📦 EasyBox ухаалаг шүүгээ – Одоогоор 202 байршилд!
Бид хэрэглэгчдэдээ зориулан (B2C) онлайн худалдаа, захиалгын илгээмж ХҮЛЭЭН АВАХ үйлчилгээгээ хамгийн ойр цэгт тань хүргэж байна.
(Шуудан илгээх, хадгалах үйлчилгээ тун удахгүй… ⏳)
📍 Одоо ажиллаж буй: 202 байршилд
🚀 Тун удахгүй: Монгол орон даяар 300 байршилд
Монгол шуудан - Mongol Post
Монгол Шуудан | Mongol Post
Дотоод, гадаад шуудан илгээмж
Ложистик, хүргэлтийн үйлчилгээ
Шуудангийн хайрцаг Марк, ил захидал
📌 About хэсэг (Танилцуулга)
Монгол шуудан ХК | Mongol Post JSC
Монгол Улсын үндэсний шуудангийн үйлчилгээний байгууллага.
✉️ Дотоод, гадаад шуудан илгээмж
📦 Ложистик, хүргэлтийн үйлчилгээ
📮 Шуудангийн хайрцаг, марк, ил захидал
💻 Онлайн үйлчилгээ (ePost, eBarimt, Smart locker)
📍 Төв салбар: Улаанбаатар хот
🌐 www.mongolpost.mn
☎️ 1800-1613
"Монгол шуудан" ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн Bloomberg TV Mongolia телевизэд зочноор оролцож, компанийн өнөөгийн үйл ажиллагаа, цаашдын чиг хандлага болон салбарын хөгжлийн талаар мэдээлэл өглөө.
Тэрээр ярилцлагын үеэр цахим худалдааны өсөлт, түүнийг дагасан логистикийн шинэчлэл болон хэрэглэгчдийн цагийг хэмнэж буй ухаалаг хайрцагны сүлжээний өргөтгөлийн талаар онцолсон юм.
#МонголШуудан #Гааль #ДижиталШилжилт
27/05/2026
EasyBox ухаалаг шуудангийн хайрцаг улам олон боллоо! 🥳
Бид 202 байршилд EasyBox-ыг байршуулж, хэрэглэгчдэдээ улам ойртоод байна. Одоо
хүргэлт хүлээж цаг алдалгүй, хүссэн цагтаа өөрт ойрхон байрлах EasyBox-доо бараагаа хүргүүлээд аваарай.
Шинэ үеийн шуудан, шинэ үеийн хүргэлт, шинэ үеийн илгээмж. EasyBox 🌟📦
+300 байршил тун удахгүй 🤫
25/05/2026
Хүргэлтийн хүн хүлээж эсвэл илгээмжээ авах гэж яарч сандрах үе нэгэнт ард хоцорчээ.
Одоо EasyBox-р дамжуулан илгээмжээ амар тайван аваарай.
📌24/7 ажилладаг учраас заавал яарах шаардлагагүй
📌 Аюулгүй
📌 Найдвартай
Шинэ үеийн шуудан, шинэ үеийн хүргэлт, шинэ үеийн илгээмж. EasyBox 🌟📦
#МонголШуудан #ухаалагхайрцаг #ШинэҮеийнХүргэлт #ХүргэлтийнҮйлчилгээ
25/05/2026
Монгол Шуудан компанийн ажилтнууд шуудангийн орчин үеийн ур чадварт суралцаж байна 📦✨
Монгол Шуудан ХК-ийн хүсэлт, Дэлхийн шуудан холбооны (UPU) санхүүжилт, Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны (APPU) дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотноо шуудангийн орчин үеийн мэдлэг, ур чадварын сургалт 2026 оны 05 сарын 25–29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна 📚
Сургалтыг Ази Номхон Далайн Шуудангийн Холбооны сургагч багш хатагтай Сүчисмитай Свайн удирдан явуулах бөгөөд давтагдсан тоогоор нийт Монгол Шуудангийн 70 ажилтан хамрагдаж байна 👩🏫 Долоо хоног үргэлжлэх уг сургалтаар дижитал маркетинг, шуудангийн үйлчилгээнд AI ашиглах, орлого нэмэгдүүлэх дэлхийн шилдэг туршлага зэрэг өргөн агуулгыг хамрах юм 📈
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
“Гадны түнш байгууллагын дэмжлэгтэй сүүлийн 2 жилд бид нийт 50 орчим ажилтнуудаа гадаад улсад мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлээд байна 🌍✈️
Энэ удаа бид Улаанбаатар хотноо урт хугацаатай, олон ажилтан хамруулах боломж бүхий сургалтыг түншүүдтэйгээ хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Өөрчлөгдөн буй бизнесийн орчинд орчин үеийн мэдлэг, ур чадвартай ажилтан бол байгууллагын гол хөдөлгөгч хүч юм
Бид цаашид ч олон улсын сургалтын цар хүрээг нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах болно.” гэж онцоллоо.
Ажил ихтэй, завгүй үед гэнэт илгээмж авах шаардлага гарч байсан уу? Хүн гүйлгээд л эсвэл хүргэлтийн хүнд өгсөн хаяг руугаа яараад л 🤔
Одоо тэгвэл дахиж яарч, хүргэлтийн хүн хүлээж, гэрийн хаягаа зааж өгөх шаардлагагүй боллоо. Хүссэн цагтаа, хүссэн үедээ захиалсан бараа, илгээмжээ EasyBox ухаалаг шуудангийн хайрцгаар дамжуулан аваарай.
