Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр

Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр

Share

Cпорт, допингтой холбоотой маргааныг арбитр болон комиссын журмаар шийдвэрлэх байгууллага юм.

Монголын спортын байгууллага, спорттой холбоотой маргааныг хараат бусаар, алагчлалгүй хэлэлцэн шийдвэрлэх, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг эрх тэгш хамгаалах зорилгоор байнгын ажиллагаатай Монголын Олон улсын ба Үндэсний Спортын Арбитр

31/03/2026
10/02/2026

Нарийн бичгийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарлаж байна.

Ажлын байрны зорилго
Спортын арбитр болон Допингийн Давж заалдах комиссын өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, хуралдаан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бичиг баримтыг стандартын дагуу боловсруулах, бүртгэх, хадгалах, байгууллагын дотоод болон гадаад харилцааг үр ашигтай зохицуулахад оршино.

Гүйцэтгэх үндсэн үүрэг
• Спортын арбитрын хэргийг хүлээн авах, бүртгэх, хуваарилах, архивлах
• Хуралдааны бэлтгэл хангах, тэмдэглэл хөтлөх
• Албан бичиг, мэдэгдэл, шийдвэрийн төсөл боловсруулах
• Хурал, уулзалтын тов гаргах, зохион байгуулах
• Арбитрын гишүүд, талууд, хамтрагч байгууллагуудтай харилцах
• Баримт бичгийн стандарт, нууцлал, хадгалалтыг хангах
• Удирдлагаас өгсөн бусад үүргийг холбогдох хууль, журмын хүрээнд гүйцэтгэх
Ажлын байранд тавигдах шаардлага
• Эрх зүй, олон улсын харилцаа зэрэг чиглэлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
• Англи хэлний ахисан болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй
• Албан бичиг боловсруулах чадвартай
• Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар бүрэн эзэмшсэн
• Харилцааны болон ёс зүйн өндөр соёлтой
• Хууль, шүүх, арбитрын байгууллагад ажилласан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал
• Товч намтар (CV)
• Боловсролын дипломын хуулбар
• Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах
Материалыг 2026 оны 02-р сарын 28-ны өдрийн дотор [email protected] цахим хаягаар болон Downtown барилгын 1204 тоотод биечлэн ирүүлнэ үү.
Утас: 7000-0807

23/01/2026

Э.Чойням шийдвэрийн 2 дахь хэсэг

30/12/2025

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт та бүхэнд Шинэ жилийн баярын мэнд хүргэе.
Айлчлан ирж буй 2026 ондоо шинэ хүсэл мөрөөдөл, шинэ зорилго тэмүүллийг цогцлоон ажил үйлс бүхэн нь амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.

Шударга спортын төлөө хамтдаа.

Photos from Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр's post 22/12/2025

МОНГОЛЫН ОЛОН УЛСЫН БА ҮНДЭСНИЙ СПОРТЫН АРБИТРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Г.БАТЗАЯА "АЗИЙН ОЛИМПЫН ХОРООНЫ СПОРТЫН ХУУЛЬ БА АРБИТРЫН БҮСИЙН СЕМИНАР"-Т ОРОЛЦЛОО

Азийн Олимпын Хорооноос Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулсан “Спортын хууль болон Спортын арбитрын бүсийн семинар”-т Монгол улсыг төлөөлөн Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитрын ерөнхийлөгч Г.Батзаяа оролцлоо.
Тус арга хэмжээнд Азийн олимпын хорооны Ерөнхий захирал Husain Al Musallam болон Зүүн болон Зүүн өмнөд Азийн улс орнуудын спортын арбитрын байгууллагууд, олимпын хороодын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.
Семинарын үеэр улс орнууд спортын маргааныг хэрхэн шийдвэрлэж буй шилдэг туршлагууд (Япон, Сингапур, БНХАУ, Хонконг, Индонез), спортын хууль эрх зүйн орчинд тулгамдаж буй зарим асуудлууд, Спортын арбитрын шүүх (САS)-ийн зөвлөмж, кейс судалгаа, маргаан шийдвэрлэх процесс, засаглал болон шударга байдлын талаар үнэ цэнтэй мэдээлэл солилцож, туршлага хуримтлууллаа.
Тухайлбал, БНХАУ Спортын тухай хуульдаа нэмэлт оруулж, 2023 онд Спортын арбитрын комиссыг байгуулсан нь Азийн бүсэд шинээр байгуулагдсан хамгийн сүүлийн үеийн спортын арбитрын байгууллага болж байна.

Photos from Монголын Олон улсын ба үндэсний Спортын арбитр's post 19/09/2025

арга хэмжээнд Спортын арбитр дэмжин, хамтран оролцож байна.
Спорт бол шударга ёсны бэлэг тэмдэг бөгөөд илэрхийлэл юм.
Шударга спортын төлөө хамтдаа

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъянгүний гудамж, 18-1204 тоот
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 08:30 - 18:00
Tuesday 09:00 - 17:30
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00