01/06/2026
🌷 ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌹
Бяцхан үрсийн инээд цангинаж, гэр бүл бүхэн аз жаргалаар бялхаж, эх хүний хайр энэрэл мөнхөд гэрэлтэх болтугай.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан, баяр баясгалангийн дээдийг хүсэн ерөөе.
28/05/2026
🚌 СХД-ийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, Дэлхийн Зөн ОУБ-тай хамтран зохион байгуулсан автобустай танилцах аяллын хүрээнд “Богд хааны ордон музей”-г үзэж сонирхон, Хааны ордон дотор байрлах Хаадын Гэр / Khaadiin Ger брэндийн өргөөнд зочлон уулзалт хийлээ.
Тус уулзалтын үеэр:
🏕️ Түүхэн монгол гэрийн хийц, загвар дизайн
🪑 Үндэсний хэв шинжийг агуулсан тавилга
🧶 Эсгий урлалын бүтээлүүд
🏺 Керамик аяга, таваг, ваар зэрэг гар урлалын бүтээлүүдтэй танилцав.
Мөн Богд хааны ордон музейд хадгалагдаж буй хаан, хатдын дээл хувцас, үнэт эдлэл болон бусад түүхэн уран бүтээлүүдийг гайхан шагшиж, Монголын өв соёл, ур ухаанаараа бахархлаа.
Түүнчлэн Богд хааны ордон музейд байрлах “Хаадын Гэр” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцан, эсгий болон сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг кластераар хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр санал солилцож, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээлээ.
28/05/2026
🤝 “Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв”, “Дэлхийн зөн ОУБ”-тай хамтран Төв аймгийн Зуунмод суманд байрлах “Могол Ноос” ХХК-ийн ээрэх, оёдлын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах автобустай аяллыг өнөөдөр зохион байгууллаа.
📌Тус үйл ажиллагаанд төвийн захирал, албан хаагчид болон дүүргийн үйлдвэр эрхлэгчид оролцож, үйлдвэрийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн дамжлага, туршлагатай танилцав.
Үйлдвэртэй танилцах үеэр:
🧶 Ноос, ноолуурын ээрмэл утасны үйлдвэрлэл
🪡 Ноосон даавуу болон оёдлын үйлдвэрлэлийн онцлог
👗 Ноос, ноолууран хувцас хэрэглэл
🏭 Үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаатай танилцлаа.
📌Энэхүү арга хэмжээ нь үйлдвэр эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох, үйлдвэрлэлийн шинэ санаа, боломжийг бий болгоход ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
28/05/2026
🤝 БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЖИЛИЙН ХҮРЭЭНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Бизнес эрхлэгчдийг дэмжих жилийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн үйлдвэр эрхлэгчидтэй уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар:
✅ СХД-ийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн захирал Х.Эрдэнэтуяа төвийн үйл ажиллагаа, бизнес эрхлэгчдэд үзүүлж буй дэмжлэг, үйлчилгээний талаар мэдээлэл хүргэлээ.
✅ СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын талаарх ерөнхий ойлголт, хууль тогтоомж болон сайн дурын даатгалын талаар танилцууллаа.
✅ “Яруу тэгш” ХХК-аас “Цэвэр агаар, ногоон шийдэл” сэдвийн хүрээнд нарны сэргээгдэх эрчим хүчний ач холбогдол, хэрэглээ болон айл өрхүүдэд нэвтрүүлэх боломжийн талаар мэдээлэл өглөө.
🤝 Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай мэдээ, мэдээллийг хүргэлээ.
27/05/2026
📢СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧ НАРЫН АНХААРАЛД!
Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих мэдээлэл сургалтын төв-өөс дүүргийн үйлдвэр эрхлэгчдийг борлуулалтын цэгт хамруулах хүсэлт авч эхэллээ.
🛍️ Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд сурталчлах, борлуулалтаа нэмэгдүүлэх боломжийг танд олгож байна.
📆 Хүсэлт хүлээн авах хугацаа:
2026 оны 05 дугаар сарын 28-нд 09:00-11:00 цагийн хооронд
📍 Хүсэлт хүлээн авах хаяг:
Толгойт уламжлалт гар урлалын төвийн байранд
📞 Дэлгэрэнгүй мэдээлэл:
9199-0809
27/05/2026
🖲️"Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026" үзэсгэлэн худалдаа, арга хэмжээг 2022.06.12-14-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
🔗Доорх линкээр бүртгүүлнэ үү!
https://forms.gle/oPrAoWBsKkD1Zegt9
27/05/2026
🎁 Байгууллагын хүүхдийн баярын бэлэг хайж байна уу?
Энэ жил хүүхдүүддээ зөвхөн амттан бус, хэрэгтэй, хөгжүүлдэг, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн бэлэг сонгоорой 💙🩷
“Сэтгэл тээсэн бэлэг” багцад:
🥛 Эрүүл мэндийн сүү, тараг
🧩 Сэтгэхүй хөгжүүлэх тоглоом
🛁 Овьёостой ванны сүү, ванны бөмбөлөг
🧺 Гоёмсог даавуун сагс, чамин боолт
✨ Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тусгай сонголттой
✨ Захиалгаар хүргэлттэй
✨ Үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнтэй
Олон тооны захиалгад хамтран ажиллах боломжтой.
📞 Захиалга: 96050988
#ХүүхдийнБаяр #БайгууллагынБэлэг #СэтгэлТээсэнБэлэг #ҮндэснийҮйлдвэрлэл #Тэрэм #ОлонТооныЗахиалга #Хүргэлттэй