Багануур Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс

Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Багануур Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Government Organization, Хүний хөгжлийн ордон 3 давхар, Багануур дүүрэг, Ulaanbaatar.

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 10/02/2025

🇲🇳 Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 36 дугаар зүйл, Засгийн газрын 2024 оны 237 дугаар тогтоол, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын даргын 2024 оны 03/857 албан бичгээр ирүүлсэн чиглэлийн дагуу Багануур дүүргийн Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн даргын
Т. Хашлянхуа 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар дүүргийн 5 хорооны "Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан"-г томиллоо.
✅Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтанг томилон байгууллагын дотоод журмыг болон ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, нууцын гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгууллаа.
✅️Багануур дүүргийн 1 дүгээр хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан @Г.Намулун
✅️Багануур дүүргийн 2 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Баатар Мөнхтуяа
✅️Багануур дүүргийн 3 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Мэндсайхан Энхтунгалаг
✅️Багануур дүүргийн 4 дүгээр Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Хүрэлбаатар Саруул
✅️Багануур дүүргийн 5 дугаар хорооны Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан Oyunerdene
✅Хэлтсийн зүгээс Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнууддаа “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ын эмхэтгэл, таблет, өврийн дэвтэр гэх мэт ажилд хэрэглэх зүйлсийг гардуулан өгч амжилт хүслээ.
Төрийн албан хаагч болсон та бүхэн төрийн албаны нэр төрийг өндөрт өргөн ажиллахыг хүсье👏🤝

05/02/2025

🔰Засгийн газрын хуралдаанаар өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов. Тодруулбал, Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаар хэлэлцэгдсэн өвөл, хаврын хурдан морины уралдааныг нээх эсэх асуудлаарх Засгийн газрын тогтоол албажив.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17355763837151
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 41
Улаанбаатар хот
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7, 11, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 32.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.9, 142.1, 142.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын "үсэргээ зохион байгуулахыг" гэснийг "үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг" гэж өөрчилж, мөн тогтоолын 2 дахь заалтыг "Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай." гэж өөрчлөн найруулсугай.
2.Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Т.Ихтамир)-т тус тус үүрэг болгосугай.
3.Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд оролцуулах соёл, спортын арга хэмжээний зохион байгуулалт, хяналтын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах зарчимд нийцүүлэн холбогдох журмыг шинэчлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.
4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1070

25/01/2025

УЯАЧ таны үүрэг хүүхдийг хамгаалах

Хүүхэд хамгааллын тухай хуулиар соёл спортын үед хүүхдийг хамгаалах талаар заасан бөгөөд уралдаанч хүүхдийн амь нас эрүүл мэндийг уяач хариуцахаар заасан. Таны морийг уралдуулж уралдах хүүхдийн эрхийг нэгдүгээрт тавьж үүргээ биелүүлнэ үү.

27.5.Хурдан морины уралдаан болон морины сунгаа, уралдааны бэлтгэлийн үед уяач уралдаанч хүүхдийн эрх, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараах үүргийг хүлээнэ:
27.5.1.уралдаанч хүүхдийн сурч боловсрох эрхийг хязгаарлахгүй байх;
27.5.2.уралдаанч хүүхдийг эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамруулж, өсөлт, хөгжлийн талаар дүгнэлт гаргуулах;
27.5.3.уралдаанч хүүхдийг Үндэсний их баяр наадмын тухай хуульд заасны дагуу батлагдсан стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангах;
27.5.4.уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаан болон морины сунгаа, бэлтгэлийн үеийг хамруулсан ослын даатгалд даатгуулах;
27.5.5.уралдаанч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэн даруй хамруулах;
27.5.6.уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх. Энэ заалт хурдан морины уралдааны бэлтгэл үе шатанд хамаарахгүй;
27.5.7.уралдаанч хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, урамшуулал, бай, шагналыг тусгасан гэрээг бичгээр, эсхүл хуульд нийцүүлэн цахим хэлбэрээр байгуулах.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140463602711

https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

25/01/2025

‼️ Хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж, хүүхдийн эрхийг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6.20.3.3 дахь заалтын дагуу иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох арга хэмжээ авна.

✅ Иргэд та бүхнийг хориглосон хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулж, хүүхдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг хүсье.
#НэгдүгээртХүүхэд

https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 25/01/2025

✅ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛЬ
Олон нийтийг хамарсан арга хэмжээ, жагсаал, цуглааны үед хүүхдийг эрсдэлт нөхцөлд орох, осол, гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх үүргийг зохион байгуулагч болон оролцогч талууд хүлээнэ.
ИРГЭН ТА БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ЖАГСААЛ, ЦУГЛААНД ОРОЛЦУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА УУ.
https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

25/01/2025

Хүүхдийн эрхлэх хүнд хөдөлмөр буюу Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтаас

2.1.14.1.мэргэжлийн морин уралдаан
2.1.14.2.жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд хурдан морь унуулах

Иймд хаврын улиралд зохион байгуулагдах морины уралдаан, үсэргээ, сунгаан хүүхдийн тэвчишгүй хүнд хөдөлмөрт тооцогдоно.
https://legalinfo.mn/mn/detail?lawId=16532151428791&showType=1
Хүүхдээр хүнд хөдөлмөр эрхлүүлэхгүй байя
Хүүхдийн эрхийг нэгдүгээрт
https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 22/01/2025

🇲🇳Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжэний тухай” 57 дугаар тогтоол, Багануур дүүргийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглох тухай” А/07 дугаартай захирамжаар дүүргийн нутаг дэвсгэрт жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд хурдан морины уралдаан, үсэргээ, сунгаан зохион байгуулахыг хориглосон.
‼️️Иймд МОРИН СПОРТ, УЯАЧДЫН ХОЛБООД, УЯАЧИД болон ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧ та бүхэн захирамжийн хэрэгжилтийг ханган, хүүхдийн амь нас, эрүүл мэнд эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэхэд хувь нэмрээ оруулахыг уриалж байна.
https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1059

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 21/01/2025

✅️СУРАГЧДЫН АМРАЛТ ДУУСАХ ГЭЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН СУРГУУЛИЙН УДИРДЛАГУУД, БАГШ НАРТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН "БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ"-ЫН ЗААЛТУУДЫГ ХЭСЭГЧЛЭН ХҮРГЭЖ БАЙНА.
👇Хуулийг бүрэн эхээр нь эндээс үзнэ үү.
✅️Хүүхэд хамгаалын тухай хууль/шинэчилсэн найруулга/ https://legalinfo.mn/mn/detail?lawId=17140463602711

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 17/01/2025

✅️Багануур дүүрэгт урлаг, спорт, оюун ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо, дугуйлан, клубуудын багш, дасгалжуулагч нартай уулзалт зохион байгууллаа.
✅️Уулзалтаар
Хүүхдийн эрхийн Улсын байцаагч Э.Хишигдэлгэр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын улсын хорооны хамтарсан А/237, А/76,
А/604 дугаар тушаалаар баталсан "Соёл, спортын үйл ажиллагаанд хүүхдийг оролцуулах, эрхийг хамгаалах" журмын танилцуулга
✅️Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Уранцоож
Хүүхдийн эрх, хамгаалалд эцэг, эхийн үүрэг, хариуцлага сэдвээр мэдээлэл өгч цаашид хамтран ажиллах талаар санал солилцож ажиллалаа.
https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

Photos from Багануур Гэр бүл хүүхэд  залуучуудын хөгжлийн хэлтэс's post 17/01/2025

✅️“ХАМТДАА ЗӨВЛӨЛДЬЕ...” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Багануур дүүргийн 5-н хорооны хамтарсан багийн гишүүд 2024 онд хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, зөрчлийг илрүүлсэн байдал, үзүүлсэн үйлчилгээ, эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан талаарх үйл ажиллагааны тайлангаа харилцан сонсож, цаашид анхаарах асуудал болон тулгамдаж буй асуудлаа хамтдаа тодорхойлж, асуудлыг дүүргийн удирдлагуудад уламжлан ажиллахаар боллоо.
https://bnd.cfga.gov.mn/website/news.aspx?id=1039

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Хүний хөгжлийн ордон 3 давхар, Багануур дүүрэг
Ulaanbaatar