Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн суралцдаг Ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож байгаа. Тус ойн хүрээнд марк гаргасан бөгөөд анхны өдрийн нээлт өнөөдөр боллоо.
Маркны нээлтийн үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ч.Мэндсайхан оролцож тус сургуулийн удирдлага, багш, сурагчдад мэндчилгээ дэвшүүллээ.
Баянзүрх дүүрэг
Баянзүрх дүүргийн албан ёсны пэйж хуудас
📌Дүүргийн хэмжээнд барилгын үүсмэл болон ахуйн хог хаягдал, гуу жалганд үүссэн хур хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хийсэн цэвэрлэгээний ӨМНӨ ба ДАРААХ нөхцөл байдал✅
04/06/2026
Баянзүрх дүүргийн Онцгой комиссын III хурал болж өндөрлөлөө
Хурлаар үерийн хамгаалалтын далан, сувгийн урсацыг сайжруулах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцлээ.
Мөн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орчны аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулах зорилгоор зохион байгуулах үзлэг, хяналт шалгалтын талаар мэдээлэл өглөө. Хяналт шалгалтад дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн барилга байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн талбай, сургууль, цэцэрлэг, СӨХ, гэр хороолол, амралтын газар, хүүхдийн зуслангууд хамрагдах бөгөөд нэг сарын хугацаанд шалгалтыг хийж дуусгахаар төлөвлөжээ.
Хурлын төгсгөлд дүүргийн Засаг дарга И.Баттөгс холбогдох байгууллагуудад дараах үүрэг, чиглэлийг өглөө. Үүнд:
☑️ Дулааны улирал эхэлж буйтай холбогдуулан үерт өртөх эрсдэлтэй айл өрхийн судалгааг гаргаж, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх;
☑️ Дүүргийн хэмжээнд ил задгай болон стандартын шаардлага хангахгүй цахилгааны утас, шугам сүлжээг цэгцлэх;
☑️ Скутер, мопед зэрэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд тавих хяналтыг сайжруулж, осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар, зөвлөмж хүргэх;
☑️ Худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад хяналт тавих;
☑️ Ухсан нүх, шуудуу, онгорхой орхисон траншейны нүх зэрэг эрсдэл үүсгэж болзошгүй газруудыг битүүлэх, аюулгүй болгох ажлыг зохион байгуулахыг дүүргийн менежерт үүрэг болголоо.
🌳Баянзүрх дүүргийн 11-р хороо Туул голын эрэг дагуух ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнд цэвэрлэгээ, үйлчилгээний ажил үргэлжилж байна
04/06/2026
📌Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын IX шуурхай зөвлөгөөн болж өндөрлөлөө
Энэ удаагийн хурлаар дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн удирдах ажилтнууд хамрагдаж, хүүхдийн эрхийг хангасан эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх талаарх асуудлыг чухалчлан хэлэлцлээ.
Хурлаар өмнөх зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцэн, холбогдох чиглэлийг өгч ажиллаа.
Зөвлөгөөнөөр:
✅ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын тайлан, цаашид анхаарах асуудлын талаар танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг дүүргийн Засаг дарга өгч ажиллаа.
✅ Мөн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, цаашид гарч болох эрсдэлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар холбогдох үүрэг чиглэлийг өгсөн юм.
✅Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хэрхэн хангах талаар мэдээлэл солилцлоо.
✅Мөн гэр хорооллын орц, гарцыг чөлөөлөх, газар олголттой холбоотой асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлын төгсгөлд Дүүргийн Засаг дарга И.Баттөгс хэлэлцсэн асуудлуудтай холбоотой санал, дүгнэлтүүдийг нэгтгэн, холбогдох байгууллагуудад үүрэг өгч ажиллаа.
03/06/2026
БАЯНЗҮРХ ХАЙРХАНАА ТАХИЛАА
Өнөөдөр буюу билгийн тооллын 18-ны шар бич өдөр, Лусын буулттай өдөр Баянзүрх хайрханы тахилгын ёслол боллоо.
Тахилгын үеэр лам хуврагууд байгаль дэлхий амгалан байх, хур бороо элбэгтэй, ургамал ногоо дэлгэрч, хүн зон эрүүл энх байхыг бэлгэдэн ном хурлаа.
Энэ жилийн хувьд нийслэлийн дөрвөн хайрханы тахилгыг нэг өдөр зэрэг зохион байгуулж буйгаараа онцлог байв.
Уул ус тахих ёс нь монголчуудын эртнээс уламжилж ирсэн өв соёлын нэг бөгөөд байгаль дэлхийгээ хүндэтгэн дээдлэх, хур бороо цагтаа орж, өвс ургамал дэлгэрэх, хүн зон амар тайван байхыг бэлгэддэг уламжлал билээ. Тахилгын ёслолд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар болон ИТХ-ын төлөөлөгчид, иргэд оролцож, уул усандаа сүслэн мөргөж, ном хуралд даган баяслаа.
📌Гуу жалга, судаг дагасан хог хаягдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна
Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 4500 гаруй тонн үүсмэл хог хаягдлыг цэвэрлээд байна.
Иргэд та бүхэн ил задгай хог хаяхгүй байх, аж ахуй нэгж, байгууллагууд барилгын хог хаягдлаа зориулалтын хогийн цэг дээр хаяхыг уриалж байна.
📌Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийн 4-р хороонд байрлах Цэцэрлэгт хүрээлэн, спорт талбайд соёлын арга хэмжээ зохион байгууллаа
31/05/2026
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.
Хүүхэд бүр аз жаргалтай, эрүүл энх өсөж, хүсэл мөрөөдлөө чөлөөтэй бүтээж, авьяас чадвараа хөгжүүлэх эрхтэй. Та бүхэн гэр бүл, сургууль, нийгмийн халамж хайр дунд инээд хөөрөөр дүүрэн өсөж, эх орныхоо ирээдүйг гэрэлтүүлэх мэдлэг боловсролтой, зөв төлөвшилтэй иргэд болон өсөн торнихыг хүсэн ерөөе.
Хүүхэд бүрийн инээмсэглэл аз жаргалын эх булаг байж, айл өрх бүхэнд баяр баясал, сайн сайхныг авчрах болтугай.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА
ИЧИННОРОВЫН БАТТӨГС
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Website
Address
Bayanzurkh District
Ulaanbaatar
