Япон, Канад, Америк виз мэдүүлэг, зөвлөгөө мэдээлэл солицлох групп

Япон, Канад, Америк  виз мэдүүлэг, зөвлөгөө мэдээлэл солицлох групп

Share

Канад, Америк, Солонгос, Япон, Шенгений аяллын визний мэдээлэл солилцох групп

Канад, Америк, Япон, Солонгос, Шенгений визний мэдээлэл солилцох групп, орчуулгын үйлчилгээ

27/03/2026

САНУУЛГА! АНУ руу F болон M ангиллын визээр суралцахаар явж буй оюутнуудаас визийн бонд ШААРДАХГҮЙ. Энэ нь зөвхөн шаардлага хангасан бизнес/жуулчлалын B1/B2 ангиллын виз мэдүүлэгчдэд хамаарна. АНУ-ын визийн талаарх албан ёсны мэдээллийг https://mn.usembassy.gov/ болон https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html цахим хуудсуудаас авна уу.

REMINDER! Students travelling to the United States on F or M visas are NOT subject to the visa bond requirement. Bond payments are only required for qualified business/tourist (B1/B2) visa applicants. Visit https://mn.usembassy.gov/ and https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.htm for accurate information about U.S. visas.

25/03/2026

Төгсөөд Солонгост ажиллах уу? D-10 визийн бүх нууцыг задалъя! 🔥🇰🇷

(Нийтлэгчийн туршлагаас)

Hi Guys! Awezome-н Мөнгөөнөө байна 😊
Их сургуулиа төгсчихсөн үү? Эсвэл төгсөх гээд бэлдэж байна уу? 🎓

Солонгост их сургуулиа төгссөний дараа ажил хайх боломжтой 2 жилийн хугацаанд оршин суух D-10 виз олгодог. Тэгвэл энэ визийг авахад юунд анхаарах, хаанаас эхлэх талаар өөрийн мэдсэн, сурсан бүх зүйлээ харамгүй хуваалцъя! ✨

�Хамгийн эхэнд бүрдүүлэх материал чухал тул үүнээс эхэлье.

● Гадаад паспорт + хуулбар 🪪
● Гадаад иргэний үнэмлэх + хуулбар
● Сүүлийн 6 сарын дотор даруулсан 3.5 x 4.5 хэмжээтэй цээж зураг 📸 (Хэрэв та Солонгос маягийн цээж зураг авхуулахыг хүсвэл манай YouTube хуудас дээрх “Хэрхэн цээж зургаа даруулах вэ?” зааврыг үзээрэй)
● Байрны гэрээний хуулбар 🏠 (эх хувь заавал байх шаардлагагүй)
● Их сургууль төгссөн эсэх тодорхойлолт болон дүнгийн тодорхойлолт 🎓 (сургуулийн вэбсайтаас татаж авна, нэг бичгийн хураамж 1000-2000 вон байдаг)

● Банкны баталгаа 💰: Та дансандаа 12,000,000 вон (10,000 ам.доллар орчим) байршуулсан байх шаардлагатай. Хэрэв танд тухайн банкны аппликейшн байдаг бол заавал өөрийн биеэр банкны салбар орохгүйгээр аппликейшнээрээ дамжуулан 잔고증명서 гэж хайгаад өөрийн и-мэйл рүүгээ файлаар авч болно.

● 6 сарын ажлын төлөвлөгөө 📝
● Нэгдсэн өргөдлийн маягт

☝️TIP1: Хэрэв та TOPIK IV-с дээш оноотой бол танаас банкны баталгаа шаардахгүй. Иймд онооны хуудсаа заавал авч очоорой гэж зөвлөж байна

📌 Мөн Цагаачлалын албаны бичиг хэргийн газарт бүртгэлийн хураамж 130.000 воныг бэлэн мөнгөөр тушаах ба нэгдсэн өргөдлийн маягтаа хэвлээд очвол илүү амар байдаг шүү. Түүнчлэн 6 сарын ажлын төлөвлөгөөг гаргахад тийм ч хэцүү биш учир доорх маягтыг татаж аваад бөглөөрэй.

