07/03/2021
Монголын Төрийн Бус Байгууллагуудын Нэгдсэн Холбоо
МОНГОЛЫН ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГУУДЫН НЭГДСЭН ХОЛБООНД ТАВТАЙ МОРИЛНО УУ !
07/03/2021
11/12/2019
Төрийн бус байгууллага байгууллахад нэн тэргүүн юуг анхаарах ёстой талаар асуусан асуултанд.
1. Таны хараа зорилго маш тодорхой байх хэрэгтэй.
2. ТУЗ, УЗ тай бол мөн л хараа зорилго нэгдсэн энэ чигллээр туршлагатай хүмүүстэй байх мэдээж идэвхтэй хүмүүсээр бага бүрдүүлэх.
3. Төлөвлөгөөгөө нарийн нягт нямбай санхүүгийн эх үүсвэртэй нь гаргах.
01/02/2016
Гарааны компани бүтэлгүйтэх 13 шалтгаан
Нийтлэлч Mr.Red. Огноо 2015-06-18. 0
Хэрвээ та гарааны компани байгуулсан эсвэл байгуулах гэж байгаа бол эдгээр зүйлсийг анхааралдаа нэг аваарай. Яагаад зарим гарааны компаниуд нь амжилттай байхад зарим нь бүтэлгүйтдэг юм бол? Тэдний хамгийн түгээмэл гаргадаг анхаарах ёстой зүйлсийг, мөн шалтгаануудыг нь доор жагсаан бичлээ.
1. Нэг үүсгэн байгуулагчтай байх.
Хөрөнгө оруулагч Paul Graham-н үзэж буйгаар нэг үүсгэн байгуулагчтай үед хөрөнгө оруулалт татах боломж 0% -тай гэнэ. Яагаад гэж үү? Түүнийхээр энэ нь зүгээр ч нэг тохиолдол биш аж. Амжилтад хүрсэн гарааны компаниудыг эргэн харвал бүгд л хамгийн бага даа хоёр үүсгэн байгуулагчтай байсан. Google, Apple, HP гээд амжилттай яваа компаниуд бүгд л 2 үүсгэн байгуулагчтай байсныг та бүхэн санаж байгаа байх.
2.Оновчгүй байрлал.
Та байшингийнхаа байршлаас бусад бүхий л зүйлийг өөрчилж болно. Үүнтэй адил оновчгүй газар байрласан гарааны компанийн орчинг өөрчлөн гэдэг боломжгүй. Тиймээс нүүх нь хамгийн тохиромжтой. Хаашаа гэж үү? Мэдээж цахиурын хөндий уруу.
3. Хаягдмал хэсэг
Өрсөлдөөнөөс зайлсхийн үлдсэн зах зээлийг л сонгосноор старт-апууд өөрсдийгөө гацаанд оруулах болно. Энэ бол өрсөлдөөнөөс зайлсхийх арга зам биш.
4. Үүсмэл санаа
Хамгийн гол нь ирээдүйн Google өнөөдрийн Google хэвээр хэзээ ч үлдэхгүй. Та бүхэн Nokia-г анх гар утас бус түүний эд анги үйлдвэрлэдэг, Starbucks-г кофены газар бус зүгээр л тоног төхөөрөмж нийлүүлэгч компани байсныг мэдээгүй л биз.
5. Зөрүүд зан
Аль эсвэл тохируулан нийцүүлэх чадваргүй байдал ч гэж болно. Гарааны компаниудын дараагийн шат бол хөрөнгө оруулалт босгож үхлийн хөндийгөөс гарч ирэх байдаг. Амь гарах боломжтой байсан компаниуд хэрвээ хэрэглэгчдээ сонссон бол нөхцөл байдал өөр байх байсан биз.
6. Муу программист хөлслөх.
Хамгийн ирээдүйтэй салбарын нэг бол яах аргагүй технологи. Тиймээс хүмүүс энэ салбар уруу шуурч, хүч үзэхээр шийдэж байна. Тиймээс танд сайн программист байх хэрэгтэй. Онцгой гоц нэгэн бол хэрэггүй учир нь тэд үргэлж богино хугацаанд ажиллаад явдаг болохоор дараагийн нэгнийг олох хэрэгтэй болно.
