05/06/2026
📣 “ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ БА 1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛНО
Иргэдэд үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгөх, 1072 хувьцаатай холбоотой үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг зохион байгуулна.
✅ 1072 хувьцааны мэдээлэл авах
✅ Үнэт цаасны данс нээх, шалгуулах
✅ Арилжаа, хувьцаат компанийн мэдээлэл авах
✅ Цэнхэр тасалбар болон эрхийн бичгээр авсан үнэт цаасаа шалгуулах
✅ Санхүүгийн боловсролын сургалтад хамрагдах
📍 Хаяг: Аймгийн Засаг даргын тамгын газрын Их танхимд
📅 2026 оны 06 дугаар сарын 09
🕙 10:00–17:00 цаг
Иргэн та өргөнөөр оролцоно уу.
05/06/2026
АЙМГИЙН ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗӨВЛӨЛИЙН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг танхим, цахим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. 📌Хуралд 18 сумын хүүхдийн төлөө зөвлөл цахимаар, аймгийн хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүд 88%-ийн ирцтэйгээр танхимаар оролцлоо.
☝️Хурлаар 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан, аймгийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хэрэгжилт, хүүхэд хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудын үр дүнг хэлэлцэв.
📌 Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Цагдаагийн газар, Боловсролын газар болон Төвшрүүлэх, Өндөр-Улаан, Хашаат сумдын Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлантай танилцлаа.
📌Хурлаас хүүхдийг ахуйн осол, гэмтэл, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр ✅✅️️зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
☝️Хуралдааны үр дүнд:
📌Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Цэрэннадмид Хүүхдийн ордонтой болох шийдвэрийг гаргаж, шаардлагатай төсөв, хүний нөөцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн, хүүхэд хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ. 📌Өрх бүрийн эрсдэлийг үнэлж, хүүхдэд учирч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
📌 “Хүүхэд, гэр бүлийн виртуал хөтөч”-ийг өрх бүрт хүргэн ажиллах чиглэл гарлаа.
04/06/2026
📌 АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгууллагуудын баримт бичгийн стандарт, бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах зорилгоор архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтнуудын сургалтыг зохион байгуулж байна.
Тус сургалтад 19 сум болон 40 байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан нийт 101 албан хаагч хамрагдаж байна.
Сургалтаар архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр мөрдөж буй хууль, дүрэм, журам, баримт бичгийн стандарт, байгууллагын архивын үйл ажиллагааг зөв зохион байгуулах, цахим болон цаасан суурьт баримтын бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтын талаар мэдээлэл, арга зүйн зөвлөгөө өгч байна.
Мөн оролцогчид ажлын туршлагаа харилцан солилцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож байна.
03/06/2026
✅ 1072 ХУВЬЦАА, НООГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО
1072 хувьцаа, ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой мэдээлэл өгөх уулзалтыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Их танхимд зохион байгууллаа.
Уулзалтад "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захиалагчийн хэлтсийн дарга Э.Энхтулга, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Чулуундарь, Архангай аймгийн нотариатч Д.Оюунхүү нар оролцож, иргэдэд мэдээлэл хүргэлээ.
Уулзалтаар 1072 хувьцаа болон ногдол ашиг өвлүүлэхтэй холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, бүрдүүлэх материал, үйлчилгээ авах дараалал, иргэдийн анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулан зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ.
03/06/2026
✅1072 ХУВЬЦАА, НООГДОЛ АШИГ ӨВЛҮҮЛЭХ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ УУЛЗАЛТ 2026 ОНЫ 06 САРЫН 03-НЫ ӨДРИЙН 16:00 ЦАГТ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИХ ТАНХИМД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТУЛ ИРГЭД ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА
02/06/2026
📍 БОЛЗОШГҮЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ, ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ОРОН ДАЯАР ЭХЭЛЛЭЭ
🔸Улсын хэмжээнд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, арилгах, таслан зогсоох чиглэлээр зохион байгуулж буй үзлэг, хяналт, шалгалтын ажлын хүрээнд Улсын Онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нийслэл болон 21 аймгийн Онцгой комиссын дарга, гишүүдтэй цахим хурал хийлээ.
🔸Үүний дараа Архангай аймгийн Онцгой комисс хуралдаж, 2026 оны 6 дугаар сарын 2-ноос 7 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэх үзлэг, хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулах нэгдсэн төлөвлөгөө, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэн, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
🔸Тус ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, арилгах, хөдөлмөрийн болон галын аюулгүй байдлыг хангах, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн үзлэг, шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулах,
🔸🔸Аймгийн Онцгой комиссоос үзлэг, хяналт, шалгалтын ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, сумдын Онцгой комисс болон холбогдох байгууллагуудтай хамтран орон нутгийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
01/06/2026
"АЛДАРТ ЭХИЙН ОДОН"
/зураг 2 дугаар хэсэг/
01/06/2026
🇲🇳"АЛДАРТ ЭХИЙН ОДОН" ГАРДУУЛЛАА
✅Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймагт 373 ээж алдарт эхийн одон хүртэж байна.
✅ “АЛДАРТ ЭХ”-ийн нэгдүгээр одонгоор 44, хоёрдугаар одонгоор 329 ээж шагнагдаж, төр түмнээсээ хүндэтгэлээ хүлээн авлаа. 👏
✅Алдарт эхийн одонг УИХ-ын гишүүн П.Мөнхтулга, аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Засаг дарга Б.Цэрэннадмид, Засаг даргын орлогч Ч.Батнайрамдал, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга Л.Мөнх-Эрдэнэ, Засаг дарга Т.Ганзориг нар гардуулан өглөө.👏