Цахим орчны хүүхэд хамгаалал

Цахим орчны хүүхэд хамгаалал

Share

Цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалцгаая

27/03/2026

.

Photos from Харилцаа холбооны зохицуулах хороо's post 25/03/2026

"Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төсөл 10,000 гаруй хүүхэд, эцэг эх, багш нарт хүрлээ

НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ТЭСО группийн санхүүгийн дэмжлэгтэйгээр 2025 оны 5 дугаар сараас хэрэгжүүлсэн тус төслийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Мөн төслийн хүрээнд боловсруулсан сургалтын багц модулиудыг олон нийтэд түгээх байгууллагуудад хүлээлгэн өгөв.

Төслийн хүрээнд:
-23 хичээл бүхий 5 багц сургалтын материал, гарын авлага, видео контентыг боловсруулж, улсын хэмжээнд үнэ төлбөргүй түгээж байна.
- 700 гаруй багш сургалтад хамрагдаж, мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх чадавхтай боллоо.
-10,000 гаруй хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчид цахим орчны аюулгүй байдлын мэдлэг, ойлголтоо нэмэгдүүллээ.
Төслөөр дамжуулан хүүхдийн эрхийг хамгаалах, цахим орчны аюулгүй байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж буй ТЭСО групп болон хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

Мэдээллийн эх сурвалж: UNICEF Mongolia

Photos from Харилцаа холбооны зохицуулах хороо's post 25/03/2026

"ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ӨРГӨН НЭВТРҮҮЛЭГ, ЦАХИМ ОРЧНЫ ХҮҮХЭД ХАМГААЛАЛ" УУЛЗАЛТ БОЛЛОО

✅ Өнөөдөр ГБХНХЯ, ЦХИХХЯ, ХЗДХЯ, ХХЗХ, Дэлхийн зөн Монгол ОУБ-ын хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төсөлтэй хамтран хэвлэл мэдээллийн байгууллагууд болон харилцаа холбооны үйлчилгээ эрхлэгчдэд Хүүхэд хамгааллын тухай хууль болон дагалдан батлагдсан журмуудыг танилцуулж, санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

✅ Цахим орчны зохистой хэрэглээний талаарх эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд өсвөр үеийн мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах, технологийн түвшинд хүүхдэд хортой болон хориотой агуулгыг таньж илрүүлж, хаах, хязгаарлах чадавхыг бэхжүүлэхэд хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн манлайлал, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой юм.

Мэдээллийн эх сурвалж: Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Photos from Цахим орчны хүүхэд хамгаалал's post 18/03/2026

“ЭЕРЭГ ЦАХИМ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

✅ “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” багц сургалтын модулийг танилцуулах “Эерэг цахим ирээдүй” өдөрлөг Нийслэлийн ерөнхий боловсролын 16 дугаар сургууль дээр гуравдугаар сарын 17-ны өдөр боллоо.
✅ Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ) нь НҮБ-ын Хүүхдийн Сан, ТЭСО групптэй хамтран Монгол Улсын хүүхэд, өсвөр үеийнхний цахим орчны аюулгүй байдлыг хангах “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийг хэрэгжүүлж, цахим орчны зөв, зохистой хэрэглээ, цахим орчинд хүүхдийн эрхийг хангах, цахим орчны эрсдэлээс хүүхдийг хамгаалах тухай мэдлэг, ойлголт өгөх гарын авлага, бататгах видео контент бүхий багц сургалтын модулийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч тус бүрд зориулан боловсруулан гаргаад байна.
✅ “Эерэг цахим ирээдүй” өдөрлөгт тус сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон эцэг, эх, асран хамгаалагч, багш, ажилтнуудын төлөөлөл болох 200 гаруй хүн хамрагдаж, цахим ур чадвараа дээшлүүлэх мэдлэг мэдээлэл авсан юм.
✅ Өдөрлөгийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Ян Му, ТЭСО группийн Байгууллага хариуцсан захирал Э.Одончимэг нар нээж үг хэлсэн бөгөөд нийт 23 хичээл бүхий гарын авлага, хичээл бүрийг бататгах видео контент болон танилцуулгыг багтаасан багц сургалтын модулийг сургуулийн захирал, багш, эцэг эхийн төлөөлөлд гардуулан өглөө. Сургалтын гарын авлага, хичээлийг улсын хэмжээний бүх сургуулиудад түгээн..
✅ Мөн өдөрлөгийн үеэр “Эерэг цахим ирээдүй” нөлөөллийн аяны талаар НҮБ-ын Хүүхдийн Сангийн Хүүхэд хамгааллын мэргэжилтэн С.Болорцэцэг, “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” багц сургалтын хичээлийн модулийн талаар ХХЗХ-ны Зохицуулалтын хэрэгжилтийн хэлтсийн дарга А.Уранчимэг тус тус танилцуулсан бол ХХЗХ-ны Цахим орчны хүүхэд хамгааллын мэргэжилтэн Д.Дэлгэрмаа “Цахим орчин дахь хүүхдийн эрх” сэдвээр 4а ангийн сурагчдад хичээл заав.