📌 24/7 ажилладаг учраас заавал яарах шаардлагагүй
📌 Аюулгүй
📌 Найдвартай
Шинэ үеийн шуудан, шинэ үеийн хүргэлт, шинэ үеийн илгээмж. EasyBox 🌟📦
19/05/2026
📦 EasyBox нэвтэрлээ — Шинэ үеийн шуудан, шинэ үеийн хүргэлт, шинэ үеийн илгээмж
''Монгол Шуудан''ХК орчин үеийн технологид суурилсан “EasyBox” ухаалаг шуудангийн хайрцгийг албан ёсоор нэвтрүүлж, эхний ээлжид улс орон даяар 202 байршилд байршууллаа.
Одоо та өөрт хамгийн ойр EasyBox-оор:
✔️ Илгээмжээ хүлээн авах
үйлчилгээг хүссэн үедээ, өөрийн цагтаа тааруулан авах боломжтой боллоо.
🔜Тун удахгүй
✔️ Илгээмж илгээх
✔️ Илгээмж хадгалах үйлчилгээ нэвтрэх болно.
375 салбар + 202 EasyBox = Монгол даяар холбогдсон 577 цэгийн хамгийн өргөн шуудангийн сүлжээ 📍
EasyBox — Шуудангийн үйлчилгээг илүү ухаалаг, илүү хялбар, илүү хүртээмжтэй болгож байна.
#МонголШуудан #УхаалагШуудан
18/05/2026
📦EasyBox бол зөвхөн Монгол Шуудан ашиглах хаалттай систем биш. Энэ бол Open Post буюу нээлттэй дэд бүтэц. Шуудан, хүргэлтийн компаниуд, онлайн худалдаа эрхлэгчид, бизнесүүд бүгд ашиглах боломжтой.
📧Байршлын түнш болон EasyBox-р хүргэлт хийлгэх байгууллагуудыг урьж байна.
Монгол Шуудан ХК - Бизнес хөгжлийн газар
Утас: 70078989 Цахим шуудан: [email protected] Веб: www.mongolpost.mn
EasyBox - Шинэ үеийн ШУУДАН, ХҮРГЭЛТ, ИЛГЭЭМЖ
Монгол Улсын шуудангийн бүх нийтийн үйлчилгээ үзүүлэгч, хамгийн том биет сүлжээ болох Монгол Шуудан ХК уламжлалт шуудан илгээмжийн үйлчилгээг орчин үеийн технологитой хослуулсан “EasyBox” ухаалаг шуудангийн шийдлээ 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор танилцууллаа.
Үйлчилгээний нээлтийн арга хэмжээнд гадаад улсын Элчин сайдын яамд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож EasyBox үйлчилгээг туршиж үзэв. Мөн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Мягмарнаран нар арга хэмжээнд оролцож үг хэллээ.
EasyBox – Шинэ үеийн ШУУДАН, ХҮРГЭЛТ, ИЛГЭЭМЖ 📮
#МонголШуудан
17/05/2026
📦 Монгол Шуудан ХК улс орон даяар 202 байршилд “EasyBox” ухаалаг шуудангийн хайрцаг байршууллаа.
Монгол Улсын шуудангийн бүх нийтийн үйлчилгээ үзүүлэгч, хамгийн том биет сүлжээ болох Монгол Шуудан ХК уламжлалт шуудан, илгээмжийн үйлчилгээг орчин үеийн технологитой хослуулсан “EasyBox” ухаалаг шуудангийн шийдлээ 2026 оны 5 дугаар сарын 14-ний өдөр албан ёсоор танилцууллаа.
Монгол Шуудан ХК нь энэхүү төслийг өөрийн хамтрагч БНХАУ-ын хөрөнгө оруулалттай DPX Mongolia Supply Chain ГХОХХК-тай хамтран хэрэгжүүлж байна.
📍 Эхний ээлжид Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд нийт 202 EasyBox ухаалаг шуудангийн хайрцгийг байршуулж, сүлжээнд холбоод байна.
Ингэснээр Монгол Шуудан ХК улс орон даяар 375 салбар нэгж дээрээ нэмээд EasyBox-ийн 202 цэгийг нэгтгэн, нийт 577 салбар, нэгж болон ухаалаг шуудангийн харилцан холбогдсон өргөн сүлжээг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг эрс нэмэгдүүлж байна.
📦 EasyBox гэж юу вэ?
Хэрэглэгч өөрт хамгийн ойр байрших EasyBox-оор дамжуулан шуудангийн илгээмжээ:
✔️ ХҮЛЭЭН АВАХ
✔️ ИЛГЭЭХ
✔️ ХАДГАЛАХ
үйлчилгээг цагийн хуваарьт баригдалгүй, өндөр нууцлал, аюулгүй байдлыг ханган, амар хялбар авах боломжтой.
Өөрөөр хэлбэл EasyBox нь хэрэглэгч шуудангийн цагт бус, өөрийн цагтаа тохируулан үйлчилгээ авах шинэ үеийн ухаалаг шийдэл юм.
EasyBox бол нээлттэй дэд бүтэц
Монгол Шуудан ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Тэлмэн:
“EasyBox бол зөвхөн Монгол Шуудан ашиглах хаалттай систем биш. Энэ бол Open Post буюу нээлттэй дэд бүтэц. Шуудан хүргэлтийн компаниуд, онлайн худалдаа эрхлэгчид, бизнесүүд бүгд ашиглах боломжтой.” хэмээн онцоллоо.
Цаашид EasyBox ухаалаг шуудангийн байршлыг 500 хүртэл нэмэгдүүлж, орон сууцны хороолол, оффис, худалдааны төв болон олон нийтийн газруудад улам бүр ойртуулахаар төлөвлөж байна.
🤝Байршлын түнш болон EasyBox-р хүргэлт хийлгэх байгууллагуудыг урьж байна.
📞 70078989
📧 [email protected]
🌐 www.mongolpost.mn
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Central Post Office///prefect. According. Latest
Ulaanbaatar
15160
