06/06/2024
Газрын биржийн цахим систем
"Газрын цахим бирж" албан ёсны хуудсанд тавтай морил. www.mle.mn сайтад хандан газар худалдан авах болон дуудлага худалдаанд оролцох боломжтой
Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэг цэгт төвлөрүүлэх, газраар дамжуулж иргэдийг хөрөнгөтэй болгох, ядуурлыг бууруулах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш бусад мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн ил тод байдлыг хангах зорилгоор Газрын биржийн цахим систем (www.mle.mn)-ийг хэрэглээнд нэвтрүүлсэн.
06/06/2024
31/10/2023
ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ, АШИГЛУУЛАХ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.
Сайншанд сумын Засаг даргын 2023 оны А/301 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 12-р сарын 07-нд зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг www.mle.mn сайтаар дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногын өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг хүртэл бүртгэнэ.
Цахим дуудлага худалдаанд оролцогчид дараах материалуудыг бүрдүүлнэ. Үүнд:
1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт /газрын даамлаас авна /
2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
3. Дэнчин төлсөн баримт; /Төрийн сан банк 100060000967 тоот дансанд тушаана/ хүлээн авагч “До.Газрын дуудлага худалдааны орлого”
4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
6. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг- itax.mta.mn-ээр нэхэмжлэх үүсгэж төлнө
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn гэсэн сайт, 99404545, 90883390 утсаар лавлана уу.
09/10/2023
ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР Мандах сумын Засаг даргын 2023 оны А/152, Хатанбулаг Засаг даргын 2023 оны А/173 тоот захирамжийг тус тус үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашигл....
29/01/2023
Даланжаргалан Засаг даргын 2023 оны А/11 тоот захирамжийг үндэслэн дор дурьдсан байршилтай газарт газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдаа 2023 оны 03-р сарын 03-ны өдөр зохион байгуулагдана.
Цахим дуудлага худалдаанд оролцох хүсэлтийг цахим дуудлага худалдаа явагдахаас ажлын 5 хоногийн өмнөөс хүлээн авч эхлэн дуудлага худалдаа явагдах өдрийн өмнөх өдрийн 15 цаг 00 минутад зогсоож, бүртгэлийг хаана.
Цахим дуудлага худалдаанд оролцохыг хүссэн этгээд дуудлага худалдааны зард заасан хугацаанд дараах материалыг бүрдүүлж, www.mle.mn цахим хуудсанд хандан хүсэлтээ гаргана. Үүнд:
1. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
2. Дэнчин төлсөн баримт /Төрийн сан банк 100060029002 тоот дансанд тушаана./
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
5. Улсын тэмдэгтийн хураамж-12500 төгрөг-/itax.mn-ээр төлбөрийн даалгавар үүсгэн төлнө/
Дуудлага худалдаа явуулах газрын байршил, хил хязгаарыг харуулсан схем зураг болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг www.dornogovi.gazar.gov.mn, www.mle.mn гэсэн сайт, 70523988, 99489092 утсаар лавлана уу.
Click here to claim your Sponsored Listing.
Our Story
Газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг нэг цэгт төвлөрүүлэх, газраар дамжуулж иргэдийг хөрөнгөтэй болгох, ядуурлыг бууруулах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш бусад мэдээллээр олон нийтэд үйлчилгээ үзүүлэх, зах зээлийн ил тод байдлыг хангах зорилгоор "Газрын биржийн ажиллах журам" болон Газрын биржийн цахим програм хангамжийг боловсруулаад байна.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar
