Үндэсний Эвсэл

Үндэсний Эвсэл

Share

Үндэсний Эвсэл албан ёсны хуудас

02/04/2026

Үндэсний Эвсэлийн бүрэлдэхүүн Монголын ногоон намын даргаар УИХ-ын гишүүн А.Ундраа сонгогдлоо.

2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний Эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг зогсоож, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, бодлогын реформ хийхээр эрмэлзэж ирсэн. Эвсэлийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд Монголын ногоон намын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан баян чинээлэг амьдрах бодлого боловсруулахыг эрхэм болгосон байр суурийг бататгав.

Хэвлэлийн мэдээ

УИХ-ын гишүүн Агваанлувсангийн Ундраа Монголын Ногоон Намын даргаар сонгогдлоо

Үндэсний Эвсэлийг бүрдүүлэгч Монголын ногоон нам “Иргэн баян бол улс баян” хэмээх үндэсний ардчилсан үзэл санааг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөртэйгээр 2024 оны сонгуульд оролцсон. Үндэсний Эвсэл нь 2024 оны нэгдүгээр сард Монголын ногоон нам, Монгол ардчилсан үндэсний намын нэгдэл болж Н.Номтойбаярыг тэргүүнээр томилж байсан.

2026 оны гуравдугаар сарын 31-нд Монголын ногоон намын ээлжит бус их хурал зохион байгуулагдаж, намын дүрмийг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийцүүлэн хэлэлцэж, баталлаа. Мөн тус их хурлаар УИХ-ын гишүүн А.Ундрааг Монголын ногоон намын даргаар сонголоо.

Монголын ногоон нам нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангах зорилготой. Дэлхий дахинаа эдийн засаг, технологийн ногоон шилжилт эрчимтэй явагдаж байгаа энэ цаг үед Монголын ногоон намыг физикийн ухааны доктор, эрдэмтэн эмэгтэй тэргүүлэх болж байгаа нь онцлог.

Монгол Улсад тэр дундаа Улаанбаатар хотод байгаль орчин, нийгэм, соёлын онцлогийг харгалзсан орчин үеийн ногоон хот төлөвлөлт ч шаардлагатай болсон. Агаар, хөрсний бохирдолтой тэмцэх, эрүүл цэвэр хот суурингийн хөгжилд нэн чухал цаг үед УИХ-ын гишүүн А.Ундраагийн Ногоон барилгын хүрээлэнгийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлага хэрэг болох нь дамжиггүй. Түүнчлэн энэ жил “COP17” бага хурал Монгол Улсад зохион байгуулагдах чухал цаг үе. Монголын Ногоон Намын зүгээс энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, бусад улс орны парламентын төлөөллүүдтэй харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх болно.

А.Ундраа гишүүн УИХ-д хоёр дахиа сонгогдсон улс төрчийн хувьд боловсрол, шинжлэх ухааны бодлогод анхаарал хандуулж чанартай, хүртээмжтэй боловсрол, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх чиглэлийг эрхэмлэдэг. Математик, физик, хими, биологийг чиглэлээр их дээд сургуулиудын шилдэг оюутнуудад тэтгэлэг олгон залуучуудыг дэмжиж, идэвхтэй хамтран ажиллаж ирсэн.

2024 оны УИХ-ын сонгуулиар дөрвөн суудал авсан Үндэсний Эвсэл нь эрх мэдэл, албан тушаалын төлөөх туйлширсан талцал, тэмцлийг зогсоож, төрийн эрх мэдэл нэг намд хэт төвлөрөхөөс сэргийлж, тэнцвэрийг сахиж, бодлогын реформ хийхээр эрмэлзэж ирсэн. Эвсэлийг бүрдүүлэгч намуудын энэхүү байр суурь хэвээр бөгөөд Монголын ногоон намын даргаар А.Ундраа сонгогдсоноор үндэсний үйлдвэрлэлээ дэмжих замаар эх орныхоо язгуур эрх ашиг, эдийн засгийн аюулгүй байдлыг хамгаалж үндэстнээрээ амар амгалан баян чинээлэг амьдрах бодлого боловсруулахыг эрхэм болгосон байр суурийг бататгав.

Photos from Үндэсний Эвсэл's post 12/02/2025

Жендэрийн өөрийн үнэлгээг 2025.01.28 өдөр хийсэн.

Үүний дагуу үнэлгээний үр дүнг сонсож, улс төрийн намын жендэрийн бодлогын зөвлөмжүүдийн талаар санал солилцов.