☝️TIP2: Төлөвлөгөөгөө бичихдээ сар сардаа хийх ажлаа товч тодорхой бичээрэй ✍️ Жишээлбэл “би хичээх болно, ажлаа сайн хайх болно” гэхчлэн энгийн, ойлгомжтой зүйлсийг давтаж бичих хэрэггүй.

Оронд нь хэлний оноогоо авах, өөрийгөө хөгжүүлэх, ажил хайх хугацаандаа эдгээр зүйлсийг хийнэ гэх мэт тодорхой мэдээллийг оруулж өгөөрэй.

Материалаа бүрдүүлэхэд чинь туслахаар 📝Солонгос, Монгол нэршлийн бэлэн жагсаалт бэлдээд орууллаа. Татаж аваад ашиглаарай 📂

여권 ➡️Гадаад паспорт+хуулбар

외국인등록증 ➡️Гадаад иргэний үнэмлэх+хуулбар

임대 계약서 ➡️Байрны гэрээ+хуулбар

졸업증명서 ➡️Их сургууль төгссөн эсэх тодорхойлолт(Сургуулийн вэбсайтаас авах)

성적증명서 ➡️Дүнгийн тодорхойлолт(Сургуулийн вэбсайтаас авах)

은행 잔고증명서 ➡️Банкны баталгаа (10.000 ам.доллар)

TOPIK ➡️Хэлний оноо (TOPIK 4-с дээш оноотой бол банкны баталгаа шаардахгүй)

수수료➡️Хураамж 130.000 вон

통합신청서 ➡️Нэгдсэн өргөдлийн маягт

구직활동 계획서 ➡️Ажлын төлөвлөгөө

사진➡️Цээж зураг 3.5x4.5


Цагаачлалын алба дээр очихдоо анхаарах зүйлс ⚠️

Танд ийм мэдрэмж төрж байсан уу? 😰
Би одоо ч цагаачлалын алба орохдоо “айдас хүйдэстэй” байдаг. Нэг буруу юм хийчихсэн ч юм шиг эсвэл цагдаагийн газар очиж байгаа мэт санагддаг.

☝️Очиход ажилчид нь заримдаа найрсаг бус, бүдүүлэг харьцах нь элбэг бүр өргөдлийг буцаах тохиолдол ч гардаг. Хэрвээ ийм зүйл тулгарвал хуулийн дагуу гомдол гаргах эрхтэй гэдгээ мэдэж авахад илүүдэхгүй.

‼️Асуудал гарсан тохиолдолд авах арга хэмжээ

● Нэрийн тэмдэг (명찰): Бүх ажилтнууд нэрийн тэмдэг зүүсэн байдаг. Хэрэв асуудал гарвал хамгийн түрүүнд ажилтны нэрийг тэмдэглэж авах 📝

● Ахлах ажилтантай уулзах: “담당자 말고, 팀장님 좀 뵙고 싶습니다” гэж хэлээд хэлтсийн ахлагчтай уулзахыг шаардана

● Хэлний асуудал гарвал: 1345 руу залгаж Монгол ажилтантай холбогдон заавар авна 📞

‼️Гомдол гаргах боломж

● Гар утсаар: 1345 → “민원 신청” (гомдол, санал)
● Онлайн: www.hikorea.go.kr → 민원 접수 💻

https://www.hikorea.go.kr/

● Цагаачлалын алба дээр: “고객의 소리함” (санал хүсэлтийн хайрцаг) дээр тухайн ажилтны нэрийг бичиж, үзэл бодлоо оруулж болно

🇲🇳🇰🇷D-10 виз сунгах талаар 🔁

Дээрх зааврыг дагаад визээ авчихсан уу? Тэгвэл дахиад нэг асуудал бий… 😅
D-10 виз нь 2 жилийн хугацаатай бөгөөд 6 сар тутам сунгах ёстой байдаг.

