Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

Share

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

Бидний эрхэм зорилго:
Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, хоршооны салбарыг эрчимтэй хөгжүүлж, өрсөлдөх чдварыг дээшлүүлж, үндэсний үйлдвэрлэлийн өсөлтийг хангах, импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилтийг хангах, хөнгөлөлттэй зээл, татаас олгох, улмаар нийгэм, эдийн засагт жижиг, дунд үйлдвэр, хоршооны салбарын эзлэх байр суурийг бэхжүүлэх, тэдгээрийн хөгжлийн цаашдын чиг хандлагы

31/05/2026

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан
БОХХААБХ-ны хуралдаан. 2026.05.26. Төрийн ордон.
Ядамсүрэн Эрдэнэсайхан

31/05/2026

Төрөөс хэрэгжүүлж байгаа томоохон бодлогуудтай уялдуулж зээл олгож байгаа. Жишээ нь Хүнсний хувьсгалтай холбогдуулаад хэлэхэд 763 аж ахуй нэгжид 98 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон. БОХХААБХ-ны хуралдаан. 2026.05.26. Төрийн ордон.
Ядамсүрэн Эрдэнэсайхан

Photos from Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia's post 31/05/2026

ХЭНТИЙ АЙМГИЙН БИНДЭР, БАТШИРЭЭТ, ӨМНӨДЭЛГЭР, ЖАРГАЛТХААН СУМДАД ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН ТӨСЛҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА.

🇲🇳Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/111 дугаар тушаалаар Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.

📝Төсөл хүлээн авах цахим системд Хэнтий аймгийн 111 аж ахуйн нэгж 14.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 43 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.

📍2026.05.30,31-нд Хэнтий аймгийн Биндэр, Батширээт, Өмнөдэлгэр, Жаргалтхаан сумын 4 төслийн үйл ажиллагаатай танилцаж нарийвчилсан үнэлгээ хийлээ.

✅Залуус төв суурин газраас орон нутагтаа шилжин суурьшиж, бизнес эрхлэн, хот хөдөөгийн ялгааг багасгаж, хөгжил авчирч байна. Дор бүрнээ хичээн зүтгэж байгаа хөдөлмөрч иргэдээ дэмжин улмаар хөдөөг хөгжүүлэхэд ЖДҮХС-ийн хөнгөлөлөлтэй зээл шиг хүү бага, урт хугацаатай санхүүгийн дэмжлэг маш чухал ажээ. Үүнийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид маань ч уламжилж байлаа.

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

31/05/2026

Бизнесийн орчныг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэхийн тулд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна гэдгийг ажлын хэсгийн ахлагч Ж.Бат-Эрдэнэ онцолж байлаа.
БОХХААБХ-ны хурал 2026.05.26. Төрийн ордон.
Ядамсүрэн Эрдэнэсайхан
Бат-Эрдэнэ Жадамба

Photos from Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia's post 31/05/2026

ХЭНТИЙ АЙМАГТ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 43 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
🇲🇳Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/111 дугаар тушаалаар Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.

📝Төсөл хүлээн авах цахим системд Хэнтий аймгийн 111 аж ахуйн нэгж 14.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 43 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.

📍Хэнтий аймгийн Чингис хот, Хэрлэн сумын 15 аж ахуйн нэгжтэй газар дээр нь танилцаж нарийвчилсан үнэлгээ хийж байна.

Сүхбаатар, Дорнод, Увс, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Photos from Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia's post 30/05/2026

УЛААНГОМ ХОТОД ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 32 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ГАЗАР ДЭЭР НЬ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА

Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/117 дугаар тушаалаар Увс аймагт 2,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.

📝Төсөл хүлээн авах цахим системд Увс аймгийн нийт 139 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 107 аж ахуйн нэгж 13,1 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 39 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж байна.

📍Тэс, Хяргас, Малчин, Өмнөговь, Түргэн суманд манай мэргэжилтэн ажиллаж нарийвчилсан үнэлгээ хийсэн. Өнөөдөр (2026.05.30) Улаангом хотод 32 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан үнэлгээ хийж байна.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Увс аймгийн ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Photos from Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia's post 30/05/2026

ХЭНТИЙ АЙМАГТ ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТ ХҮССЭН 43 ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАН ҮНЭЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
🇲🇳Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/111 дугаар тушаалаар Хэнтий аймагт 5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох эх ерөнхий нөхцөлийг баталсан.

📝Төсөл хүлээн авах цахим системд Хэнтий аймгийн 111 аж ахуйн нэгж 14.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулан ирүүлсэн ба холбогдох хууль журмын дагуу нарийвчилсан судалгааны шатанд нийт 6.1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 43 төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж үнэлгээ хийж эхэллээ.

📍2026.05.29 нд Хэнтий аймгийн Норовлин, Дадал, Баян-Адарга суманд 5 төслийн үйл ажиллагаатай танилцаж нарийвчилсан үнэлгээ хийлээ. Үргэлжлүүлэн бусад төсөлтэй газар дээр нь танилцан, үнэлгээ хийнэ.

Сүхбаатар, Дорнод, Увс, Орхон аймгуудад манай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Хэнтий аймгийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газар
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

30/05/2026

Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг: Тус санд хандсан нийт хүсэлтийн хэчнээн хувьд зээл олгож байна вэ гэдгийг нь эргэн харж, дүгнэлт хийх ёстой.
БОХХААБХ-ны хурал 2026.05.26. Төрийн ордон.
Ядамсүрэн Эрдэнэсайхан
Gankhuleg Munguntsog

30/05/2026

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг зөвхөн хөнгөлөлттэй зээл олгох асуудал биш, харин зээлээ авч бүтээгдэхүүн үйлдвэрлээд худалдаалж чадаж байна уу гэдэг л асуудал, үүнд бид анхаарах нь чухал. Төр нь худалдан авалт хийнэ гээд хуулиндаа оруулсан тэр нь биелэхгүй байна.
БОХХААБХ-ны хурал 2026.05.26. Төрийн ордон.
Ядамсүрэн Эрдэнэсайхан
Бат-Өлзийн Бат-Эрдэнэ

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим 29/05/2026

🤝 МҮХАҮТ-аас гадаад худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгчдийг олон улсын зах зээл, хууль, дүрэм, журам, гадаад худалдааны чиглэлийн мэдээ мэдээллээр хангах зорилгоор Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран Монгол Улс Болон Евразийн Эдийн Засгийн Холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр: "Боломж ба анхаарах асуудлууд” сэдэвт семинарыг зохион байгуулах гэж байна.
👇👇👇
📈 ЕАЭЗХ болон түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээрийн боломж
📜 Гарал үүслийн дүрэм, маргаан шийдвэрлэх механизм
⚙️ Техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэл-үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх нь
🥩 Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн экспортлоход анхаарах асуудлууд
🛃 Монгол Улсын гаалийн байгууллагаас худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хийгдэж буй ажлууд
💬 Бизнес эрхлэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, санал солилцох уулзалт
👉Экспортлогч, импортлогч, тээвэрлэгч, гаалийн зуучлагч ААН байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
📅2026.06.04
🕘09:00-12:00
📍МҮХАҮТ-ын Их танхим
📧 [email protected]
📱 77277070 /3/, 98110777
Бүртгэлийн линк:
http://membership.mn:8080/front/public/event/
Дэлгэрэнгүй
https://www.mongolchamber.mn/event/3437
#МҮХАҮТ #ХХААХҮЯ #ГадаадХудалдаа #ЕАЭЗХ #Экспорт #Импорт #БизнесСеминар

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Government Building IX
Ulaanbaatar
13381

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30