Гэр хороолол тв
Гэр хороолол хамгийн сайхан амьдрах орчин юм шүү.
09/10/2025
Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний гэрээ ил болов
Засгийн газар өчигдөр /2025.10.09/ өмнөх Засгийн газрын улсын нууцад авсан байсан нүүрсний гэрээнүүдийг ил болгосон нь Х.Баттулга ба түүний багийнхны бас нэгэн үнэн төрийг илчилсэн үйл явдал болж хувирч байна.
Улсын нууцад авсан байсан нүүрсний 36 гэрээнээс 31 нь “Бодь” группэд хамаарч байгаа юм. Энэхүү нууц гэрээнд туссанаар “Бодь групп” дангаараа 22.5 сая тонн нүүрсний гэрээ байгуулснаас 8.2 сая тонныг нь өмнөд хөрш рүү экспортолсон байна. Нүүрсийг нэг тонныг нь 200 ам.доллараар борлуулсан гэж бодвол 1.6 тэрбум долларыг аль хэдийнэ халаасалсан байна. Гэтэл барьсан төмөр зам нь мухар. Монголын ард түмнийг ингэж доромжлох эрх хэнд байна гэж эдийн засагч Р.Даваадорж нүүр номоороо дамжуулан бухимдлаа илэрхийлэв.
“Бодь” группын эзэн нь Д.Баясгалан. Д.Баясгалан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн алба хаших хугацаанд хамгийн их ойр нөхөрлөж, улмаар Засгийн газраар дамжуулан нүүрсний экспортын төмөр зам барих шийдвэрийг гаргуулж байв.
Энэ шийдвэрийг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гаргасан. Гэвч асар их хөрөнгө гаргаж бариулсан төмөр зам мухар болж, таарсан. Одоо тэгтэл араас нь нүүрсний асар өндөр дүнтэй оффтейк гэрээ нь ил болж байна.
УИХ-ын гишүүн Х.Баттулга ба түүний багийнхан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахгүйн төлөө байдаг чадлаараа зүтгэсний бас нэг утга учир нь нүүрсний оффтейк гэрээтэй холбоотой байж болзошгүй болж байна.
Мөн Г.Занданшатарын танхимыг унагах ажиллагаанд Х.Баттулга ба түүний багийнхан оройлон оролцох болсон. Учир нь, Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг дэмжиж байгаа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдийн олонхи нь Х.Баттулга гишүүний талынхнаас бүрдсэн. Энэ танхим унавал Х.Баттулга дагуулаад хамаарал бүхий Засгийн газраа байгуулна гэдэг яриа саарал ордонд түгэх болсон нь нүүрсний оффтейк гэрээнээс гадна дахиад асар олон нууц бизнесийн гэрээ байгаа юм биш биз гэх хардлагад ч хөтөлж эхэлж байна.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны маргаашийн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх саналыг хэлэлцэнэ. Үүний дараа УИХ-ын чуулганаар асуудлыг хэлэлцэж эцсийн шийдвэр гарах учиртай.
УИХ-ын чуулганаа тасалж, өвөлжин, хаваржин хөдөөгүүр давхисан УИХ-ын гишүүн Х.Баттулга ойрмогхоноос Төрийн ордноос салахаа больж, шинэ Засгийн газарт анхаарал хандуулах болсон нь дахиад хамаарал бүхий Засгийн газраа байгуулахад анхаарч байж мэдэх нь. Тэрбээр өнгөрсөн жилүүдэд "Бодь" группын Д.Баясгалантай хамтран Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраар дамжуулж нүүрсний асар олон оффтейк гэрээ байгуулсан нь улсын нууцаас гаргасан гэрээнээс харж байна. Харин тэр шинэ танхимыг хамаарал бүхий этгээдээрээ дамжуулан дахин байгуулбал бас л улсын нууц нэрээр бизнесийн гэрээнүүдийг далдалж, хулгайгаа хийхийг байг гэх газаргүй л юм.
Ардын намын гишүүд Засгийн газраа унагах гэж Төрийн ордонд хор найруулж гүйхийн оронд Х.Баттулга ба түүний багийнхны нүүрсний оффтейк гэрээгээр дамжуулан ямар их ажил амжуулсныг нягталж шалгахад анхаарахгүй бол мөдхөн тархин дээр чинь цахиур хагалж мэдэх нь ээ.
24/09/2025
Лу. Гантөмөр, Женнко тэргүүтэй Ардчилсан нам ийм хүмүүсийг ашиглаж улстөр хийж байгаа нь энэ шүү дээ….
Та нарыгаа бас гадарланаа гадарлана!!!
Aaw n huuhduudee haraadhaachee ahah…. SAK SARAA BA TUUNII NUHUD 🔥🔥🔥
22/09/2025
МЭДЭЭЛЭЛ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхээс бүртгэхээс татгалзаж буцаасан тогтоол, шийдвэрүүдийг судлан үзэж, намын дүрэм, хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх шаардлага, шалгуурын талаар нэгдсэн, нэг мөр ойлголтыг дотоод ажлын хүрээнд бий болгох зорилгоор намуудаас ирүүлсэн өргөдөл, хавсаргасан материалыг хянах “Шалгах хуудас” үүсгэж, үүний дагуу намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх, шинээр улс төрийн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдлийг холбогдох Бүртгэлийн алба, хүлээн авсан шүүгч хянан шалгаж, Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын дагуу өргөдлийг шийдвэрлэж байхаар тогтов.
Доорх холбоосоор дэлгэрэнгүй танилцана уу👇
https://www.supremecourt.mn/mn/home?page=pages&id=58&pg=3698&pr=14&tp=list&h=0
18/09/2025
10/09/2025
Балбад шударга ёс, тэгш байдлыг хүссэн иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ
https://tovch.mn/n/1i1e
Парламентын ордон үнс нурам болж, Сангийн сайдыг олон нийтийн өмнө чирч гарган, Гадаад харилцааны сайдын гэрт халдан эхнэртэй нь зодсон ноцтой хэрэг гарлаа. Мөн тус улсын хамгийн том хэвлэл мэдээллийн байгууллагын байр шатаж, олон нийт түүнийг “тархи угаадаг, эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг” хэмээн буруутгажээ.
Нислэгүүд цуцлагдаж, сайд дарга нар гадагш зугтаж байгаа бол үлдсэн нь олон нийтийн уур хилэнд өртөн зодуулж байна. Албан ёсны мэдээллээр 20 гаруй хүн амь насаа алдаж, 100 гаруй иргэн шархаджээ. Жагсаал ямар нэгэн зохион байгуулагчгүй, хяналтаас бүрэн гарсан байна
01/09/2025
Хичээлийн шинэ жилийн мэндийг бид хэдээс өргөн дэвшүүлье!
Зуун задгай байна даа хаха
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar
Ulaanbaatar
17021

10/09/2025