☝️Тиймээс визээ авлаа гээд эрт баярлах хэрэггүй ээ. Энэ нь зөвхөн эхлэл гэж ойлгоорой. 6 сарын дараа дахин сунгуулах шаардлага гарч, материалуудаа дахиад л бүрдүүлэх ёстой болно.

☝️Гэвч зарим бичиг баримт шаардлагагүй болж, онлайнаар сунгуулах боломжтой гэдгээрээ давуу талтай.

📄Бүрдүүлэх материал

● Гадаад паспортын хуулбар
● Байрны гэрээний хуулбар 🏠
● TOPIK онооны бичиг. Хэрэв TOPIK оноо байхгүй бол 5,400,000 воны банкны баталгаа шаардагдана 💰
● Нэгдсэн өргөдлийн маягт
● 6 сарын ажлын төлөвлөгөө 📝

Онлайн сунгалт 💻

● HiKorea вэбсайтад бүртгэл үүсгэж, нэвтрэх

https://www.hikorea.go.kr/

● Дараах дарааллаар орох: 민원신청 → 전자민원 → 등록외국인의 체류기간연장허가 → 다음
● Бүрдүүлсэн материалуудаа хэсэг тус бүрд нь upload хийх
● Бүртгэлийн хураамж 50,000 вон 💳

Хариу нь ойролцоогоор хоёр долоо хоногийн дараа таны бүртгэлтэй гар утас руу мессежээр ирнэ 📩

Үүнээс гадна D-10 визээр цагийн ажил, интон буюу дадлагын ажил ч хийх боломжтой 💼
☝️Гол нь татвар төлөлт болон ажлын цаг, ажлын зөвшөөрөл гэх мэт зүйлсээ заавал анхаарч, шалгах ёстой.

💡Жич:
2026 оноос өмнөх D10 виз авсан хүмүүс 2жил хүртэлх 2026 оноос хойших D10 виз авсан хүмүүс 3 жил хүртэлх гэж солигдсон.

Дараагийн нийтлэлээр уулзацгаая 👀✨

24/03/2026

СЭРЭМЖЛҮҮЛЭГ!


Сүүлийн үед Австралийн Дотоод хэргийн яам, Хилийн хяналтын байгууллагууд тус улсын хилээр зорчиж буй аялалын болон оюутны визийн зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд чиглэсэн хяналт шалгалтаа улам чангатгаж хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан эд зүйл нэвтрүүлэхийг оролдсон, визийн дүрэм журмыг зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр торгох, визийн зөвшөөрлийг цуцалж хил дээрээс буцаах арга хэмжээ авах болсон бөгөөд үүнд манай иргэд өртөх тохиолдол цөөнгүй гарах боллоо.

Иймд тус улсын хилээр нэвтрэх үедээ өөрт авч яваа эд зүйлсийг гаалийн мэдүүлгийн хуудсанд заагдсан нөхцлүүдийн дагуу үнэн зөв бөглөж байх, оюутан, суралцагч нар өөрт олгогдсон визийн зөвшөөрөлд тавигдах шаардлагыг анхааралтай судалж, хилийн хяналтын албаны хууль дүрмийг чанд сахин биелүүлж, виз оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үүсч болзошгүй аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайдын яам
2026 оны 03 дугаар сарын 24
Монгол Улсын Гадаад Харилцааны Яам Ministry of Foreign Affairs of MongoliaBatmunkh Battsetseg Батмөнхийн Батцэцэг

24/03/2026

🇯🇵 Япон улсын визний хураамж (2026) 🇯🇵

Япон явах гэж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл

- Энгийн виз (нэг удаагийн) : 71,000₮

- Олон удаагийн виз : 143,000₮

- Дамжин өнгөрөх виз : 17,000₮

📄 Хугацаа сунгах (дахин нэвтрэх зөвшөөрөл) : 71,000₮

🧾 Дүрвэгсдийн аяллын бичиг баримт сунгах : 60,000₮

📌 Анхаарах зүйлс:

