Мини - Парламент клуб

Мини - Парламент клуб

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мини - Парламент клуб, City Hall, Baga Toiruu 1, Ulaanbaatar.

Photos from Мини - Парламент клуб's post 04/06/2026

“Ярьдаг футболк 2026”

Монголын Эмнести Интернэшнлээс Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын ерөнхий газартай хамтран зохион байгуулсан 12 дахь удаагийн “Ярьдаг футболк 2026” хүний эрхийн өдөрлөгт Мини-Парламент клуб амжилттай оролцлоо.

Энэхүү өдөрлөг нь Улаанбаатар хот болон Монгол Улсын 21 аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг дэмжих зорилготой үндэсний хэмжээний өдөрлөг юм.

Бидний хувьд энэ жилийн өдөрлөгийн зорилгын хүрээнд хүний эрх, эрх чөлөө, иргэний оролцоо, үзэл бодлоо илэрхийлэх эрх зэргийг хамран өөрийн ба бусдын эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг, мөн хүргэсэн нэгнээ сонсож, ойлгож, хамгаалдаг байх болон бидний хамгаалах ёстой үнэт зүйлс, эрх чөлөөг хууль, хөдөлмөр эрхлэлт ба уран зурагтай хослуулан илтгэхийг зорьж, хүний эрхийн боловсрол, соёлыг түгээн дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлд хувь нэмрээ оруулав.

Photos from Мини - Парламент клуб's post 12/05/2026

Төрийн Албан Хаагчийн Загвар Шалгалт амжилттай зохион байгуулагдлаа👏👏

📌Ирээдүйд төрийн албан хаагч болохоор зорьж буй оюутан, төгсөгчдөд өөрийн мэдлэг, чадвараа сорих боломж олгох, төрийн албан хаагчийн шалгалтад орох анхны суурь мэдэгдэхүүнийг олгох зорилгын хүрээнд, МУИС-УТСОУХНУС-Нийтийн Удирдлагын тэнхимийн дэргэдэх Мини-Парламент клубээс зохион байгуулсан 17 дахь удаагийн “Төрийн Албан Хаагчийн Загвар Шалгалт” тэмцээн амжилттай өндөрлөлөө.

📌71 оролцогч оролцсоноос 10 оролцогч 3 үе шат амжилттай тэнцсэн ба хамгийн өндөр оноо бүхий эхний гурван шагналт байранд:
🥇Тэргүүн байр: Б.Болорчимэг /МУИС-ХЗС 5-р түвшний оюутан/
🥈Дэд байр: А.Лхагваням /МУИС-УТСОУХНУС 3-р түвшний оюутан/
🥉Гутгаар байр: Х.Энхжин /МУИС-ХЗС 5-р түвшний оюутан/

📌Нийт оролцогчиддоо цаашдын сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье. Та бүхнийг дараа дараагийн ТАХЗШ-д хүрэлцэн ирж оролцохыг уриалж байна.
Эрдмийн хэт цахиваас, хөгжлийн гал бадармой.

07/05/2026

Загвар Шалгалтад юу юу авчрах вэ?

ТАХЗШ-д бүртгүүлсэн оролцогчдын зүгээс хувийн бэлтгэлээ ханган заавал авчрах зүйлс:
• Тасалдахгүй үзэг/бал/харандаа
• Иргэний/оюутны үнэмлэх

📌Байршил: МУИС-ийн Номын Сан, 202 тоот
📌Хэзээ: 2026 оны 05-р сарын 08-нд, 17:30 цагт

Хоцорсон тохиолдолд шалгалтад оролцох боломжгүй тул та бүгдийг цагтаа ирэхийг хүсье.

28/04/2026

БҮРТГЭЛ ХААГДЛАА

Оролцогч та бүртгэлээ 2026.04.28-ны 18:00 цагаас өмнө (Хаан банк) 5945139919 /О. Гүнж-Эрдэнэ/ дансанд хураамж 8000 төгрөгийг өөрийн овог нэр, утасны дугаарын хамт бичиж шилжүүлэн баталгаажуулна уу.

Хураамж төлөөгүй тохиолдолд бүртгэл баталгаажихгүй!!

23/04/2026

МЭДЭГДЭЛ‼️

Төрийн Албан Хаагчийн Загвар Шалгалт явагдах байршил өөрчлөгдөн МУИС-ийн Номын Санд, 202 тоотод зохион байгуулагдахаар боллоо.

