Ухаалаг засаг-2 төсөл/Smart Government-2 Project Mongolia/

Ухаалаг засаг-2 төсөл/Smart Government-2 Project Mongolia/

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ухаалаг засаг-2 төсөл/Smart Government-2 Project Mongolia/, Government Organization, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан, МЦХ ХК-ийн үйлчилгээний заалны 2-р давхарт 201 тоот, Ulaanbaatar.

29/05/2026

“DRONECON 2026” Олон улсын тэмцээнд оролцох тамирчдадаа амжилт хүсье👍👏

28/05/2026

📚 Дэлхийн Банкнаас дараах онлайн хичээлүүдийг үнэ төлбөргүй бэлтгэн хүргэж байна.

➤ Өгөгдлийн дүрслэл ашиглан мэдээллийг илүү сонирхолтой болгох нь: http://wrld.bg/WApw50YNfrN
Өгөгдлийн төрөл болон мэдээллийн онцлогоос хамааран хамгийн тохиромжтой дүрслэлийг хэрхэн сонгох тухай хичээл бөгөөд ойлгомжтой, үр дүнтэй дүрслэл хийх аргуудыг багтаасан.
➤ Хөдөө аж ахуйн салбарт ажлын байр, орлогыг нэмэгдүүлэхэд нотолгоонд суурилсан арга ашиглах нь: http://wrld.bg/ZaQO50YNfrP
Хөдөө аж ахуйн салбарт үр дүнтэй бодлого боловсруулах практик зөвлөмжүүдийг багтаасан бөгөөд усжуулалт, уур амьсгалын тэсвэртэй байдал, зах зээлийн хүртээмж зэрэг чиглэлээр хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийг авч үзсэн.
➤ Давтах боломжтой судалгааны суурь ойлголтууд: http://wrld.bg/wgLn50YNfrO
Судалгааны чиглэлээр сонирхон судалдаг хүмүүст зориулсан уг хичээл нь нээлттэй, дахин ашиглах боломжтой ажлын урсгалыг хэрхэн хэрэгжүүлэхээс эхлээд багаар хэрхэн үр дүнтэй код бичих, хувийн мэдээлэлтэй холбоотой өгөгдлийг хэрхэн аюулгүй хадгалах зэрэг олон сэдвийн хүрээг хамарсан.

27/05/2026

(English below)

➡ Дэлхийн Банкны санхүүжилтээр Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны хэрэгжүүлж буй “Ухаалаг Засаг II” төслийн хүрээнд “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвд техник болон програм хангамж нийлүүлэх, Үндэсний хэмжээний кибер халдлагад хариу үзүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх систем, тоног төхөөрөмж нийлүүлэх” ажилд тендер шалгаруулалтыг зарлаж байна.
⏰Хугацаа: 2026 оны 07-р сарын 08-ны өдөр, 15:00 цаг 10 минут
👉 Дэлгэрэнгүй: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778814935964
https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00446958
https://www.smart.gov.mn

World Bank Mongolia - Дэлхийн Банк
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн ТӨВ

************
➡ The World Bank financed “Smart Government II” Project, implemented by the Ministry of Digital Development, Innovation and Communications invites Proposals from the eligible Bidders for Hardware and software licenses for the Public Cyber Security Incident Response Team (PCSIRT) in two lots.
RFB Reference No.: MN-MDDC-525750-GO-RFB-2.3.1

⏰Submission Deadline: July 08, 2026, 15:10 PM (UB time)
👉More information: https://user.tender.gov.mn/mn/invitation/detail/1778814935964
https://projects.worldbank.org/en/projects-operations/procurement-detail/OP00446958
https://www.smart.gov.mn

Photos from Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park's post 26/05/2026
26/05/2026

📚 ЦАХИМ НОМ УНШИХДАА КИБЕР ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ
Цахим ном (E-book) унших нь цаг хугацаа хэмнэдэг ч баталгаагүй эх сурвалжаас ном татах нь таныг кибер халдлагын бай болгох эрсдэлтэй байдаг.
⚠️ "Үнэгүй" номын цаана юу нуугддаг вэ?
• Хуурамч өргөтгөл: Танд .pdf гэж харагдах файл бодит байдал дээр .exe буюу хортой код ажиллуулах файл байх магадлалтай.
• Барьцаалагч вирус (Ransomware): Хулгайн сайтаас ном татах үед таны төхөөрөмж дээрх бүх файлыг түгжиж, мөнгө нэхэх вирус суух эрсдэлтэй.
• Мэдээлэл хулгайлагч: Таны сошиал хаяг, банкны аппликейшны нууц үгийг хулгайлах зориулалттай RedLine, Stealer зэрэг хортой код нуугдсан байдаг.
💡 Хэрхэн аюулгүй унших вэ?
• Зөвхөн албан ёсны сайт/апп ашигла: Amazon Kindle, Apple Books, Mplus, Azkhur, E-nom зэрэг оюуны өмчийн баталгаатай платформуудыг сонгоорой.
• Файлын өргөтгөлийг шалга: Хэрэв татаж авсан файл тань .zip, .exe, .bat байвал хэзээ ч бүү нээ!
• Хувийн мэдээллээ бүү өг: Үнэгүй ном өгөх нэрээр кредит картын мэдээлэл эсвэл бүртгэл шаардаж буй сэжигтэй сайтуудаас зайлсхий.
Үнэгүй бяслаг зөвхөн хулганы хавханд байдаг.

#КиберАюулгүйБайдал #НомынБаяр

Photos from Мэдээллийн Технологийн Үндэсний Парк - National Information Technology Park's post 26/05/2026

"МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

25/05/2026

➡ Эрхэм сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагууд Та бүхнийг өнөөдөр 17:00 цагаас “Ухаалаг засаг II төсөл”-ийн “Дижитал технологид суурилсан ажлын байр бий болгох” дэд төслийн талаар цахим орчинд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цацагдаж буйтай холбогдуулан тайлбар, мэдэгдэл өгөх уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна.
Огноо: 2026.05.25
Цаг: 17:00 цаг
Байршил: Төв шуудангийн байрны төв хаалга, МЦХ-ны үйлчилгээний заалны 2 давхарт
Утас: 51- 261068

25/05/2026

➡ Сүүлийн өдрүүдэд “Ухаалаг засаг II төсөл”-ийн талаар цахим орчинд ташаа ойлголт төрүүлэхүйц мэдээлэл цацагдаж буйтай холбогдуулан дараах тайлбар мэдэгдлийг хүргэж байна.

20/05/2026

Дэлхийн Банкны санхүүжилтээр ЦХИХХЯ-ны хэрэгжүүлж буй “Ухаалаг засаг 2” төслөөс УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны ээлжит хуралдаанаар төслийн хэрэгжилтийн талаар танилцууллаа.

➡ “Ухаалаг засаг 2” төсөл нь иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 - 2027 хугацаанд хэрэгжиж байна.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
World Bank Mongolia - Дэлхийн Банк
ParliamentMN

Enku Bayanduuren

15/05/2026

⚡️ Сүүлийн 5 жилийн хугацаанд E-Mongolia системээр дамжуулан:
✅ 89 байгууллагын 1,269 үйлчилгээ
✅ 102 сая удаагийн үйлчилгээ
✅ 27 сая ам.долларын шууд бус зардлын хэмнэлт бий болсон байна.

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Төв шуудан, МЦХ ХК-ийн үйлчилгээний заалны 2-р давхарт 201 тоот
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30