Түүнчлэн арга хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн Сангийн өсвөр үе, залуучуудын элч Б.Баттөр буюу Ангууч, FOUX хамтлаг оролцож, цахим орчинд бие биедээ хүндэтгэлтэй хандах, хувийн нууц мэдээллээ бусадтай хуваалцахгүй байх, эерэг цахим ирээдүйг хамтдаа бүтээхийг уриаллаа.

12/03/2026

ЗАХИДАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА ДУУСАХАД 3 ХОНОГ ҮЛДЛЭЭ
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн захидал бичлэгийн уралдааны захидлыг 2026 оны 3-р сарын 15-ныг дуустал Монгол шуудан - Mongol Post ХК-ийн бүх салбарт хүлээн авна.
:
Харилцаа холбооны зохицуулах хороо
Метро бизнес төв, А-корпус, 5 давхар
6-р хороо, Д.Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, УБ 14201-0033
бичих заавар:
Овог: ................................ Нэр: ........................................
Анги: ................................ Сургууль: ...........................
Сум/Дүүрэг: ................ Аймаг/Хот: ......................
Шуудангийн нэгдсэн код: ...............................
Холбоо барих утасны дугаар: ................................
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: https://www.crc.gov.mn/.../osvor-nasny-xuuxduudiin-olon...
Та бүхэнд амжилт хүсье.

📣 “Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа

✅Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой.

✅Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдад ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 нийгмийн ажилтныг тус тус шалгаруулна.

Захидал_бичлэгийн_уралдааны_удирдамж

✅Нэг. Уралдааны зорилго:
• Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
• Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
• Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах

#Хоёр. Сэдэв:
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”

#Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагад суралцаж буй 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

✅Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна.

✅Захидал хүлээн авах хаяг:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Метро бизнес төв, А корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

✅Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;

Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх;
- Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал

✅Тав. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.

✅Зургаа. Шагнал, урамшуулал :

СУРАГЧ:
1-р байр: 1 сурагч Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 2 сурагч Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 3 сурагч Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 4 сурагч Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 5 сурагч Өргөмжлөл, 100,000₮

НИЙГМИЙН АЖИЛТАН:
1-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 100,000₮

Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.

✅Долоо. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

✅Найм. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.

✅Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР



.mn

11/03/2026

Цахим орчинд бусдын эрхийг хүндэтгэн соёлтой оролцъё!

10/02/2026

📣 АЮУЛГҮЙ ИНТЕРНЭТИЙН ӨДӨР: ХИЙМЭЛ ОЮУНЫГ ХАРИУЦЛАГАТАЙ, АЮУЛГҮЙ АШИГЛАЯ

✅Өнөөдөр "Аюулгүй интернэтийн өдөр" тохиож байна. Энэхүү өдрийг Европын холбооны Аюулгүй интернэт төвийн INHOPE сүлжээнээс 2004 онд санаачилж, өдгөө дэлхийн 170 гаруй улсад тэмдэглэж байна.

✅Энэ жилийн аюулгүй интернэтийн өдрийг “Ухаалаг технологи, аюулгүй сонголт-Хиймэл оюуныг хариуцлагатай аюулгүй ашиглая” уриа дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

✅Хиймэл оюун (AI) нь бидний өдөр тутмын амьдралд хурдацтай нэвтэрч, суралцах, мэдээлэл авах, хөгжих боломжийг нээж өгсөн. Гэвч эдгээр боломжийн зэрэгцээ худал мэдээлэлд өртөх, хувийн мэдээллээ алдах зэрэг сорилттой тулгарсаар байна.

✅Та бүхэн аюулгүй интернэтийн өдрөөр хиймэл оюуны бидний амьдралд хэрхэн нөлөөлж буйг судлах, түүнийг хэрхэн хариуцлагатай бөгөөд ёс зүйтэй ашиглах талаар хүүхдэдээ зааж, зөвлөхийг уриалж байна.




.mn

10/02/2026

Эерэг цахим ирээдүй | Өнөөдөр “Аюулгүй интернэтийн өдөр”

ТЭСО группийн санхүүжилтээр НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран хэрэгжүүлж буй “Хүүхдийг цахим орчинд хамгаалъя” төсөл нь 880 гаруй сургуульд хүрч, хүүхдийг цахим орчны эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж байна.

