Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар

Share

Бидний үйлчилгээ таны ая тухын баталгаа

Улаанбаатар хотын 6 дүүргийн 1852 орон сууцны байрны 103128 өрх, 306141 оршин суугч, 9386 дамжин хэрэглэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг өөрийн харьяа 175-н ус, дулаан дамжуулах төв, халаалтын 294.4 км, хэрэгцээний халуун усны 230.5 км, хүйтэн усны 160.6 км, ариутгах татуургын 213.9 км инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар, ашиглалт үйлчилгээг хариуцан 24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй ханган ажиллаж байна.

Photos from Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар's post 08/05/2026

ХЭРЭГЛЭГЧДИЙН АНХААРАЛД

Ус сувгийн удирдах газраас 2026 оны засварын нэгдсэн төлөвлөгөөний дагуу Улаанбаатар хотын хэмжээнд инженерийн шугам сүлжээний засвар, шинэчлэлийн ажлыг хуваарийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Засварын ажлын хүрээнд:
🔹 Цэвэр усны шугамын хаалт солих, шинээр суурилуулах
🔹 Галын гидрант угсрах
🔹 Шугам доторлогоо хийх
🔹 Хяналтын худгуудыг шинэчлэх, өргөтгөх
🔹 Ус хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах ажлууд хийгдэнэ.

🗓️ Засварын ажлууд 2026 оны турш батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулагдах бөгөөд тухайн байршлуудад түр хугацааны ус хязгаарлалт болон хөдөлгөөний зохицуулалт хийгдэж болзошгүй.

⚠️ Иймд хэрэглэгч та бүхэн хэрэглээний усаа урьдчилан нөөцлөн, мэдээллийг тогтмол авч, хүлээцтэй хандан хамтран ажиллахыг хүсье.

🤝 Хангагч байгууллагуудтай уялдуулан ажлыг шуурхай зохион байгуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллаж байна.

#ОСНААУГ #УСУГ #ЗасварынАжил #ХуваарьтЗасвар #ЦэвэрУс

Photos from Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар's post 05/05/2026

Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн удирдах ажилтнуудын VII шуурхай зөвлөгөөнөөр өмнөх шуурхай зөвлөгөөнөөс өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг нэгтгэн дүгнэв.

✅ Хэрэглэгчийн үйлчилгээ, өргөдөл гомдлын шийдвэрлэлт, ус хангамжийн тасралтгүй байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны цэвэрлэгээ зэрэг чиглэлүүдэд **100 хувийн хэрэгжилт** ханган ажилласан байна.

🔧 Онцлох ажлуудаас дурьдвал:

- Нийт 9,679 худагь үзлэг шалгалт хийж, 461 стандарт бус худгийг илрүүлэн, засвар шинэчлэлтийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
- “Цахим засварчин” аппликейшний нэвтрүүлэлт
- Гэрээжилтийн хэрэгжилт хангалтгүй байгааг онцлон, цаашид эрчимжүүлэх шаардлагатайг тэмдэглэлээ.
📢 **Шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг, чиглэл:

🔹 Хэрэглэгчдэд үйлчлэх төвүүдэд:
- Сэлбэ дэд төслийн 3, 4 дүгээр багц ажлын зураг төслийг салбар төвүүдэд танилцуулах
- Хэрэглэгчийн бодит гэрээнд үндэслэн борлуулалтын программын мэдээллийн үнэн зөвийг баталгаажуулж, 2026.05.07-ны дотор албан бичгээр хүргүүлэх

🔹 Анхаарч хэрэгжүүлэх ажлууд:
- 2022–2025 онд шинэчлэгдсэн тоног төхөөрөмжийн бүртгэлийг гаргаж, 05.15-ны дотор хүргүүлэх
-Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийг зөв хэлбэрээр тайлагнах
- Өмнөх үүрэг даалгаврын хэрэгжилтийг сайжруулах
- Сэлбэ дэд төвийн 1, 2 дугаар багц ажлыг 2026.07.10-ны дотор дуусгах
- ЭХЗХ-ны тарифыг мөрдөж, төлбөр тооцоонд алдаа гаргахгүй ажиллах
- Худгийн тагны түвшинг 2026.05.20-ны дотор бүрэн тааруулах
- Нөхөн сэргээлт хийгдээгүй 124 байршлыг бүрэн шийдвэрлэх
- Ариутгах татуургын ажлын бэлтгэл хангаж, ХАБЭА-г чанд мөрдөх
- 2026.05.15-нд халаалт зогсохтой холбоотой бэлтгэл ажлыг хангах
📌 Цаашид:
• Сэлбэ дэд төслийн ажлуудыг эрчимжүүлэх
• Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөвийг хангах
• Нөхөн сэргээлт, инженерийн байгууламжийн засварын ажлыг хугацаанд дуусгах
• Зуны улирлын бэлтгэлийг бүрэн хангах чиглэлд анхаарч ажиллана.