7. Хэтэрхий эрт нээх
Олонд хэрэгтэй бүтээгдэхүүн гаргасан үед огцом өсөлтийг үзүүлэх нь илэрхий. Тэр их хурдтай өсөлттэй нүүр тулахад та бэлэн бус байж болох юм. Тиймээс бэлтгэлээ сайн базаах хэрэгтэй.
8. Хэтэрхий ихийг зарцуулах.
Дараагийн шатанд ороход хангалттай үзүүлэлттэй болоогүй байж хаа хамаагүй зүйлд мөнгөө зарцуулж болохгүй. Эс бөгөөс чи санхүүгийн хүндрэлд орон үүдээ барихад хүрнэ.
9. Их хэмжээний мөнгө босгох.
Хэтэрхий их мөнгө босгосон явдлаа та том амжилтад хүрсэн мэтээр бодно. Угтаа та амжилтад хүрсэн ямар ч бодитой зүйл хийгээгүй байгаа юм. Эцсийн мөчид та хөрөнгө оруулагч бус хэрэглэгч байсныг ухаарах болно.
10. Хөрөнгө оруулалтын муу менежмент
Хэрвээ танд хэрэглэгчийг жаргалтай болгох эсвэл хөрөнгө оруулагчийг жаргалтай болгох гэсэн сонголт тулгарвал. Эхний сонголтыг сонгохыг зөвлөж байна. Хэрвээ хэрэглэгч жаргалтай байвал хөрөнгө оруулагч ч гэсэн жаргалтай болох болно.
11. Хэрэглэгчээр тахил өргөх.
Хэрэглэгчийг ашгаар хэзээ ч сольж болохгүй. Энд тэднийг жаргалтай болгох талаар бус тэдэнд хэрэгтэй зүйлийг нь өгөх талаар ярьж байна. Учир нь мөнгийг сүүлд нь хэзээ ч олж болно. Тэргүүн ээлжид хэрэглэгч байх ёстой.
12. Үүсгэн байгуулагчдын маргаан.
Үүсгэн байгуулагчдын маргаан бол байдаг л зүйл. Тэд бол хамгийн амбицтай хүмүүс, ихэнх нь 8-тай санал нийлдэггүй.
13. Хагас сэтгэлтэй зүтгэл.
Хэрвээ танд гарааны компани байгуулахаас өөр ажил төрөл байгаа бол түүнийгээ хийсэн нь дээр байх. Гарааны компани бол хагас цаг, хагас сэтгэлээр хийдэг зүйл биш. Хийхээр шийдсэн л бол зоригтойгоор бүхий л сэтгэл зүрхнээсээ хийх хэрэгтэй.
www.youngreader.mn
25/01/2016
ТА хаврын тэргүүн сарын баяр Цагаан сардаа бэлдээд эхэлсэн үү? Та БИХТ-ээс зохион байгуулж буй Цагаан Сар Экспоноос одоогийн байдлаар дараах бараа бүтээгдэхүүний хямдралтай болон үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой болж байна, экспо болоход өөр бүтээгдэхүүнүүд бас нэмэгдэх байх. Зарим нэг худалдаалагчид маань сэтгэл нь хөдлөөд үйлдвэрийн үнээс ч хямд үнээр өгч магадгүй юм smile emoticon. Экспод оролцогчид /худалдаалагчид/ бүгд зөвхөн итгэгч компани хувь, хүмүүс байх юм. Харин Экспоны хаалга хүн бүрт нээлттэй...
07/01/2016
Өглөөний мэнд та сайхан амарсан уу
ЗАН ААШ САЙТАЙ БАЙХ НЬ НАСАН ТУРШЫН БАЯЛАГ. Уилам Гезлитт
Та хаана ч хэзээд ч сайхан ааштай байгаарай. ТА БИД ГЭРЭЛ ДАВС
МОНГОЛЫН ХРИСТЭД ИТГЭГЧ БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН НЭГДСЭН ХОЛБООНД ТАВТАЙ МОРИЛНО УУ !
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Сансар
Ulaanbaatar