Хүүхдэд илүү аюулгүй, эерэг цахим орчныг хамтдаа бүрдүүлж буй ТЭСО групп болон түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.
---
Today is Safer Internet Day 🌐

With funding from TESO Group, UNICEF Mongolia, together with the Communications Regulatory Commission, is working together through the “Let's Protect Children Online” project — reaching over 880 schools to promote digital safety and help protect children from online risks.

Thank you to TESO Group and partners for helping create a safer digital world for children.

04/02/2026

YouTube Shorts-дээрх эцэг эхийн хяналтын тохиргоо хийх зааварчилгаа

Хүүхэд интернэтээс айдас төрүүлэх, зодоон, садар самуун зэрэг хүчирхийлэл агуулсан контент үзэх, бүдүүлэг үг хэллэг, дохио зангаа зэрэг хүүхдийн хүмүүжилд сөрөг мэдээлэл авч, түүнийгээ дуурайх хандлагатай байдаг.

YouTube Shorts дээр эцэг эхийн хяналтын тохиргоог хийж хүүхдээ зохисгүй агуулгатай контент үзэхээс урьдчилан сэргийлээрэй.

26/01/2026

📣 “Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй” өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаан зарлагдлаа

✅Дэлхийн шуудан холбооноос 55 дахь удаагаа зарлаж буй өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдааныг Харилцаа холбооны зохицуулах хороо Улсын хэмжээнд 10 дахь жилдээ Монгол шуудан ХК-тай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн уралдааныг дижиталжиж байгаа дэлхий ертөнцөд хүн хоорондын холбоо, амьд харилцаа яагаад чухал вэ гэдгийг эргэцүүлэн бодож, эдгээр бодол, эргэцүүллээ найздаа хаягласан захидлаар илэрхийлэхэд дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр насны хүүхдүүдийг уриалж байгаагаараа онцлогтой.

✅Сэдвийн хүрээнд хамгийн сайн бичсэн 15 сурагч, уралдааны сэдэв, зорилгыг сурагчдад ойлгуулж сургууль, анги хамт олноо идэвхтэй зохион байгуулж оролцсон 5 нийгмийн ажилтныг тус тус шалгаруулна.

Захидал_бичлэгийн_уралдааны_удирдамж

✅Нэг. Уралдааны зорилго:
• Өсвөр насны хүүхдүүдэд шуудангийн үйл ажиллагааг сурталчлах, захидал бичих соёлыг түгээх, хүүхдүүдийн зохион бичих, хүсэл мөрөөдлөө илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэхэд туслах
• Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гар утасны хэрэглээг хязгаарлах, сургууль, анги хамт олны болон гэр бүлийн орчинд хүн хоорондын амьд харилцаа, харилцан ойлголцол ямар чухал болохыг ойлгуулах, хүүхэд багачуулд энэ талаар эргэцүүлэн бодох боломжийг олгох,
• Ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтнуудтай хамтран ажиллах

#Хоёр. Сэдэв:
“Дижитал ертөнцөд хүн хоорондын харилцаа яагаад чухал болох талаар найздаа захидал бичээрэй”

#Гурав. Хамрах хүрээ, хугацаа:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн сургалтын байгууллагад суралцаж буй 9-15 насны сурагчдын дунд зохион байгуулна.

✅Хугацаа: Захидлыг орон даяар 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Монгол Шуудан ХК-ийн орон нутаг болон Улаанбаатар хотын бүх салбарт ХХЗХ-ны хаягаар хүлээн авна.

✅Захидал хүлээн авах хаяг:
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
Метро бизнес төв, А корпус, 5 давхар
Сүхбаатарын гудамж-13
Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

✅Дөрөв. Оролцогчид тавигдах шаардлага:
- Захидлын үндсэн элементүүд мэндчилгээ, үндсэн эх, төгсгөлийн үг, он, сар өдөр, гарын үсэг зэргийг агуулсан байх;
- Захидлыг 700-800 үгэнд багтааж бичих;
- Сурагчийн анги, сургууль, холбоо барих мэдээлэл тодорхой байх;
- Зөвлөгөө өгч хамтран ажилласан нийгмийн ажилтын нэрийг дурдсан байх;
- Захидлыг марк нааж зөвхөн шуудангаар илгээх;
- Захидлын дугтуй дээрх хаягийг сурагч өөрийн гараар зааврын дагуу тодорхой бичих /тусгай хэрэгцээт сурагчдаас бусад/;