✔️ Визний төрөлөөс хамаарч үнэ өөр байна
✔️ Материал бүрдүүлэлт маш чухал
✔️ Хугацаа дунджаар 5–7 хоног

#ЯпонВиз #Аялал

20/03/2026

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
❗️Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс ӨМНӨ олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд ХАМААРАХГҮЙ.
⚠️ Чухал анхааруулга
Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд БУЦААН ОЛГОХГҮЙ.
Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://travel.state.gov/.../countries-subject-to-visa...
Mongolia added to U.S. Visa Bond Pilot Program
Starting April 2, 2026, all Mongolians approved for a B1/B2 (business/tourist) U.S. visa must pay a bond of up to $10,000.
❗️This requirement does NOT apply to people holding a valid B1/B2 visa issued before April 2, 2026.
Do NOT pay your bond in advance. Paying early does not guarantee you a visa, and third-party sites can be scams. Any payment made before your interview is NOT refundable.
The bond will be returned if you respect the terms of your visa. Learn more: https://travel.state.gov/.../countries-subject-to-visa...

Монгол Улсыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамрууллаа
2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс эхлэн АНУ-ын B1/B2 (бизнес/жуулчны) визийн шалгуур хангасан Монгол Улсын иргэд 10,000 ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа (визийн бонд) төлөх шаардлагатай болно.
❗️Энэхүү шаардлага нь 2026 оны 4-р сарын 2-ны өдрөөс ӨМНӨ олгогдсон хүчинтэй визтэй иргэдэд ХАМААРАХГҮЙ.
⚠️ Чухал анхааруулга
Визийн барьцааг ярилцлагаас өмнө УРЬДЧИЛАН ТӨЛӨХГҮЙ байхыг анхаарна уу. Урьдчилан төлөх нь виз олгох баталгаа болохгүй бөгөөд аливаа гуравдагч этгээдийн цахим хуудаснууд залилан байх эрсдэлтэй. Ярилцлагын өмнө төлбөр хийгдсэн тохиолдолд БУЦААН ОЛГОХГҮЙ.
Визийн нөхцөлийг бүрэн мөрдсөн тохиолдолд барьцаа мөнгийг холбогдох журмын дагуу буцаан олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html

Mongolia added to U.S. Visa Bond Pilot Program
Starting April 2, 2026, all Mongolians approved for a B1/B2 (business/tourist) U.S. visa must pay a bond of up to $10,000.
❗️This requirement does NOT apply to people holding a valid B1/B2 visa issued before April 2, 2026.
Do NOT pay your bond in advance. Paying early does not guarantee you a visa, and third-party sites can be scams. Any payment made before your interview is NOT refundable.
The bond will be returned if you respect the terms of your visa. Learn more: https://travel.state.gov/content/travel/en/News/visas-news/countries-subject-to-visa-bonds.html

