Энэ жил 633,4 мянган га-д тариалалт хийнэ
- Бэлчээрийн мал аж ахуйг дэмжих “Нутагтаа эзэн 100*1000” төслийг хэрэгжүүлж эхэллээ
Малын Удмын Сангийн Үндэсний Төв
Regierungsinstitution
07/04/2026
ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮСЭЭС АНХНЫ ТОМИЛОЛТОО ЭХЛҮҮЛЛЭЭ ✅
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ яамны ажилтнууд, харьяа байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийлээ.
Уулзалтад Ургамал хамгааллын газар, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК, “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Зээлийн батлан даалтын сангийн төвийн бүсийн салбар, Хөдөө аж ахуйн корпораци ТӨХК, Малын удмын сангийн үндэсний төвийн төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Засгийн газраас дэвшүүлж буй эдийн засгийн чөлөөлөлт, эрх зүйн орчны шинэчлэл, ногоон хөгжлийн бодлого, авлигын эсрэг арга хэмжээний талаар танилцуулж, салбарын үйл ажиллагааны нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар санал солилцлоо. Мөн ХХААХҮ-ийн салбарыг нээлттэй, ил тод, зөв бодлоготой, хариуцлагатай салбар болгон хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллахаа сайд илэрхийллээ.
Үргэлжлүүлэн сайд тариалан эрхлэгч аж ахуйн нэгжүүд болон тариаланчдын төлөөлөлтэй уулзаж, хаврын тариалалтын бэлтгэл ажлын явц, тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл солилцов. Тариаланчид дотоодын тариаланчдыг дэмжих, гурилын үйлдвэрлэлийг тогтвортой хангах зорилгоор олгодог улаан буудайн урамшууллын өрийг яаралтай барагдуулах, хөнгөлттэй үнэтэй түлшний зардал, хангалтыг нэмэгдүүлэх шаардлагтайг хэллээ.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Тариаланчдад хандан “- Газар тариалангийн салбарт тулгамдаж буй асуудлууд тодорхой болсон. Нэгдүгээрт, 2025 оны урамшууллын асуудлыг яаралтай цэгцлэх шаардлагатай байна.
Хоёрдугаарт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж аж ахуйн нэгжүүдэд хязгаарлагдаж байна. Төв, Сэлэнгийн бүсэд үүссэн ган гачгийн улмаас зарим тариаланчид өмнөх зээлээ хугацаанд нь төлж чадаагүйгээс шалтгаалан хаврын тариалалтын зээлд хамрагдаж чадахгүй байгаа нь бодит хүндрэл болж байна. Үүнийг зайлшгүй шийдвэрлэнэ.
Гуравдугаарт, шатахууны хангамж, зохицуулалтын асуудлыг мөн анхаарч, тодорхой шийдэлд хүрэх шаардлагатай байна.
Иймд ирэх Засгийн газрын хуралдаанд газар тариалангийн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцүүлж, урамшууллыг шуурхай олгох, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахууны хангамжийг тогтвортой болгох чиглэлд бодит шийдвэрүүдийг гаргана.
Хэрэв дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол салбарт ойлгомжгүй байдал үүсэх эрсдэлтэй. Тиймээс Засгийн газрын түвшинд онцгой анхаарч ажиллана.
Дунд хугацаанд газар тариалангийн салбарыг экспортын чиг баримжаатай хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлнэ. Бид зөвхөн дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй экспортын чадавхыг нэмэгдүүлж, салбарыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх ёстой. Энэ хүрээнд Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамтай нягт хамтран ажиллана.
Мөн урт хугацаанд даатгал, газрын зохицуулалт, бордооны хангамж зэрэг суурь асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхэд анхаарна” гэв.
Улсын хэмжээнд 2026 оны хаврын тариалалтыг эрчимжүүлж, улаан буудайг 312 мянган га-д, төмсийг 16 мянган га-д, хүнсний ногоог 18 мянган га-д, тэжээл болон тосны ургамлыг 100 гаруй мянган га-д тариалахаар төлөвлөж байгаа бөгөөд нийт тариалалтын хэмжээ 633 мянган га-д хүрэхээр байна.
