Удирдлагын академи

Удирдлагын академи

Share

The Academy of Governance is Mongolia

Photos from Удирдлагын академи's post 28/05/2026

“НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

✍️ 2026 оны 05 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ЗДТГ-ын албан хаагчдад зориулсан “Нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах нь” сэдэвт богино хугацааны сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

✍️ Тус сургалтын хүрээнд оролцогчдын эерэг сэтгэлгээ, хандлага, зөөлөн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн онол, практик хосолсон агуулгыг хүргэлээ. Үүнд:
🔹 Орон нутгийн бодлого, төлөвлөлтөд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
🔹 Төрийн байгууллагын баримт бичгийг стандартын дагуу боловсруулах
🔹 Стрессийг зөв удирдах арга техник
🔹 Систем сэтгэлгээний хандлага
🔹 Манлайлал, харилцааны ур чадвар
🔹 Олон нийттэй харилцах арга зүй

✍️ Сургалт нь албан хаагчдын мэргэжлийн мэдлэг, ажлын гүйцэтгэл, бүтээмжийг дээшлүүлэхээс гадна байгууллагын соёл, ажлын эерэг уур амьсгалыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан, хэрэгцээнд суурилсан үр өгөөжтэй сургалт болсныг оролцогчид онцолж байлаа.

✍️ Эрдэнэцагаан сумын ИТХ, ажлын алба, ЗДТГ-аас 2026 он гарснаас хойш 1) ИТХ-ын төлөөлөгчдийн сургалт, 2) байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийн сургалт, 3) нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах сургалт зэрэг үе шаттай арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, албан хаагчдынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай байна.👏👏👏

✍️ Та бүхний цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсэн ерөөе.

Photos from Удирдлагын академи's post 27/05/2026

ТӨРИЙН УДИРДЛАГЫН ДОКТОР (PhD)-ЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

✍ Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш Баднаагийн Ганцоож 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр “Орон нутгийн түвшин дэх иргэдийн оролцоонд хийсэн шинжилгээ (Сум, дүүрэг, баг хорооны жишээгээр)” сэдэвт докторын зэрэг горилсон судалгааны ажлаа Төрийн удирдлага, бодлого судлалын зөвлөлд амжилттай хамгааллаа. Зөвлөлийн хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Төрийн удирдлагын доктор (PhD)-ын зэрэг олгохоор шийдвэрлэсэн байна.

✍Хамгаалуулах зөвлөлийн даргаар профессор Д.Цэдэв, нарийн бичгийн даргаар профессор Б.Баясгалан, гишүүдэд профессор Д.Байгал, профессор Б.Пүрэвсүрэн, профессор Ж.Төртогтох, профессор Д.Мягмарсүрэн, профессор Б.Одгэрэл нар ажилласан бөгөөд албан ёсны шүүмжлэгчээр дэд профессор А.Энхбат, дэд профессор Э.Ариунаа нар томилогдон ажиллалаа.

✍Докторын зэргээ амжилттай хамгаалсан багш, доктор Б.Ганцоож Танд халуун баяр хүргэж, цаашдын эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье! Докторын судалгааны ажлын удирдагч, профессор Ш.Батсүх Танд мөн баяр хүргэж, сайн сайхныг хүсье! 👏👏👏

26/05/2026

#Эмгэнэл

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Түүхийн шинжлэх ухааны доктор, академич, профессор

ЖИГЖИДЫН БОЛДБААТАР
(1948-2026)

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, Түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Жигжидийн Болдбаатар 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр таалал төгсч, Монгол төр, нийгэм, шинжлэх ухаан, боловсролын хүрээнд хүнд гарз тохиолоо.

Академич Ж.Болдбаатар нь Булган аймгийн Бугат сумын нутагт 1948 онд төрсөн бөгөөд 1967-1971 онд Монгол Улсын Их сургуульд суралцаж түүхч мэргэжил эзэмшжээ. 1979 онд Москва хотноо Нийгмийн ухааны академид дэд эрдэмтний зэрэг, 1991 онд шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан байна. 2004 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болж, академич хэргэм хүртжээ.

Тэрбээр 1971-1979 онд Монгол Улсын Их сургуульд, 1979-1991 онд тухайн үеийн Намын Дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1991-1992 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, дэд дарга, 1992-1996 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1996-1997 онд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, 1997-2001 онд МУИС-д тэнхимийн эрхлэгч, Түүхийн судалгааны хүрээлэнгийн захирал, 1998-2012 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2014 оноос эдүгээг хүртэл ШУА-ийн Түүх, угсаалтны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтнаар ажиллаж байсан бахархалт багш, авьяаслаг судлаач, эрдэмтэн, нэр хүндтэй төр нийгмийн зүтгэлтэн билээ.