19/03/2026

📢 АНУ-ын виз мэдүүлэгчдийн анхааралд:
Шинэ журам буюу "Визний барьцаа"
АНУ-ын виз мэдүүлэхээр төлөвлөж буй хүмүүст дуулгах нэгэн чухал мэдээ байна. 🇺🇸🇲🇳
АНУ-ын Төрийн департаментаас визний хугацаа хэтрүүлэлтийг бууруулах зорилгоор "Visa Bond Pilot Program" буюу "Визний барьцааны туршилтын хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү журам нь 2026 оны 4 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжиж эхэлнэ.
Энэ юу гэсэн үг вэ?👀
Хэрэв та энэ хугацаанаас хойш визний ярилцлагад орвол Консулын ажилтан таны нөхцөл байдлыг үнэлээд, виз олгох нөхцөл болгож 5,000$ - 15,000$ хүртэлх ам.долларын барьцаа байршуулахыг санал болгож магадгүй юм.
Визний ярилцлагын үр дүн хэлбэрээр гарч болох талтай:
✅ Хамгийн сайн тохиолдол: Консул танд бүрэн итгэж, ямар нэгэн барьцаагүйгээр шууд 10 жилийн виз олгох.
⚠️ Дунд зэргийн тохиолдол: "Таныг буцаж ирнэ гэдэгт бага зэрэг эргэлзэж байна, тиймээс барьцаа байршуулбал виз олгоё" гэх санал. Энэ тохиолдолд виз нь ихэвчлэн 10 жилээр биш, тухайн аялалд зориулсан богино хугацаагаар (3-6 сар) гарч магадгүй.
❌ Муу тохиолдол: Шалгуур хангахгүй бол шууд татгалзах.
Барьцаа төлөөд явбал яах вэ?💵
Хэрэв та барьцаагаа төлөөд, АНУ-д зорччихоод визний хугацаандаа эх орондоо буцаж ирвэл таны байршуулсан мөнгө автоматаар таны данс руу буцаж орно. Хэдийгээр дараагийн удаа дахин виз мэдүүлэх шаардлага гарч болох ч, "дүрэм зөрчилгүй явж ирсэн" гэдэг түүх тань дараагийн удаа барьцаагүй, урт хугацааны виз авахад маш том давуу тал болох юм.
📌 Санамж: * Барьцаа төлсөн ч виз 100% гарна гэсэн баталгаа биш.
• Мөнгийг зөвхөн албан ёсны Pay.gov системээр төлнө.
• Журам шинээр хэрэгжиж байгаа тул өөрчлөгдөх магадлалтайг анхаараарай.
Албан ёсны эх сурвалжийг доорх коммент хэсгээс хараарай. 👇
#АНУВиз