Зохион байгуулагдах өдөр болон цагийн хуваарьт өөрчлөлт ОРООГҮЙ тул 2026 оны 05-р сарын 08-нд, 17:30-д цагтаа ирэхийг хүсье.

23/04/2026

“Төрийн Албан Хаагчийн Загвар Шалгалт”-ын бүртгэл явагдсаар байна.

Бүртгэл 2026 оны 04-р сарын 13-аас 05-р сарын 06-ны 17:00 цаг хүртэл https://forms.gle/HvgpXbgzCD5fU34z6 линкээр явагдана.

Төрийн албан хаагч болохоор зорьж буй оюутан/төгсөгч та бүхэн мэдлэг чадвараа сорьж, туршлага болгон загвар шалгалт өгөөрэй. Дэлгэрэгүй мэдээллийг манай цахим хуудсанд байрлах бүртгэлийн постны удирдамж хэсгээс уншина уу.

Оролцогчдын тоо хязгаартай тул та бүртгэлээ амжиж баталгаажуулаарай.

#Бүртгэл

Photos from Мини - Парламент клуб's post 21/04/2026

ТАХЗШ БҮРТГЭЛ ЯВАГДСААР БАЙНА

📌Та бүхэн биеэр уулзан мэдээлэл авч, бүртгүүлэхийг хүсвэл бид МУИС-ийн 5-р байранд (УТСОУХНУС), 3 давхарт ажлын өдрүүдэд 11:00-17:30 хооронд бүртгэж байна.

📌Цахим бүртгэлийн линк: https://forms.gle/HvgpXbgzCD5fU34z6

Оролцогчдын тоо хязгаартай тул та бүртгэлээ амжиж баталгаажуулаарай.

#Бүртгэл

18/04/2026

#Бүртгэл

“Төрийн Албан Хаагчийн Загвар Шалгалт”-ын бүртгэл явагдсаар байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай цахим хуудсанд байрлах бүртгэлийн постны удирдамж хэсгийг уншина уу.

📌Бүртгэлийн линк: https://forms.gle/HvgpXbgzCD5fU34z6

📌Хамрах хүрээ: Монгол Улсын их дээд сургуулиудад суралцаж буй бүх оюутан болон төгсөгчид.

📌Бүртгэл явагдах хугацаа: 2026 оны 04-р сарын 13-аас 05-р сарын 06-ны 17 цаг хүртэл.

Оролцогчдын тоо хязгаартай тул та бүртгэлээ амжиж баталгаажуулаарай.

02/02/2026

🔔МИНИ ПАРЛАМЕНТ КЛУБ ХАВРЫН ЭЛСЭЛТЭЭ АВЧ ЭХЭЛЛЭЭ🔔

✅"Мини Парламент клуб" нь МУИС-ийн УТСОУХНУС-ийн Нийтийн Удирдлагын тэнхимийн дэргэдэх клуб. Парламентын хурлыг загвар байдлаар дээд хэмжээнд зохион байгуулж, хувь хүний ёс суртахууныг төлөвшүүлж, албан хэв маягийг бий болгодгоороо онцлог. Та манай клуб-т элссэнээрээ:

✅Албан хэв маягт суралцах
✅Мэргэжлийн чиг баримжаа авах
✅Албан баримт бичиг боловсруулах
✅Хурал, тэмцээн уралдаан зохион байгуулах
✅Сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулах
✅Багаар ажиллах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, хүрээллээ тэлэн, туршлага солилцох боломжтой.

📌Хамрах хүрээ:
МУИС-ийн бакалаврын түвшний оюутнууд хөтөлбөр, түвшин харгалзахгүй элсэх боломжтой.

📌Элсэлт:
2026.02.02-ны өдрөөс 02.16-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд 2 үе шаттай явагдана.

📎1-р үе шат: Анкетын шат
📎2-р үе шат: Ярилцлагын шат

Анкетын шатанд тэнцсэн оюутнуудтай холбоо барин дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

📌Бүртгүүлэх холбоос: https://forms.gle/xeP73X2BM1puu68r8
📌Холбогдох дугаар: 96300321

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Baga Toiruu 1
Ulaanbaatar
14192

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00