Тариалалтын үндсэн бэлтгэлүүдийг хангах чиглэлд тодорхой ажлуудыг зохион байгуулж байна. Тухайлбал, тариаланчид өнгөрсөн оны ургацаас 29 мянган тонн улаанбуудайн үр нөөцөлсөн бөгөөд үүнээс 14 мянган тонныг Хөдөө аж ахуйн корпорациар дамжуулан борлуулж, 12 мянган тонн үрийг зээлийн шинэчлэлд хамруулаад байна.
Төмсний үрийн хангамжийн хувьд зарим бүс нутагт хомсдол үүсэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан нэмэлт нийлүүлэлт, зохицуулалтын ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна.
Мөн бордооны нийлүүлэлтийн хүрээнд 10 мянга орчим тонн бордоог импортлон, тариаланчдад хүргэх зохион байгуулалтыг хийж байгаа бол ургамал хамгааллын бодисын нийлүүлэлтийг 15 ААН-ээр дамжуулан тасралтгүй хангахаар ажиллаж байна.
Түлш, шатахууны хангамжийг сайжруулах чиглэлээр уул уурхай, эрдэс баялгийн салбар болон нефть импортлогч 23 ААН-тэй хамтран ажиллаж, хаврын тариалалтад зориулан 10 мянган тонн шатахууныг нэг литр тутмыг 3400 төгрөгөөр нийлүүлэхээр зохицуулалт хийсэн байна. Одоогийн байдлаар 15 ААН-тэй гэрээ байгуулж, 4950 тонн шатахууны нийлүүлэлтийг баталгаажуулжээ. 240 орчим тариаланчид гэрээ байгуулж, шаардлагатай шатахууны худалдан авалтыг эхлүүлээд байна.
Иймд хаврын тариалалтын үед үүсэж болзошгүй хүндрэл, эрсдэлийг бууруулах зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, тариалалтын үйл ажиллагааг хэвийн, тасралтгүй явуулахад онцгойлон анхаарч байна.
03/11/2025
Мэдлэг олгоё түгээе хэрэгжүүлье_PodcastEP4_Ч.ГАНТӨГС МУСҮТ-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.ГАНТӨГС: Малчид малынхаа удам зүй дээр анхаарч, сүргийнхээ тооноос илүү чанарт анхаараад эхэлчихэж.
23/09/2025
Бутаны Хаант Улсын ХААМАЯ-ны төлөөлөл мал аж ахуйн салбарын туршлагаас судаллаа Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хооронд "Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээри....
21/08/2025
Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Солонгос улсын хамтын ажиллагааны байгууллага KOICA олон улсын байгууллага, Хангён үндэсний их сургууль , Хөдөө аж ахуйн их сургуулийн, Мал аж ахуй биотехнологийн сургуультай хамтран сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх хамтарсан төслийн хүрээнд “БИОТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛТЭД АРГА ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАЖ ХӨВРӨЛ УГААХ, ТЭЭГЧ ҮНЭЭНД ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ, ХӨВРӨЛИЙГ ГҮН ХӨЛДӨӨХ, ЭХО АППАРАТААР ХЭЭЛ ТОДОРХОЙЛОХ” онол, практик хосолсон сургалтыг 2025 оны 08-р сарын 04-18-ний өдрүүдэд орон нутгийн мал аж ахуй мэргэжилтэн, эрчимжсэн аж ахуй эрхлэгчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж ажиллаа.
Сургалтанд орон нутгийн 35 мэргэжилтэн, иргэд аж ахуй нэгж онол практик хосолсон сургалтанд хамрагдлаа.
Сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүд 2 толгой донор үнээнээс 14 ширхэг хөврөл үр зайлж авснаас 7 толгой үнээнд хөврөл үрийг тээгч үнээнд амжилттай шилжүүлэн суулгаж, үлдэгдэл хөврөл үрийг гүн хөлдөөж генийн санд хадгалав.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Contact the business
Telephone
Website
Address
Энхтайваны өргөн чөлөө 16а
Ulaanbaatar
ЗАСГИЙНГАЗРЫНIXБАЙР
Opening Hours
| Monday | 08:00 - 17:00 |
| Tuesday | 08:00 - 17:00 |
| Wednesday | 08:00 - 17:00 |
| Thursday | 08:00 - 17:00 |
| Friday | 08:00 - 17:00 |
