ХҮН нам

ХҮН нам

Share

ӨӨРЧИЛНӨ!
Цаг нь болсон

ХҮН нам бол Монгол Улсын түүхэн хөгжлийн шаардлага, нийгмийн захиалгаар үүссэн шинэ цагийн дэвшилтэт нам, улс төрийн инстүүц.

Намын бүтэн нэр:
Монгол: ХҮН нам
Англи: The HUN party
Үзэл баримтлал: Баруун төвийн, ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ үзэл

01/06/2026

Монгол орны хайрт хүүхдүүд, эрхэм эцэг эхчүүд болон хүүхдийн эрхийг хамгаалагч нийт иргэддээ —
Хүүхдийн баярын мэндийг хүргэе!

Хүүхэд бол манай үндэстний хамгийн үнэт баялаг, ирээдүйн тулгуур. Тэдний инээмсэглэл, аз жаргал, эрүүл мэнд бидний хийж буй бүхий л ажлын утга учир мөн.

ХҮН нам хүүхэд бүр аюулгүй орчинд өсч, чанартай боловсрол эзэмшиж, өөрийн мөрөөдлөө чөлөөтэй биелүүлэх боломжтой Монголыг цогцлоохын төлөө тасралтгүй тэмцэж ирсэн бөгөөд цаашид ч энэ зорилгоосоо няцалгүй зүтгэсээр байх болно!

Хамгаалж хайрлах нь томчууд бидний хүүхдүүдийнхээ төлөө хийж байх хамгийн чухал зүйл билээ. Хүүхэд бүр жаргал дүүрэн байг!

Монголын үрс маш олон болтугай!

Photos from ХҮН нам's post 23/05/2026

🇲🇳ХҮН намын гишүүд уламжлал ёсоор “УЛААНБААТАР МАРАФОН 2026” -д оролцлоо. 46 мянга гаруй хүмүүсийн хамт гүйж нийтийн эрч хүч, хамт олны урам зоригийг мэдрүүлсэн сайхан өдөр тохиож байна.

Эрүүл ХҮН 💜 - Хүчтэй МОНГОЛ 🇲🇳

#УБМарафон2026 #ХҮН #ЭрүүлАмьдрал

15/05/2026

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2026 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанаар ХҮН намын дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

ХҮН намын нийт гишүүд, дэмжигчдэд баяр хүргэж, цаашдын улс төрийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсье.

Photos from ХҮН нам's post 04/05/2026

ХҮН намын ээлжит бус IX их хурал амжилттай зохион байгуулагдлаа 🇲🇳

Тус хурлаар намын дүрмийн шинэчилсэн найруулгыг өргөн хүрээнд хэлэлцэж, гишүүдийн санал бодлыг тусган эцэслэн баталлаа.

Шинэчилсэн дүрэм нь намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх, гишүүдийн оролцоог өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.

Иргэдийн итгэл, оролцоонд тулгуурласан улс төрийн шинэ соёлыг хамтдаа төлөвшүүлье.

#ХҮНнам #Шинэчлэл #ИлТодЗасаглал

Photos from ХҮН нам's post 27/04/2026

🇲🇳ХҮН нам хүрээгээ өргөжин тэлсээр🇲🇳

Баян-Өлгий аймгийн ХҮН намын хорооны даргаар Б.Айдын, дэд даргаар А.Серикжан нар сонгогдлоо.

Цаашдын улс төрийн ажилд нь өндөр амжилтыг хүсье!

Photos from ХҮН нам's post 16/04/2026

НИЙСЛЭЛИЙН ХҮН НАМЫН ДАРГААР ТӨМӨРСАЙХАНЫ ОТГОНБААТАР СОНГОГДОВ

Нийслэлийн ХҮН намын хороо хуралдаж, олонхийн саналаар Төмөрсайханы ОТГОНБААТАРЫГ даргаар сонгов.

Т.Отгонбаатар нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Хүн ам зүй мэргэжлээр суралцаж төгссөн. АПУ Трейдинг, АПУ ХК зэрэг бизнесийн байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай төдийгүй ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлд Нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалд 2022 оноос тасралтгүй ажиллаж ирсэн.

Нийслэлийн ХҮН намын дарга, Т.Отгонбаатар:
Шинэчилсэн дүрмийн дагуу нийслэл, дүүргийн намын хороог өргөтгөж, нийслэл дэх гишүүнчлэлээ улам тэлж ажиллана. 2027, 2028 оны шат, шатны сонгуулиудын бэлтгэлдээ цаг алдалгүй орох болно. Дээрх сонгуулиудад амжилт гаргаж ХҮН намын өсөлтийн буухиаг үргэлжлүүлэхээ мэдэгдэв.
“НИЙСЛЭЛ бол ХҮН намын ялалтын туг” гэдэг итгэл, үнэмшлээр ажиллаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ХҮН нам том байр суурьтай эргэн ирнэ гэдгийг онцолж хэлэв.

Photos from ХҮН нам's post 07/04/2026

📣Улс төрийн манлайлагч бэлтгэдэг ХҮН АКАДЕМИ VIII хөтөлбөр амжилттай зохион байгуулагдав. Амжилттай суралцан төгссөн та бүхэнд улс төрийн ажилд нь өндөр амжилт хүсье👏

Photos from ХҮН нам's post 01/04/2026

ХҮН намын төлөөллийн төв байгууллага “Төлөөлөх зөвлөл” хуралдаж Монгол Ардын намаас ирүүлсэн Засгийн газарт хамтрах урилгыг 95% саналаар дэмжиж, тогтвортой, урт хугацаанд хамтран ажиллах ЗГ бүрдсэн нөхцөлд хамтран ажиллахаар шийдвэрлэв.

Photos from ХҮН нам's post 01/04/2026

ХҮН намын төлөөллийн төв байгууллага “Төлөөлөх зөвлөл” Засгийн газарт хамтрах эсэх болон намын дүрмийн өөрчлөлтийн асуудлаар хуралдаж эхэллээ.

01/04/2026

Засгийн газарт хамтарч ажиллах саналыг Монгол Ардын намаас ХҮН намд ирүүллээ.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


106 тоот, Монре-Импексийн байр, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00