Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Share

Нийслэлийн Засаг Даргын Хэрэгжүүлэгч Агентлаг

04/06/2026

👀🔥🎊ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.🎊

Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн хүрээнд 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн өглөөний 09:00 цагаас 15:43:05.181 цагийн хооронд 14 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгуулcан.✅

Эдгээр 14 байршилд 25 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 8 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 760,2 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо. Үүнд:

🔥Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:
✅Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо, Хужирбулан, Цардуултай уул орчим н 0,025 га /2026-01232/
https://www.mle.mn/auction/detail/65243

🔥Амины орон сууцны зориулалтаар:
✅Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 369-н гарам орчимд 2 га /2026-01233/
https://www.mle.mn/auction/detail/65244
✅ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалантын ам орчим 0,8 га /2026-01234/
https://www.mle.mn/auction/detail/65245

🔥 Мод үржүүлгийн газрын зориулалтаар:
✅ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Саалийн ам орчимд 2,5 га /2026-01235/
https://www.mle.mn/auction/detail/65246

🔥 Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар:
✅ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Хужирын орчим 1,2 га /2026-01236/
https://www.mle.mn/auction/detail/65247

🔥 9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар:
✅ Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт ухаа нисэх онгоцны буудлын баруун талд 0,5 га /2026-01240/
https://www.mle.mn/auction/detail/65251

🔥 Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:
✅ Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, Хангай цогцолбор сургуулийн баруун талд 0,2 га /2026-01243/
https://www.mle.mn/auction/detail/65254
✅ Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Алсын худаг орчим 10 га /2026-01244/
https://www.mle.mn/auction/detail/65255

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

04/06/2026

✅ ИРГЭН ТАНД
Газрын тухай хуульд заасан газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны талаарх мэдээллийг хүргэж байна.

🎥Дэлгэрэнгүй мэдээллийг бичлэгээс үзнэ үү.

#ГазрынТөлөвБайдал #ЧанарынХянанБаталгаа #ГазрынХарилцаа #ИргэнТанд #ГазрынҮйлчилгээ

04/06/2026

📢 ИРГЭН ТАНД
🗂️ Газрын төлөв байдал, чанарын хянан баталгааны ажлыг хийлгэхэд шаардлагатай 📄 мэдэгдэх хуудсыг хэрхэн авах талаар мэдээллийг хүргэж байна.

✅ Иргэн та дараах зааврын дагуу мэдэгдэх хуудсаа авах боломжтой.

29/05/2026

Газар өмчлөх эрхийг дуусгавар болгох тухай мэдээллийг хүргэж байна.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д заасны дагуу иргэний газар өмчлөх эрх дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно. Үүнд:
📌 Өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр
📌 Газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар
📌 Газар өмчлөгч иргэн Монгол Улсын харьяатаас гарсанаар
📌 Хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр
Бүрдүүлэх материал:
✅ Нотариатаар батлуулсан иргэний хүсэлт
✅ Иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа
✅ Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
✅ Кадастрын зураг
✅ Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт
✅ Үл хөдлөх хөрөнгийн түүхчилсэн лавлагаа (Г-дугаараар)

Photos from Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба's post 29/05/2026

🥳🎨🖼️Хүүхдийн баярын өдрийг угтан Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд хүүхдийн ертөнц, хүсэл мөрөөдлийг гар зургаар дамжуулан илэрхийлэх, хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх уралдааныг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү уралдаанд “Хүүхдийн баяр (6 сарын 01)” сэдвээр 3-5 нас, “Ирээдүйн Улаанбаатар миний төсөөллөөр” сэдвээр 6-10 нас, ангиллаар оролцож, бүтээлээ ирүүлэв.

Тус уралдаанд байр эзэлсэн болон амжилттай оролцсон дараах нэр бүхий хүүхдүүдэд баяр хүргэж, сурлагийн өндөр амжилт хүсэн Нийслэлийн Газар Зохион Байгуулалтын Албаны дарга Г.Мөнхбаатар хүлээн авч шагнал гардууллаа.

