байна.
🇲🇳 Уулзалтын үеэр Монгол Улсад сэргээгдэх эрчим хүч, тогтвортой хөгжил, дэд бүтэц болон стратегийн төслүүдэд Олон Улсын байгууллага, банкуудтай хамтран ажиллах боломж нээлттэй байгааг онцоллоо.
13/05/2026
🌿💚📈 НОГООН БОНДЫН ТАЛААРХ УУЛЗАЛТЫГ ЛЮКСЕМБУРГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР ХИЙЛЭЭ.
🇱🇺 Люксембургийн хөрөнгийн бирж нь дэлхийн тогтвортой санхүүжилтийн хамгийн том, нөлөө бүхий төвүүдийн нэг юм. Тус биржийн дэргэдэх Luxembourg Green Exchange (LGX) нь 2016 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн ногоон болон тогтвортой үнэт цаасанд зориулсан дэлхийн анхны платформ гэдгээрээ онцлогтой.
Өнөөдөр Люксембургийг “ногоон бондын Nasdaq” хэмээн нэрлэх хэмжээнд хүрсэн байна. Учир нь LGX платформ дээр дэлхийн олон орны ногоон, нийгмийн болон тогтвортой бондууд төвлөрч, тогтвортой санхүүжилтийн хамгийн том мэдээллийн сангуудын нэгийг бүрдүүлжээ.
Энэ туршлага Монгол Улсад маш чухал санагдлаа. Манай улс уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүч, ногоон барилга, ус болон хог хаягдлын дэд бүтэц, тогтвортой хөдөө аж ахуй, цахилгаан тээвэр зэрэг салбарт ирэх жилүүдэд асар их хөрөнгө оруулалт татах шаардлагатай байна.
Түүнчлэн, манай улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй, “ногоон шилжилт” хийж буй хөгжиж буй зах зээлийн ангилалд багтаж байгаа бөгөөд уул уурхайн экспорт дээрээ ногоон эрчим хүчийг хослуулан цаашид Азийн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулсан үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээний нэг хэсэг болох ч боломжтой юм.
Харин Люксембургийн хөрөнгийн биржийн туршлагаас харахад Олон Улсын хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд ил тод тайлагнал, байгаль орчин–нийгэм–засаглалын шалгуур, Олон Улсын аудит болон баталгаажуулалтыг чухалчилдаг байна.
Тиймээс Монголын компаниуд Олон Улсын жишигт нийцсэн байдлаар ногоон бонд гаргаж эхэлбэл санхүүжилтийн өртөг буурч, Европын томоохон мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг татах, улсын эрсдэлийн үнэлгээг сайжруулах, гадаад валютын эх үүсвэрээ нэмэгдүүлэх зэрэг олон стратегийн ач холбогдолтой юм.
Өөрөөр хэлбэл, ногоон бонд нь ганц байгаль хамгаалах тухай ойлголт бус Монгол Улсын ирээдүйн эдийн засгийн бүтэц, хөрөнгө оруулалт, экспорт, эрчим хүчний бие даасан байдалтай шууд холбоотой шинэ үеийн санхүүгийн стратеги болж байгааг энэ уулзалтаас илүү тодорхой ойлголоо.
10/05/2026
🌱 АМРАЛТЫН ӨДРӨӨР БИД НОГООН ИРЭЭДҮЙГЭЭ БҮТЭЭЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн хавар, намрын улиралд зохион байгуулагддаг “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг тохиолдуулан СДМЭХ-ны бүсгүйчүүд амралтын өдрөө байгаль дэлхийдээ зориуллаа.
Энэ удаад ҮЦХ-нд очиж, 1000 мод тарьж, 1000 мод усалж, ногоон ирээдүйн төлөөх сайн үйлсэд сэтгэл зүрхээ нэгтгэн оролцов. Бяцхан суулгац бүр ирээдүйд сүүдрээ түгээх том мод болон ургахын адил өнөөдрийн бидний оролцоо маргаашийн илүү цэвэр, эрүүл орчны эхлэл болно гэдэгт итгэлтэй байна.
СДМЭХ нь нийгмийн хариуцлагын хүрээнд эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн бодит ажлуудыг тогтмол хэрэгжүүлэхийг зорьдог. Энэ өдөр ч бүсгүйчүүд маань эв нэгдэл, идэвх санаачилгаа нэгтгэн, байгаль дэлхийдээ хайр түгээсэн утга учиртай өдөр болж өнгөрлөө.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
Opening Hours
| Monday | 09:00 - 17:00 |
| Tuesday | 09:00 - 17:00 |
| Wednesday | 09:00 - 17:00 |
| Thursday | 09:00 - 17:00 |
| Friday | 09:00 - 17:00 |
