Замын хөдөлгөөний удирдлагын төв

Замын хөдөлгөөний удирдлагын төв

Share

Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын албан ёсны хуудас

Замын хөдөлгөөн, гэрэл дохио зохицуулалт, засвар арчлалт, торгууль, соён гэгээрүүлэх сургалт сурталчилгаа

01/06/2026

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд нийслэлчүүд ээ☀️

Өнөөдөр Улаанбаатар хотод өдөртөө +11 хэм, шөнөдөө +3 хэм дулаан, бороо орно.🌧️

🎈Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хаки” хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээг 10:00 цагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.☺️

31/05/2026

Гэндэнгийн гудамж өглөө 08 цагаас 22 цаг хүртэл, Жуулчин Амарын гудамж талбайн зүүн баруун тал өглөө 06 цагаас 20 цаг хүртэл хаагдана.

31/05/2026

ЯМАР БАЙХ ВЭ?😊🌧️

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэл Улаанбаатар хотын хүүхэд багачууддаа зориулан бэлтгэсэн “Хаки” баярын нэгдсэн арга хэмжээ Д.Сүхбаатарын талбайд 11:00 цагаас нээлтээ хийж, 19:30 цаг хүртэл тусгай хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.

Тус өдөр +9 хэм дулаан, 60%-ийн бороо орох магадлалтай байна.

Эрхэм нийслэлчүүд та бүхэн бяцхан үрсээ дагуулан ирж, өргөнөөр оролцохыг урьж байна.

31/05/2026

Хүүхдийн баярын өдөр Нийслэл Улаанбаатар хотод бороотой өдөр байх тул бяцхан үрсээ дулаан хувцаслаж, усны гутал, борооны цув, шүхрээ авч гарахаа мартуузай. 🌧️🌦️🌧️

Эх сурвалж:Ус цаг агаар, орчны мэдээ мэдээлэл

Photos from Нийтийн тээврийн бодлогын газар's post 31/05/2026
Photos from Улаанбаатар мэдээ 's post 31/05/2026
30/05/2026
Photos from Замын хөдөлгөөний удирдлагын төв's post 29/05/2026

🎨🌆 "УХААЛАГ ХОТ" ГАР ЗУРГИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн нийт албан хаагчдын хүүхдүүдийн дунд “Ухаалаг хот” сэдэвт гар зургийн уралдааныг 3 насны ангиллаар зохион байгуулж, шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

Бяцхан уран бүтээлчид өөрсдийн төсөөлөл, бүтээлч сэтгэлгээ, хүсэл мөрөөдлөөрөө ирээдүйн ухаалаг хотын өнгө төрхийг зураг бүрдээ шингээн оролцсон нь онцлог байлаа.

Уралдаанд оролцсон нийт хүүхэд багачууддаа баяр хүргэж, шагналт байранд шалгарсан авьяаслаг оролцогчдодоо сурлага, хөдөлмөр, уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

💙 Хүүхэд бүхэн инээд хөөрөөр бялхаж, аз жаргалтай өсөн торниж, гэрэлт ирээдүйгээ бүтээх болтугай. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. 💙🌈👧👦

Photos from Замын хөдөлгөөний удирдлагын төв's post 29/05/2026

Өнөөдөр буюу 05 дугаар сарын 29-ны өдрийн 18:00 цагийн байдлаар "Замын хөдөлгөөний удирдлагын төв"-ийн хяналтын камерт 8 зам тээврийн осол бүртгэгдлээ.

Эдгээр ослууд нь тухайн чиглэлийн хөдөлгөөний хурдыг удаашруулж, уулзваруудын нэвтрүүлэх чадварыг бууруулан, зохиомол түгжрэл үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч та жолооны ард суусан л бол анхаарлаа 100 хувь төвлөрүүлж, хүний амь нас эд хөрөнгийг нэн тэргүүнд хамгаалан, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг чанд мөрдөн, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
https://ubtraffic.mn/

29/05/2026

🔴2026.05.29-ны17:00 цагийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нөхцөл байдлын мэдээг шууд дамжуулж байнаАвто радио fm 96.33

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Нийслэлийн Засаг захиргааны тавдугаар байр. Замын хөдөлгөөний удирдлагын төв
Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 16:00
Tuesday 07:00 - 16:00
Wednesday 07:00 - 16:00
Thursday 07:00 - 16:00
Friday 07:00 - 16:00