29/05/2026
✅Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө эрэлхгээр зүтгэж, үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн нийт энхийг сахиулагчдадаа өргөн дэвшүүлье.
🕊️Хүн төрөлхтний амар амгалангийн төлөө халуун цэгүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, тангарагтаа үнэнчээр зүтгэж буй Та бүхний эр зориг, тэсвэр хатуужил, дайчин чанараар бид цаг үргэлж бахархдаг.
🇲🇳Төр, түмнийхээ итгэлийг хүлээсэн цэрэг эрс та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэж, ажил үйлс нь үргэлж мандан бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!👏
www.intr.gov.mn
27/05/2026
ЦЭРГИЙН РОТЫН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНИЙ ХЭЭРИЙН СУРГАЛТ, ДАДЛАГЫН АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
📌Дотоодын цэргийн байгууллагын Цэргийн ротын бие бүрэлдэхүүний хээрийн сургалт, дадлагын арга хэмжээний нээлт өнөөдөр (2026.05.27) дотоодын цэргийн "Дөл зуслан"-ийн байрлалд боллоо.
📌Нээлтийн арга хэмжээнд Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан болон штабын даргын зөвлөлийн гишүүд, цэргийн ротын алба хаагчид, хугацаат цэргийн алба хаагчдын бүрэлдэхүүн оролцлоо.
❇️Энэхүү сургалт нь Дотоодын цэргийн байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдад цэргийн хэргийн мэдлэг, биеийн хүч, галт зэвсэг хэрэглэх, тактикийн ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг бодит цагийн байдалд илүү ойртуулан зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна.
www.intr.gov.mn
22/05/2026
✅Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Н.Лхагвасайхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд зочилж, тус улсын Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Жан Сюлян, Хуурай замын цэргийн атташе, ахлах хурандаа Ма Чи нартай өнөөдөр (2026.05.22) уулзалт хийлээ.
❇️Уулзалтын үеэр талууд Монгол, Хятад хоёр орны “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцаа бүх түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, бие биедээ амжилт хүсэн баяр хүргэв.
www.intr.gov.mn
22/05/2026
🌳Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан 🌿Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хүрээний дотоодын цэргийн анги, тусгай салбарын алба хаагчид гэр бүлийн хамт БЗД-ийн 26 хороо Их хүрээ гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Дотоодын цэргийн хүндэтгэлийн хөшөө, цогцолборын талбайд өнөөдөр (2026.05.22) мод тарилаа.
🏡Айл өрх бүр хашаандаа мод тарьж, ногоон орчинд амьдрах боломж бид бүгдэд бий.
🌳Багахан л хөдөлмөрлөхөд ногоон, тансаг орчныг бид бүрдүүлж чадна.✅
#ТэрбумМод #Усалъя #Арчилъя #Хамгаалъя
www.intr.gov.mn