Photos from dumdadu's post 19/03/2026

#ХЯТАДЫН ХИЛЭЭР ГАРАХ ЦАХИМ ДЕКЛАРАЦИ БӨГЛӨХ ЗААВРАА ХАДГАЛААД АВААРАЙ 👇
БНХАУ-ын Үндэсний Цагаачлалын газраас гадаадын иргэдийн хилээр нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх, шалган нэвтрүүлэх хурдыг сайжруулах зорилгоор "Хилээр нэвтрэх хуудас"-ыг цахимаар урьдчилан мэдүүлэх шийдлийг улс даяар хэрэгжүүлж эхэллээ.
Гар утсаараа бөглөх заавар
1. Гар утсаараа https://s.nia.gov.cn/ArrivalCardFillingPhone/ линкээр нэвтэрнэ
2. Entry declaration /дээд хөх/ - хувилбарыг сонгоно.
2. Instructions – “Agree” дарна
3. Гадаад паспортны зургийг оруулна
4. Last name – овог, first name – өөрийн нэр
5. Gender – хүйс
6. Date of Birth – төрсөн он, сар, өдөр
7. Country/Region of Citizenship – Монгол улсын иргэн бол “Mongolia” сонгож оруулна
8. Type ID document – улаан паспорттой бол “ordinary passport” сонгоно
9. Passport number – паспортын дугаараа оруулна
10. Entry transportation Mode – “flight” сонгоно
11. Arrival flight/train/Vessel number – нислэгээс хамаарч дугаар оруулна
- Улаанбаатар – Саньяа - MR815 эсхүл MR817
- Саньяа – Улаанбаатар – MR816 эсхүл MR818
- Улаанбаатар – Бээжин – MR801
- Бээжин – Улаанбаатар – MR802
- Улаанбаатар – Хайлар – MR851
- Хайлар - Улаанбаатар – MR852
- Улаанбаатар – Эрээн – MR861
- Эрээн - Улаанбаатар – MR862
- Улаанбаатар – Ордос - MR895
- Ордос - Улаанбаатар – MR896
- Улаанбаатар –Хайкоу - MR811
- Хайкоу - Улаанбаатар –MR812
12. City of entry – очих нисэх буудлын хотын нэрийг оруулна
13. Port of entry – очих нисэх буудлын нэр /Бээжинд бол Daxing сонгоно/
14. Chinese name – хятад нэр – байхгүй бол юу ч бичихгүй
15. Country /Region of birth – төрсөн улсын нэр – Монгол улсад төрсөн бол “Mongolia”, өөр улсад төрсөн бол өөр улс сонгож бичих бөгөөд доор нь төрсөн хотоо оруулна.
16. Contact number - Холбоо барих утас
17. Email – цахим хаягаа оруулна
18. Do you hold a valid visa or other entry permit? – “Yes” гэж дарна
19. Visa number – NO эсхүл 00 гэж бичнэ
20. Purpose of entry – нэвтрэх зорилго – аяллаар явж байгаа бол Sightseeing/Leisure сонгоно
21. Date of Entry – хилээх нэвтрэх өдрөө оруулна
22. Destination Ciities in China – БНХАУ-д зорчих хот/хотуудыг сонгож оруулна
23. Cities of Transit in China - БНХАУ-д түр зорчих хот/хотуудыг сонгож оруулна
24. Address in China - БНХАУ-д байрлах хаягаа оруулна – буудлын хаягаа оруулаарай
25. Do you have any inviting entities or inviters in China? – БНХАУ-д урьсан байгууллага эсхүл иргэн байгаа юу? – байхгүй бол NO
26. Confirmed Departure itinerary – буцах өдөр тодорхой эсэх – YES эсхүл NO сонгоно.
27. Date of Departure - Буцах өдөр
28. Transportation Mode for departure – ямар тээврийн хэрэгслээр буцах? – Flight сонгох
29. Departure Flight Number – буцах нислэгийн дугаарыг оруулна.
30. City of departure – ямар хотоос нисэх гэж байгаагаа оруулна
31. Port of Departure – буцах нисэх буудлын нэрийг сонгон оруулна.
Бүх мэдээллээ оруулсны дараа SUBMIT дарна
I have read and agree to the above statements – чагталж баталгаажуулна
“Click to sign” дарсны дараа “Confirm” дарна
Гарын үсэг зурах цонх гарч ирнэ. Цонхонд нь гарын үсгээ зураад “Confirm” дарна.
Гарч ирсэн QR code нь таны бөглөсөн нэвтрэх хуудас бөгөөд та
Download to Local – QR кодыг утсан дээр зургаар татах, Send to Email - цахим шуудангаар хүлээж авна.
Эх сурвалж : Азийн Аялал

Countries Subject to Visa Bonds 19/03/2026

2026 оны 4-р сарын 2-ноос эхлэн АНУ-д нэвтрэх жуулчин болон бизнесийн зорилготой зорчигчдоос 5000-15,000 ам.долларын барьцаа авах журам 50 улс-д үйлчлэхээр болжээ. АНУ-ын Засгийн газар энэ арга хэмжээг визийн хугацаа хэтрүүлэхээс сэргийлж, татвар төлөгчдөд үүсэх зардлыг бууруулах зорилготой гэж мэдэгдсэн байна. Шинэ жагсаалтад Тунис, Камбож, Этиоп, Гүрж, Гренада, Лесото, Маврикий, Монгол, Мозамбик, Никарагуа, Папуа Шинэ Гвиней, Сейшелийн арлууд багтжээ. Хэрэв зорчигчид визийн нөхцлөө зөрчихгүй, эсвэл аяллаа цуцалбал барьцаа мөнгийг буцаан олгоно. АНУ-ын Төрийн департаментын мэдээлснээр, нэг гадаадын иргэнийг албадан гаргахад дунджаар 18,000 ам.долларын зардал гардаг байна.
Эх сурвалж:

Countries Subject to Visa Bonds The Department of State has identified nationals from these countries as needing visa bonds.  The implementation dates are in parentheses:

19/03/2026
Photos from Япон, Канад, Америк  виз мэдүүлэг, зөвлөгөө мэдээлэл солицлох групп's post 19/03/2026