28/01/2025
Photos from Үндэсний Эвсэл's post 27/12/2024

УИХ-ЫН ГИШҮҮН А.УНДРААГИЙН НЭРЭМЖИТ “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ ОРОЛЦОГЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Их Хурлын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит “Идэр Оюуны Ундраа” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан оюутнуудад Батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
УИХ-ын гишүүн А.Ундраа нь “ИДЭР ОЮУНЫ УНДРАА” тэтгэлгээр дамжуулан байгалийн шинжлэх ухаан, инженер техникийн салбарт суралцагч оюутнуудад бодитой дэмжлэг үзүүлж, тэдний бүтээлч үйл ажиллагааг урамшуулах, цаашлаад шинжлэх ухааны салбарын үнэ цэнийг сурталчлан таниулах замаар тус чиглэлээр сонгон суралцахын ач холбогдлыг таниулах, уриалах зорилгоор 4 дахь удаагаа уламжлал болгон зохион байгуулж байна.
2024 оны хувьд Монгол Улсын Их Сургууль болон Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн байгалийн ухаан, инженер техникийн салбарын бакалаврын 3, 4 дүгээр түвшний суралцагчдын дунд энэхүү тэтгэлгээ зарлаж 5 оюутан тус бүрт 1.000.000 (Нэг сая төгрөг), 25 оюутанд тус бүр 100.000 (Нэг зуун мянга) төгрөгийн урамшууллыг олголоо.
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд МУИС-ийн Ректор Б.Очирхуяг, Шинжлэх Ухааны Доктор Х.Цоохүү нарын хүндэт зочид хүрэлцэн ирж, А.Ундраа гишүүнд талархал илэрхийлэн, байгалийн ухаан, инженер техникийн салбарт дурлан ажиллах, судалгааны ажил эрхлэхийн сайхныг дурьдаад, тус салбар бол шинжлэх ухааны суурь юм гэдгийг онцлон, мэндчилгээ дэвшүүллээ.

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️|
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
8-р тойрог ХАН-УУЛ дүүрэг
✅Мөнхтамгын ТӨМӨР
✅Цэвэлрагчаагийн АРИЛДИЙПҮРЭВ
✅Нямаагийн ЦЭВЭЭН
✅Цэрэндоржийн ДАГВАДОРЖ


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️|
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
7-р тойрог СҮХБААТАР дүүрэг
✅Пүрэвдоржийн АЛТАНХУЯГ
✅Оюунцэцэгийн СУВД-ЭРДЭНЭ
✅Наранцацралын ЭНХМЭНД
✅Цэрэнбалжирийн БЯМБАСҮРЭН


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️|
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
4-р тойрог, БАЯНЗҮРХ дүүрэг
✅Баярболдын ЖАДАМБА
✅Балдангийн УУГАНХҮҮ
✅Батцоожийн ЦОГЖАВХЛАН
✅Ганбаатарын ЦЭРЭНМӨНХ


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️|
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
5-р тойрог СОНГИНОХАЙРХАН дүүрэг
✅Ням-осорын БҮРЭНБАТ


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️ |
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
3-р тойрог, БАЯНЗҮРХ дүүрэг
✅Сайхансамбуугийн ЭРДЭНЭТУУЛ
✅Адъяасүрэнгийн ТҮМЭННАСАН
✅Халзангийн ӨЛЗИЙХОРОЛ


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️ |
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
2-р тойрог, БАЯНЗҮРХ дүүрэг
✅Төгсийн ЭНХБАЯР
✅Дэлэгдондовын ЭНХЖАРГАЛ
✅Алтан-Авдарын ИРЭЭДҮЙ


#НИТХ2024

09/10/2024

Хотоо АВРАХ өдөр 10.11❗️ |
ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ-ийг дэмжээрэй
НИТХ-ын сонгууль-2024
1-р тойрог, БАЯНГОЛ дүүрэг
✅Намсрайжавын ЭНХЧИМЭГ
✅Батцэнгэлийн ЛХАГВАРАГЧ
✅Энх-Амгалангийн САРАНЦЭЦЭГ
✅Батаагийн БАТСҮРЭН
✅Должинсүрэнгийн МӨНХЗАЯА
✅Төмөрчөдөрийн АЛЕКСАНДР


#НИТХ2024

Want your business to be the top-listed Government Service in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Ulaanbaatar