Ж.Болдбаатар Монгол Улсын тусгаар тогтнол, төр, эрх зүйн уламжлалын асуудлаар судалгаа хийж, бүтээлээ туурвиж ирсэн манай нэртэй эрдэмтдийн нэг байлаа. Түүний төр, нийгэм, шинжлэх ухаанд гүйцэтгэсэн үүрэг, хувь нэмрийг нь үнэлж, 2007 онд Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, 2022 онд Монгол Улсын Ардын багш цол хүртээсэн билээ.

Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор Жигжидийн Болдбаатарын авьяас билэг, нөр хичээнгүй хөдөлмөр зүтгэл нь үүрд дуурсагдах болно.

Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, анд нөхөд, хамтран зүтгэгчдэд нь гүн эмгэнэл илэрхийлье.

УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ЗАХИРГАА, ХАМТ ОЛОН, ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ, АХМАДЫН ХОРОО

Photos from Удирдлагын академи's post 20/05/2026

УДИРДАХ АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

📍 Барилга, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг “ЗАГ” ХХК-ийн удирдах ажилтнуудад зориулсан богино хугацааны чадавхжуулах сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

📍 Сургалтаар оролцогчдод нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, бодлогын хувилбар боловсруулах, стрессийг зөв удирдах, ажлын бүтээмж болон сэтгэлзүйн тогтвортой байдлыг хэрхэн нэмэгдүүлэх талаар мэдлэг, чадвар эзэмшүүллээ.

📍Сургалтад идэвхтэй оролцсон танай хамт олонд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Photos from Удирдлагын академи's post 19/05/2026

ЁС ЗҮЙН ДЭД ХОРООНЫ ГИШҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ 4-Р ЭЭЛЖИЙН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🔹 Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдэд ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг салбар, байгууллагын хэмжээнд үр дүнтэй зохион байгуулах, ёс зүйн гомдол, мэдээллийг хянан шалгаж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх зорилготой “Байгууллагын ёс зүйн дэд хорооны гишүүдийг чадавхжуулах нь” сэдэвт 4-р ээлжийн сургалт 2026 оны 05 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

🔹 Ёс зүйн дэд хорооны гишүүдийн чадавхыг бэхжүүлснээр ёс зүйн зөрчлийн эрсдэлийг бууруулах, сургалт, соён гэгээрүүлэх ажлыг эрчимжүүлэх, ёс зүйтэй ажиллах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, ёс зүйн асуудлаас урьдчилан сэргийлэх, хянан шалгах, шийдвэрлэх үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх ач холбогдолтой юм.

🔹 Цаашид Удирдлагын академи нь Монгол Улсын Ёс зүйн хороотой хамтран байгууллагын ёс зүйн дэд хороодын үйл ажиллагааг сайжруулах, гишүүдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх чиглэлээр үе шаттай сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

18/05/2026

Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК нь түүхт 70 жилийн ойн хүрээнд "Агаарын тээврийн хөгжил, сорилт, шийдэл: Монгол улсын онцлог, олон улсын туршлага" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна.

https://forms.gle/ZFzpiXbtgWxrtaXJ6

Photos from Удирдлагын академи's post 15/05/2026

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

📌 Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ-ын захиалгат сургалт 2026 оны 05 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

📌 Сургалтын хүрээнд оролцогчдод гүйцэтгэлийн удирдлага, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал болон ажлын байрны эерэг хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр практик мэдлэг, ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн юм.

📌 Сургалтад идэвхтэй оролцсон ЗДТГ-ын хамт олонд талархал илэрхийлж цаашдын ажилд нь амжилт хүсье.

Photos from Удирдлагын академи's post 15/05/2026

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🔹 Төв аймгийн Баянжаргалан сумын ЗДТГ-ын захиалгат сургалт 2026 оны 05 дугаар сарын 14–15-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

🔹 Сургалтаар оролцогчдын төрийн байгууллагын гүйцэтгэлийн удирдлага, төрийн албан хаагчийн ёс зүй, манлайлал, ажлын байранд эерэг хандлага төлөвшүүлэх чиглэлээр онол, арга зүйн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм.

🔹 Сум орон нутгийнхаа хөгжлийн төлөө зүтгэж, мэдлэг, оюунаа шинэчилж яваа та бүхний цаашдын ажилд сайн сайхныг хүсэн ерөөе 👏👏👏👏

Photos from Удирдлагын академи's post 15/05/2026

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ИТХ-ЫН ЗАХИАЛГАТ БОГИНО СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

🔹 Хөвсгөл аймгийн ИТХ-ын ажлын албаны албан хаагчдад зориулсан богино сургалт 2026 оны 05 дугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.

🔹 Сургалт төрийн албаны хууль тогтоомж, төрийн албан хаагчийн сургалтын бодлого, тогтолцооны талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын байрны стрессийг зөв удирдах арга зүй, ур чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн юм.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Ulaanbaatar