📌🇯🇵 Японы визний 3 сарын бүх цаг дүүрсэн, ВИП өрөөний нэмэлт 210.000₮ төлбөртэй цаг ч дүүрсэн,
📌🇯🇵4.1-нээс 3000¥ буюу 68 000 Төгрөг байсан төлбөр 15000¥
болохоос өмнө яаралтай цахим виз өгөх боломж л байна үнэтэй болoхоос өмнө яаралтай цахим виз өгөх боломж л байна.
Манайх таны хаа байгаа газраас үл хамааран цахим мэдүүлж өгсөөр байгаа шүү. Манайхыг сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ баярлалаа.🥰🥰
📌📌 : Сүхбаатар дүүрэг Элчингийн гудамж 1-р эмнэлгийн урд талын зам дагуу Мика зочид буудлын замын эсрэг талд SKY PLAZA BUSINESS CENTER ОРЧУУЛГЫН ТӨВ /Чех Элчингийн байр/
Сүхбаатар дүүрэг 1-р хороо Элчингийн гудамж-9, SKY PLAZA BUSINESS CENTER ОРЧУУЛГЫН ТӨВ /Чех Элчингийн байр/
☎️96653244, 70123244
⏰Ажлын цаг:
Даваа – Баасан
09:30-17:00

19/03/2026

📌🇯🇵 Японы визний 3 сарын бүх цаг дүүрсэн, ВИП өрөөний нэмэлт 210.000₮ төлбөртэй цаг ч дүүрсэн,
📌🇯🇵4.1-нээс 3000¥ буюу 68 000 Төгрөг байсан төлбөр 15000¥
болохоос өмнө яаралтай цахим виз өгөх боломж л байна үнэтэй болoхоос өмнө яаралтай цахим виз өгөх боломж л байна.
Манайх таны хаа байгаа газраас үл хамааран цахим мэдүүлж өгсөөр байгаа шүү. Манайхыг сонгон үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээ баярлалаа.🥰🥰
📌📌 : Сүхбаатар дүүрэг Элчингийн гудамж 1-р эмнэлгийн урд талын зам дагуу Мика зочид буудлын замын эсрэг талд SKY PLAZA BUSINESS CENTER ОРЧУУЛГЫН ТӨВ /Чех Элчингийн байр/
Сүхбаатар дүүрэг 1-р хороо Элчингийн гудамж-9, SKY PLAZA BUSINESS CENTER ОРЧУУЛГЫН ТӨВ /Чех Элчингийн байр/

☎️96653244, 70123244
⏰Ажлын цаг:
Даваа – Баасан
09:30-17:00

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Баталгаат орчуулга

Манай байгууллага БНСУ –д зорчихоор виз мэдүүлэх хүмүүст зориулж аялал, сургалтын визний зөвлөгөө, чанартай баталгаат орчуулга, Солонгос улсын их дээд сургууль, хэлний бэлтгэлд зуучлах зэрэг үйл ажиллагаа эрхлээд 5 жил байгаа чадварлаг хамт олон таньд туслахад бэлэн байна.

Манайх таньд дараахь үйлчилгээг санал болгож байна.

📷 Тухайн виз мэдүүлэгчийн онцлогт тохирсон визний зөвлөгөө /энгийн аялал, хөнгөлөлттэй нөхцлүүд, олон удаагийн виз хэрхэн мэдүүлэх тухай/

📷 Баталгаат хаяг, зочид буудал захиалга /хаяг , утасны дугаар /

Location

Telephone

Website

Address


Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 хороо Элчингийн гудамж Скай плаза бизнес төв 1 давхар Орчуулгын товчоо
Ulaanbaatar
14220

Opening Hours

Monday 09:30 - 17:30
Tuesday 09:30 - 17:30
Wednesday 09:30 - 17:30
Thursday 09:30 - 17:30
Friday 09:30 - 17:30