Бага нас буюу 3-5 нас, Хүүхдийн баяр (6 сарын 01) сэдвээр:
🥇Тэргүүн байр: Г. Гооцэцэн / 5 нас
🥈Дэд байр: Т. Амарсайхан / 5 нас
🥉Гутгаар байр: Э. Энэрэл / 3 нас

Дунд нас буюу 6-10 нас, Ирээдүйн Улаанбаатар миний төсөөллөөр сэдвээр:
🥇Тэргүүн байр: Э. Намуун / 9 нас
🥈Дэд байр: М. Энхбуян / 7 нас
🥉Гутгаар байр: Б. Энэрэл / 6 нас

28/05/2026

📢🥳ГАЗРЫН ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нийслэлийн Засаг даргын 2026 оны А/213 дугаар захирамжийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн өглөөний 09:00 цагаас 15:43:58 цагийн хооронд 13 байршилд цахим дуудлага худалдааг зохион байгуулcан.
Эдгээр 13 байршилд 11 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн бөгөөд дараах 3 байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 156,6 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо. Үүнд:

🥳Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалтаар:
✅Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо, Шар хоолой явах зам дагуу 0,01 га /2026-01126/
https://www.mle.mn/auction/detail/65134

🥳Барилгын материал үйлдвэрлэлийн зориулалтаар:
✅Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Морингийн даваа орчим 0.2 га /2026-01135/
https://www.mle.mn/auction/detail/65143

🥳Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:
✅Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Хадат орчим 0,2 га /2026-01139/
https://www.mle.mn/auction/detail/65147

Нийслэлийн газар зохион байгуулалтын алба

27/05/2026

📢🙋‍♂️ℹ️Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг 2026 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 11 байршилд зарлаж байна.

🚩Тэжээлийн ургамлын усалгаатай тариалангийн зориулалтаар: /1/ байршил
✅Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай орчим 1,4 га /2026-01276/
https://www.mle.mn/auction/detail/65289

🚩Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар: /4/ байршил
✅Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир орчим 1 га /2026-01277/
https://www.mle.mn/auction/detail/65290
✅Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 361-н гарам орчим 2 га /2026-01278/
https://www.mle.mn/auction/detail/65291
✅Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Барын ам 5 га /2026-01279/
https://www.mle.mn/auction/detail/65292
✅Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 2 га /2026-01284/
https://www.mle.mn/auction/detail/65292

🚩Жимс, жимсгэний усалгаатай тариалангийн зориулалтаар: /1/ байршил
✅Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Билгүүт орчим 1,5 га /2026-01288/
https://www.mle.mn/auction/detail/65301

🚩9 ба түүнээс дээш давхар нийтийн орон сууцны зориулалтаар:/1/
✅Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын баруун талд 1,25 га /2026-01282/
https://www.mle.mn/auction/detail/65295

🚩Амралтын газрын зориулалтаар:/1/
✅Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морин-Уул орчим 0,5 га /2026-01280/
https://www.mle.mn/auction/detail/65293

🚩Амины орон сууцны зориулалтаар:/1/
✅Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Ар хөндлөнгийн ам орчим 1,9 га /2026-01281/
https://www.mle.mn/auction/detail/65294

🚩Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар:/2/
✅Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 0,5 га /2026-01285/
https://www.mle.mn/auction/detail/65298
✅Багахангай дүүргийн 2 дугаар хороо, Багануур чиглэлийн төмөр замын урд авто замын зүүн талд 0,5 га /2026-01287/
https://www.mle.mn/auction/detail/65300

27/05/2026

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2025 оны наймдугаар сарын 28-ны өдрийн 190 дүгээр тогтоолоор Авлигатай тэмцэх газрын гомдол мэдээлэл хүлээн авах 110 тусгай дугаарыг 1-110 (нэг- нэг зуун арав) дугаар болголоо.

Авлигатай тэмцэх газрын ашиглаж байгаа 110 тусгай дугаарыг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл давхар ажиллуулах бөгөөд дээрх хугацаанаас хойш 110 дугаар хаагдаж, 1-110 дугаар ердийн горимоор ажиллах юм.

Тус 1-110 дугаар нь техник технологийн шинэчлэлийг ашигласан, олон улсын жишигт нийцсэн, авлигын талаарх мэдээллийг аюулгүй, шуурхай, нууцлал хангаж өгөх, хүлээн авах боломжийг бүрэн бүрдүүлсэн гэдгээрээ онцлогтой.
https://nema.gov.mn/post/171879
Авлигатай Тэмцэх Газар

27/05/2026

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 121 дүгээр тогтоолоор батлагдсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам.

21/01/2026

✅Та газартай холбоотой үйлчилгээг www.egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан авах боломжтой.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Хан-Уул дүүрэг, 23 хороо, Наадамчдын зам 1200, Арцатын ам, Нийслэлийн нутгийн захиргааны цогцолбор Б корпус, 3 давхар
Ulaanbaatar
17100

Opening Hours

Monday 08:00 - 17:00
Tuesday 08:00 - 17:00
Wednesday 08:00 - 17:00
Thursday 08:00 - 17:00
Friday 08:00 - 17:00