30/04/2026
Тавдугаар сарын 2-оос иргэд U Money картаа Шинэ төхөөрөмжид уншуулна
Тавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болно
Тавдугаар сарын 2-оос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулах шаардлагагүй болно
30/04/2026
UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байгаа
С.Гэрэлт-Од: Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно
Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Уг системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ.
09/04/2026
"Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурал боллоо
ТУЗ-ийн ээлжит хурлаар “Улаанбаатар Смарт Карт” компанийн 2026 оны бизнес төлөвлөгөөг батлах, 2026 оны төсвийг батлах тухай хэлэлцлээ.
• "Улаанбаатар Смарт Карт" ХХК-ийн Ерөнхий захирал Б.Рагчаа,
• Хуралдаанд Нийслэлийн ЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ эрх зүйн газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн дарга М.Үнэнбат,
• Нийслэлийн ЗДТГ-ын Мэдээлэл технологийн газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн П.Нэргүй,
• Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ундармаа,
• Нийслэлийн ЗДТГ-ын Гадаад харилцааны газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Солонго
• Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний газрын дарга, УБСК-ийн ТУЗ-ийн гишүүн Б.Мөнхбаяр
• УБСК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн Т.Очирхүү, П.Энхбаяр, нар оролцож.
“Улаанбаатар Смарт Карт” компанийн 2026 оны бизнес төлөвлөгөө, төсвийг баталлаа.
03/04/2026
НТБГ-ын удирдлага, албан хаагчид УБСК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийтийн тээврийн бодлогын газрын Захиргаа, удирдлагын хэлтэсийн дарга З.Цэвээндорж, Санхүү удирдлагын хэлтэсийн дарга Б.Бадамдорж болон холбогдох албан тушаалтанууд “Улаанбаатар Смарт Карт ХХК”-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
“Улаанбаатар Смарт Карт ХХК”-ийн Ерөнхий захирал Б.Рагчаа болон бусад хэлтсийн дарга нар оролцож компанийн шинэ бүтцийн талаар, хийгдэж байгаа ажлууд болон тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулж харилцан ярилцаж санал солилцов.
17/03/2026
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН ӨДӨР 🇲🇳🇲🇳🇲🇳
Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ой,
МОНГОЛ ЦЭРГИЙН БАЯРЫН өдрийн мэндийг бүх сайхан эрчүүддээ хүргэе.🇲🇳🇲🇳🇲🇳👏
#МонголЦэргийнӨдөр🇲🇳
05/03/2026
Нямбай сааралд суусан хүн дахин суух магадлал өндөр байдаг гэсэн шүү. 😄🚌
23/02/2026
Автобусанд суухдаа бэлэг авмаар байна уу? 😉
MonPay апп-аар автобусны картаа 5000₮-с дээш цэнэглээд:
🎬 VOO Premium багцын эрх
🎧 Sonsy – дуу сонсох эрх
📱 Mobicom – дата бэлгэнд аваарай!
🎁 Цэнэглэлт бүр бэлэгтэй
17/02/2026
🇲🇳САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ 🇲🇳
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жил морилон ирж, монгол түмний уламжлалаар шинэ цагийн тоолол эхэллээ. Өрнүүн их үйлсийн төлөө өнөөдөр, маргаашийг хамтдаа бүтээлцэж буй эрхэм та бүхэндээ эрүүл энх, саруул сайхан, элбэг хангалуун байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй ✨
07/01/2026
Автобусны Umoney картаа Монпэй апп-р цэнэглэх боломжтой боллоо. 🚌
5,000₮-с дээш цэнэглэлт бүрд
🎁 Мобиком дата
🎁 Sonsy апп-с дуу сонсох 1 хоногийн эрх бэлгэнд аваарай.
Дататай, Дуутай автобусдая.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://monpay.mn/mn/post/3559
Апп татах/шинэчлэх: https://monpay.mn/app.html
Монпэй-р автобусны картаа цэнэглэх, "хялбар" байлаа. ✨