Сургуулийн нийгмийн ажилтанд тавигдах шаардлага:
- Захидлын уралдаанд сурагчдаа идэвхтэй хамруулсан байх;
- Уралдааны сэдэв агуулгыг сурагчдад ойлгуулж таниулсан байх;
- Захидлын агуулга, найруулгад зөвлөгөө өгсөн байдал

✅Тав. Уралдаан дүгнэх журам :
- Сурагчийг шалгаруулах: Уралдаанд ирсэн захидлыг дөрвөн үе шаттайгаар шүүж нийт 15 хүүхдийн захидлыг 1-5 байранд шалгаруулна.
- Багшийг шалгаруулах: Сүүлийн 3 шатны шалгаруулалтад хамгийн их захидал тэнцсэн сургуулийн нийгмийн ажилтныг 1-5 байранд шалгаруулна.

✅Зургаа. Шагнал, урамшуулал :

СУРАГЧ:
1-р байр: 1 сурагч Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 2 сурагч Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 3 сурагч Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 4 сурагч Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 5 сурагч Өргөмжлөл, 100,000₮

НИЙГМИЙН АЖИЛТАН:
1-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 500,000₮
2-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 400,000₮
3-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 300,000₮
4-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 200,000₮
5-р байр: 1 нийгмийн ажилтан Өргөмжлөл, 100,000₮

Үндэсний ялагч буюу тэргүүн байранд шалгарсан сурагчийн захидлыг Англи хэл рүү хөрвүүлэн Дэлхийн шуудан холбооны өсвөр насны хүүхдүүдийн олон улсын захидал бичлэгийн уралдаанд илгээнэ.

✅Долоо. Удирдамж хүргэх:
Улсын хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын бүх сургуулийн захиргаанд захидал бичгийн уралдааны албан бичиг, удирдамжийг Монгол шуудан ХК-иар дамжуулан хүргүүлнэ.

✅Найм. Хэвлэн нийтлэх:
Захидлын уралдааны мэдээ, мэдээллээр дамжуулан Харилцаа холбооны зохицуулах хороо, Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагааг хүүхэд багачууд, олон нийтэд сурталчлан таниулах, шуудангийн хаягийн бичвэрийг хэрэглээнд төлөвшүүлэх зорилгоор уралдаанаас шалгарсан бүтээлүүдийг тус хорооны www.crc.gov.mn, www.ekids.mn, www.zipcode.mn цахим хуудас болон олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан нийтэлнэ.

✅Ес. Шуудангийн нэгдсэн кодын мэдээлэл:
Өөрийн оршин суугаа газрын шуудангийн нэгдсэн кодын мэдээллийг www.zipcode.mn цахим хуудаснаас авах боломжтой.

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО
ШУУДАНГИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР



.mn

Photos from Цахим орчны хүүхэд хамгаалал's post 22/12/2025

📣 “ЭЕРЭГ ЦАХИМ ИРЭЭДҮЙ” ХАКАТОНЫ ДҮН ГАРЛАА

✅Харилцаа холбооны зохицуулах хороо, НҮБ-ын Хүүхдийн Сан, ТЭСО групптэй хамтран хэрэгжүүлж буй “Цахим орчинд хүүхдээ хамгаалъя” төслийн хүрээнд зохион байгуулсан видео контент бүтээх хакатон амжилттай болж өндөрлөлөө.
✅“Эерэг цахим ирээдүй” хакатоны 1-р шатанд шалгарсан 11 баг видео контент ирүүлснийг энэхүү пэйж хуудсаар дамжуулан олон нийтэд түгээсэн билээ.
✅Видео контентын шалгаруулалтыг цахим хандалт болон шүүгчдийн үнэлгээгээр шилдэг 3 багийг шалгарууллаа.

🥇1- байр: Lotus Girls баг
Нийслэлийн ЕБ-ын 163-р сургуулийн 11-р ангийн сурагч Т.Бадамлянхуа, Б.Чинхүслэн, М.Анунгоо

🥈2-р байр: BluePeak баг
Ховд аймгийн ЕБ-ын 6-р сургуулийн 11-р ангийн сурагч М.Алтантунгалаг, Э.Ариунгоо, М.Анужин

🥉3-р байр: Tricast medea баг
Ховд аймгийн ЕБ-ын 6-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Алтанцэцэг, Б.Баярдулам, Г.Одням

Харилцаа холбооны зохицуулах хороо
UNICEF Mongolia
TESO Group
Нийслэлийн Ерөнхий Боловсролын 163 дугаар сургууль



.mn

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Sukhbaatar
Ulaanbaatar
976