🤝 Бид иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулж, дижитал шилжилтийг эрчимжүүлэн ажиллах болно.

#ОСНААУГ #ШуурхайЗөвлөгөөн #Хэрэгжилт #ХотынХөгжил

21/04/2026
Photos from Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар's post 13/04/2026

2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн зохион байгуулагдаж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг шалгаж, ажлын явцад дүгнэлт хийлээ.
Тухайлбал:
- Айл өрх, аж ахуйн нэгжийн гэрээжилтийг эрчимжүүлэх, тоолуурын заалтад тулгалт хийж фото зургаар баталгаажуулах ажлын явцыг мэдээлэлтэй танилцлаа.
- Дээрх ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах ажлын хэсэг байгуулах, хэрэгжилтийг 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах бэлтгэл ажлын явцыг хэлэлцэв.
- Борлуулалтын орлогын зорилтот түвшинг хангах чиглэлээр салбар төвүүдийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилтийг шалгав.
- 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдсан Урлагийн наадмын сонгон шалгаруулах уралдаанд ажилтнуудын оролцооны талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгөгдсөн дараах анхаарч ажиллах чиглэлүүдийн хэрэгжилтийг хэлэлцэв. Үүнд:

- Худгийн тагны үзлэг хийж түвшин тааруулах,
- УСУГ-ын даралт бууралтын асуудлаар албан бичиг хүргүүлэх,
- Хэрэглэгчдийг хүйтэн усаар таслахгүй байхад анхаарах,
- Төлбөрт үйлчилгээний материалын нөөц бүрдүүлэх,
- СӨХ-дын ус авах цэгүүдийг бүртгэлжүүлж, тоолууржуулах,
- Ойр орчны 50 метр талбайн цэвэрлэгээг зохион байгуулах,
- Хэрэгжүүлж буй ажлуудыг цахимаар идэвхтэй сурталчлах,
- Ажилчдын ажлын хувцас, багаж хэрэгслийн хэрэглээнд хяналт тавих,
- Хэрэглэгчийн гомдлыг бууруулах чиглэлээр борлуулалтын байцаагчдын харилцааг сайжруулах,
- Мишээл экспогийн бохирын шугамын асуудалд онцгой анхаарч ажиллах,
“Цахим засварчин” application-ийн хэрэглээг нэмэгдүүлж, үр дүнг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах.

Зөвлөгөөний төгсгөлд үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, үр дүнг дараагийн шуурхай зөвлөгөөнд танилцуулах чиглэлийг холбогдох хэлтэс, салбар төвүүдэд өглөө.

Photos from Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар's post 13/04/2026

Албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийн шинэчилсэн хувилбарын сургалтад хамрагдлаа.

✅Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/1692 дугаар захирамжийн дагуу нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад ашиглагдаж буй албан хэрэг хөтлөлтийн “eDoc” системийг сайжруулж, V.1.0.9.1 хувилбарыг нэвтрүүлэх ажлын хүрээнд зохион байгуулагдсан сургалтад Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын ажилтан, албан хаагчид амжилттай хамрагдлаа.
✅✅Тус сургалт нь байгууллагын удирдлага, зохион байгуулалтын нэгжийн дарга, бичиг хэргийн ажилтан, албан хаагч гэсэн гурван бүлгийг хамруулан 2026 оны 04 дүгээр сарын 06, 10, 13, 17-ны өдрүүдэд Нийслэлийн Засаг захиргааны V байрны Хүний нөөцийн хөгжлийн төвийн “Оптимал” танхимд зохион байгуулагдсан юм.
✅✅✅Сургалтаар:
“eDoc” системийн шинэ боломж, сайжруулалт
Албан хэрэг хөтлөлтийн цахим шилжилтийг эрчимжүүлэх аргачлал, Системийг өдөр тутмын үйл ажиллагаанд үр ашигтай ашиглах зөвлөмж зэрэг агуулгын хүрээнд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүллээ.
✅✅✅✅ Манай байгууллага нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд цахим засаглалыг бэхжүүлэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, баримт бичгийн эргэлтийг шуурхай болгох зорилтын хүрээнд шинэчилсэн системийг нэвтрүүлэх бэлтгэлийг ханган ажиллаж байна.

#ЦахимШилжилт #АлбанХэрэгХөтлөлт #Нийслэл

31/03/2026

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2026 оны зуны засвараар хийгдэх инженерийн шугам сүлжээний ажлууд

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Монгол Улс, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 6-р хороо Их тойруу өөрийн байр
Ulaanbaatar

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30